Олон улсын Хүүхдийн номын баяр үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений мэндэлсэний 212 жилийн ойн баяр

Хэвлэх PDF

 Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр нь 4-р сарын 2-нд болдог бөгөөд олон улсад энэхүү өдрийг “Олон улсын Хүүхдийн номын баяр” болгон тэмдэглэдэг.

Хүүхдийн Төв номын сан нь Олон улсын Хүүхдийн номын баярыг 2017 оны 3-р сарын 30-нд уншигч хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэйгээ 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн “Номын баяр” нь хэд хэдэн онцлогтой бөгөөд Тайваний хүүхэд багачуудаас ирүүлсэн дэлхийн болон хятадын хүүхдийн сонгодог бүтээлүүдийн дээж 300 номыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа, Хүүхэлдэйн киноны нэрт уран бүтээлч Уолтер Элиас Диснейн 115 жилийн ойг угтсан уралдааны 1-р байрын шагналт СБД-ийн 3-р сургуулийн 2 “Г” ангийн сурагчдын “101 гөлөг”, “Хэнз хурга“ тоглолт, “Хүслийн Өргөө” хятад хэлний сургалттай бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч Мөнхтулга, Эрболд, Цолмон нар хятадын орчин үеийн дуу болон хятадын эртний шүлгийг уран уншиж оролцлоо. Мөн Монголын зохиолчдын  эвлэлийн “Хүүхдийн зохиолын Үндэсний төв”-ийн тэргүүн О.Сундуй хүүхдийн зохиолчдыг төлөөлж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэхүү номын баяраар Олон улсын Хүүхэлдэйн театрын өдрийг тохиолдуулан найруулагч Алтан-Очир хүүхэлдэйн театрын онцлог болон хуруун хүүхэлдэйн багийг үзүүлж танилцуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн “Хүүхдийн зохиолын Үндэсний төв”-ийн  тэргүүн О.Сундуй, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо, Улаанбаатар Хотын Төв Номын Сангийн захирал А.Эрдэнэбат болон уншигч багачууд, эцэг эхийн төлөөлөл,  үе үеийн хүүхдийн зохиолчид хүрэлцэн ирж оролцлоо.

Энэ жилийн номын баярын талаарх мэдээ, мэдээллийг ҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээ, ҮОНРТ-ийн Соёл Эрдэнэ нэвтрүүлэг, Монгол HD сувгийн “Оргил цаг” мэдээ, Шууд HD сувгийн “Light News” мэдээ, МОНЦАМЭ, Өнөөдөр сонин, Өдрийн сонин, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын гэх мэт вэбсайтад нийтэлж танилцуулсан юм.

IMG 0425 IMG 0308
IMG 0336 IMG 0404
IMG 0386 IMG 0400
IMG 0390 IMG 0460
IMG 0380 IMG 0303