“Монгол Улсын Засгийн газрын гадаадад суралцах тэтгэлэгт хэрхэн хамрагдах” сэдэвт уулзалт боллоо

Хэвлэх PDF

       Дорно дахины танхим нь уншигч сурагч, оюутан залуучууд болон бусад сонирхогч бүх хүмүүст зориулан  2017 оны 6-р сарын 9-нд “Монгол Улсын Засгийн газрын гадаадад суралцах тэтгэлэгт хэрхэн хамрагдах” сэдвээр уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтанд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Гадаадад болон гадаадаас суралцагчийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гарьд оролцов.

Энэхүү уулзалтаар мэргэжилтэн Д.Гарьд Засгийн газрын баримталж буй бодлого болон аль улсад ямар мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг, хэрхэн тэтгэлэгт хамрагдах, ямар шаардлагыг тухайн хүүхэд хангах, шалгаруулалтын үеэр ямар алдаа гаргадаг гэх мэт талаар танилцууллаа. Тухайлбал: Тухайн хүүхэд эссээгээ сайн бичсэн боловч ярилцлаганд орохдоо сандарсанаас болж өөрийгөө танилцуулж илэрхийлж чаддаггүй, англи хэлний мэдлэгтэй гэж бичсэн боловч ярьж чаддаггүй байдаг. Өрсөлдөгч олон, 400-500 шалгуулагчаас 40 хүүхдийг шалгаруулж авдаг болохоор өөрийнхөө давуу талыг харуулж байж тэнцэнэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. Мөн хүрэлцэн ирсэн оюутан залуучууд, ЕБС-иа төгсч буй сурагчид өөрсдийн сонирхсон асуултаа тавьж бодитой шаардлагатай хариултаа авч чадсан уулзалт боллоо.

20170609 151545 20170609 151620
2017-06-09 20170609 151659