Дорно дахины уншлагын танхим

УРИЛГА

Хэвлэх PDF
Хүүхдийн номын ордны Тайвань танхимаас сар бүр зохион явуулдаг чөлөөт уулзалт, ярилцлагад хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ удаагийн 4-р сарын уулзалтанд 
“ГАММА”
агентлагийн захирал,
Улаанбаатар хотын 
музейн захирал С.Цацралт оролцох болно.
1
   

 

               Хаана:      Хүүхдийн номын ордны
                                    Тайвань уншлагын танхимд

        Хэзээ:       2013 оны 4-р сарын 20-ний 14 цагт



УРИЛГА

Хэвлэх PDF

emch

Хүүхдийн номын ордны Тайвань танхимаас сар бүр зохион явуулдаг чөлөөт уулзалт, ярилцлагад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

      Энэ удаагийн 3-р сарын уулзалтанд Монгол Улсын гавьяат эмч, доктор, профессор, орчуулагч М.Шагдарсүрэн оролцох болно.

     

                             Хаана: Тайвань уншлагын танхимд   

                             Хэзээ: 2013 оны 3-р сарын 29-ний 15 цагт

УРИЛГА

Хэвлэх PDF

    Тайвань уншлагын танхим нь 2013 оны эхний уулзалт  ярилцлагаа
    "Тайвань орны тухай"
 
сэдвээр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн уулзалтанд УИХ-ын гишүүн М.Батчимэг оролцоно.

110
    
     Тэрбээр 1991-1995 онд БНХАУ-ын Бээжингийн хэл, соёлын сургуульд суралцаж Хятад хэл, түүх, соёл судлаач мэргэжил эзэмшсэн. Улс төр судлалын магистр цолтой.1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2008-2009 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр тус тус ажилласан.  2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Уулзалт 2013 оны 1-р сарын 28-нд 18.00 цагт Тайвань танхимд болно.

Хятад хэл сонгон суралцдаг оюутан залуучууд та бүхэн хүрэлцэн ирээрэй.

 

Урилга

Хэвлэх PDF

logo gad Untitled-1

                     Хаана: Хүүхдийн номын ордны Тайвань уншлагын танхимд
                                                                         2012 оны 5-р сарын 30-ний 14 цагт

Хятад зургийн гайхамшиг

Хэвлэх PDF

            Хятад зураг бол дорно дахины зургийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг, “Зурган доторх шүлэг, шүлгэн доторх зураг” хэмээх өвөрмөц өнгө төрхөөрөө дэлхий дахинаа алдаршсан билээ. Дэлхийн олон орны зураачид хятад зургийг маш их таашааж хятад зураг сэтгэлийн бахдал хэмээн үздэг.

uran zurag
              Хятад зураг нь дүрслэлийн хувьд зураасыг гол болгодог нь өрнө дахины зургаас ялгагдах чухал онцлог бөгөөд түүнчлэн хятадын уран бичлэгийн бийр хэрэглэх аргын шууд үргэлжлэл хөгжилт хэмээн үзэж болох юм. Чин гүрний үеийн зураач Zheng Ban Qiao-гийн “Хулс чулууны зураг” нь хэдхэн бийрийн татлагаар хулс ба чулууны хэлбэр дүрсийг гаргаж, хулсны иш нь нарийхан өндөр бөгөөд уян хатан, навчны ягч сийрэг нь зохицож, байрлал нь тэнцвэртэй болж чадсан байна.
             Хятад зураг нь зургийн үр дүнгийн хувьд өрнөдийн зураг шиг цогц шинж ба гэрэл сүүдрийг чухалчлах биш, харин “Сэтгэлгээ уламжлахыг” онцгойлдог юм. “Хулс чулууны зураг”-аар жишээлэхэд хулсыг зурахдаа бийрийн татлага бүдүүн бэхийн шингэц өтгөн атлаа чөлөөтэй байсан бол харин чулууг газраас сугаран боссон цэх шулуун маягаар дүрсэлсэн нь хоорондоо нягт уялдан зохицож эгэл хүмүүний эрхэм дээд зан чанарын ихэмсэг оршихуйн биелэл болсон байна.
            Хятад зураг ямагт өөртөө шүлэг хавсаргаж зургийнхаа санааг улам тодосгодог болохоор “Зурган доторх шүлэг, шүлгэн доторх зураг” хэмээн алдаршжээ. Үүнээс гадна хятад зураг нь агуулгын хувьд хүн, уул ус, цэцэг шувуудын гэсэн гурван их төрөлд хуваагддаг. Түүнчлэн зургийнхаа зах хөвөөгөөр нь зураачийн овог нэр бүхий тамгыг дарсан байдаг болохоор нэгэн зургийн дотор шүлэг, уран бичлэг, зураг, тамга нэгэн цогц болон биежиж, урлагийн өвөрмөц хэлбэрийг бий болгожээ.