Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жил

Хэвлэх PDF

 

2019 онд Монгол улс Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Хүүхдийн Төв Номын Сангийн хамт олон Шведийн элчин сайдын яамтай хамтран нийслэлийн ЕБС-иудын дунд 10-р сарын 15 нд “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ?” жүжигчилсэн тоглолтын уралдаан, 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Шведийн Их сургуулийн хүүхдийн уран зохиолын багш, хүндэт профессор Елена Друкер багшийн сургалтыг явуулж байна.
Сургалтанд номын санч, оюутан залуус, хүүхдийн зохиолчдын төлөөлөгч нийт 60 хүн оролцоно. Сургалтанд оролцогсод Швед улсын хүүхдийн уран зохиолын тоймтой танилцаж, Монгол улсын хүүхдийн зохиолчид Елена багштай харилцан ярилцаж туршлага солилцлоо.
10-р сарын 31-ны 14 -17 цагийн хооронд “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ?” жүжигчилсэн тоглолтын уралдааны сүүлийн шатанд шалгарсан СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн 4в ангийн “Урт оймст Пиппи”, БЗД-ийн 21- р сургуулийн 4д ангийн “Жаалхүү ба Карлсон”, БЗД ийн 111-р сургуулийн 7-р ангийн “Дээрэмчний охин Рони”, “Урт оймст Пиппи”, 58-р сургуулийн 8 –р ангийн “Жаалхүү ба Карлсон” 6 багийн сурагчдын тоглолтыг үзүүлнэ.
Сургалтын нээлтэнд БСШУСЯ-ны Соёлын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн, Яамны мэргэжилтан Б. Баяраа, Шведийн элчин сайдын яамны төлөөний газрын төлөөлөгчид, номын санч, хүүхдийн зохиолчид оролцов. Жүжигчилсэн тоглолтыг сургалтанд оролцсон зочдод үзүүлж сонирхуулна.

bybmmb bybmmbmbmbmb

fdjafjdfj fdsfdf