Өнчин цагаан ботго

Хэвлэх PDF

 

 

Өнчин цагаан ботго

Төлөвлөгөөт ажлын дагуу Их мэдэх танхим болон Дорно дахины танхим нь  2019 оны 4-р сарын 30-нд хүүхэд багачуудад монгол ардын үлгэр, домог таниулах зорилготой монгол ардын домог “Өнчин цагаан ботго”-ыг сонгож Үндэсний урлагийн зөвлөлийн хөөмийч МУСТА Б.Хосбаярыг урьж энэхүү үйл ажиллагааг хамтарч зохион явууллаа.

Тэрээр хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд "Яриг цагаан ингэний сариг цагаан ботго" домгийн талаар ярьж хуурдан аялгууллаа. Дараа нь хүүхдүүд энэ домгоос юу ойлгосноо ярьж сэтгэгдлээ хуваалцав.

ЕБ-ын 52-р сургууль, Тусгал, Эрдэм төгс сургуулийн 3-10 дугаар ангийн 110 сурагчид, багш болон тус сургуулийн номын санч нар оролцлоо.

 

onchin 1  onchin4

onchin 2  onchin3