2019 оны 3-р сарын 29, Баасан гариг, 20:38 Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 3-р сарын 30, Бямба гариг, 11:08
Хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, унших дадлыг хэвшүүлж уншлагыг дэмжих “Уншлагын жил-2019” аяны хүрээнд ХТНС-ийн Л.Батболор ахлагчтай “Номун далай” баг нь Нийслэлийн алслагдсан дүүргийн сургуулийн сурагчдыг хамруулах зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 29-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тэргүүний 87-р дунд сургуультай хамтарч ажиллалаа.
Тус сургуулийн 8-р ангийн 3 бүлгийн 85 сурагчдад Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагааны товч танилцуулга, мэдээлэл өгч дараа нь сургуулийн номын сангийн “Идэвхтэн уншигч” нийт 5 сурагчдад төлөөлөл болгон ХТНС-ийн уншигчийн үнэмлэхийг олгосон юм.
Мөн хойч ирээдүй болох эрүүл монгол хүүхдийн төлөө хувь нэмэр оруулах зорилгоор өсвөр насныханд зориулсан “Нөхөн үржихүй - Бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх” зөвлөгөө лекцийг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн ЭША н.Бүжидмаа танилцуулав.
Тус сургуулийн номын санч Ц.Долгормаа нь Зөөврийн номын сангийн үйлчилгээ авах хүсэлт тавьснаар хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Дээрхи үйл ажиллагаанд оролцсон сурагчдаас нийт 20 сурагч ХТНС-ийн Уншигчийн үнэмлэхийг нээлгэж уншигч болов.
“Номун далай” багийн зохион байгуулсан энэ өдрийн ажлыг дэмжиж идэвхтэй оролцсон сурагчид, багш, хамтарч ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье.