ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САН

Г.Дарьсүрэн ахлагчтай I-р баг

Хэвлэх PDF

 

Уншлагыг дэмжих жил 2019 аяны хүрээнд Г.Дарьсүрэн ахлагчтай 1-р баг нь "Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн" Булгантамир Нийслэлийн ЕБС-ын сургуулийн Ахлах ангийн сурагчдад Ѳөрчлөлтийг өөрөөсөө сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Мөн сурагчид маань Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагаатай танилцсан юм.

aaa222 qqqqeweq

mde22 med1

Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жил

Хэвлэх PDF

 

2019 онд Монгол улс Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Хүүхдийн Төв Номын Сангийн хамт олон Шведийн элчин сайдын яамтай хамтран нийслэлийн ЕБС-иудын дунд 10-р сарын 15 нд “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ?” жүжигчилсэн тоглолтын уралдаан, 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Шведийн Их сургуулийн хүүхдийн уран зохиолын багш, хүндэт профессор Елена Друкер багшийн сургалтыг явуулж байна.
Сургалтанд номын санч, оюутан залуус, хүүхдийн зохиолчдын төлөөлөгч нийт 60 хүн оролцоно. Сургалтанд оролцогсод Швед улсын хүүхдийн уран зохиолын тоймтой танилцаж, Монгол улсын хүүхдийн зохиолчид Елена багштай харилцан ярилцаж туршлага солилцлоо.
10-р сарын 31-ны 14 -17 цагийн хооронд “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ?” жүжигчилсэн тоглолтын уралдааны сүүлийн шатанд шалгарсан СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн 4в ангийн “Урт оймст Пиппи”, БЗД-ийн 21- р сургуулийн 4д ангийн “Жаалхүү ба Карлсон”, БЗД ийн 111-р сургуулийн 7-р ангийн “Дээрэмчний охин Рони”, “Урт оймст Пиппи”, 58-р сургуулийн 8 –р ангийн “Жаалхүү ба Карлсон” 6 багийн сурагчдын тоглолтыг үзүүлнэ.
Сургалтын нээлтэнд БСШУСЯ-ны Соёлын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн, Яамны мэргэжилтан Б. Баяраа, Шведийн элчин сайдын яамны төлөөний газрын төлөөлөгчид, номын санч, хүүхдийн зохиолчид оролцов. Жүжигчилсэн тоглолтыг сургалтанд оролцсон зочдод үзүүлж сонирхуулна.

bybmmb bybmmbmbmbmb

fdjafjdfj fdsfdf

С.Тунгалаг ахлагчтай II баг

Хэвлэх PDF

 

С.Тунгалаг ахлагчтай II багийн хамт олон 2019 оны 10 сарын 25-нд Шинэ эрин сургуулийн 6-р ангийн 78 хүүхдэд Хүүхдийн зохиолч Н.Мандалтай хамтран зохиолч уншигчийн уулзалт хийлээ.

hhhh1  hhhh2

hhhh3  hhhh4

С.Тунгалаг ахлагчтай баг

Хэвлэх PDF

 

"Уншлагыг дэмжих жил 2019" аяны хүрээнд 2019 оны 10-р сарын 21-нд С.Тунгалаг ахлагчтай багийнхан Шинэ эхлэл сургуулийн 7А, 7Б ангийн нийт 84 сурагчдад Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагаагаа танилцуулж Сургамжит өгүүллэг, "Цагийн хуваарь" сэдвээр хэлэлцүүлэг хийж 4 баг болгон багаар ажиллуулав. Хүүхэд бүрийг өдрийн цагийн хуваарийг дагаж мөрдөхийг уриаллаа.

dal1  dal2

dal3  dal4

Номун далай баг

Хэвлэх PDF

 

2019 оны 10-р сарын 18-нд Л.Батболор ахлагчтай "Номун далай" баг нь Уншлагыг дэмжих аяны хүрээнд СБД-ийн 143-р цэцэрлэгийн ахлах бүлгийн 29 хүүхдүүдэд "Сайн нохой Бөөмбий" номоор Чанга уншлага хийлээ. Мөн "Их мэдэх" уншлагын танхимтай танилцуулж номын бэлэг өгсөн юм.

nomun1  nomun2

nomun3  nomun4