2019 оны 3-р сарын 30, Бямба гариг, 13:17 Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 3-р сарын 31, Ням гариг, 11:16
Хүүхдийн төв номын сангийн Зөөврийн номын сан нь 3-р сарын төлөвлөгөөт ажлын дагуу Хүрээ-Тулга дунд сургуулийн 7-8-р ангийн нийт 55 уншигч хүүхдүүдэд Зохиолч-уншигчдын уулзалтыг 2019 оны 3 дугаар 25-нд зохион явууллаа. Уулзалтанд МЗЭ-ийн шагналт, “Алтан өд” наадмын шагналт хүүхдийн зохиолч Э.Амарзаяа урилгаар оролцсон юм.
Оролцогч хүүхдүүд зохиолчийн бүтээлээс уншиж танилцсан бөгөөд сонирхолтой асуулт асууж харилцан ярьсан уулзалт болов. Мөн тус сургуулийн авъяаслаг хүүхдүүд зохиолчийн бүтээлээс сэдэвлэн зурсан зургаа бэлэг барин өглөө. Идэвхтэй оролцсон хүүхдүүдэд зохиолч өөрийн номноос бэлэглэж талархалаа илэрхийлэв.
Санаанд оромгүй сонирхолтой асуултыг чөлөөтэй асууж идэвхтэй оролцсон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Бүх хүн өөрийн ертөнцтэй, тийм болохоор би уулзаж ярилцсан хүнээ илүү их таньж мэдэхийг хүсдэг хэмээн зохиолчийн хэлсэн үгээр энэхүү уулзалт өндөрлөсөн юм.