Дорно дахины уншлагын танхим

Урилга

Хэвлэх PDF

logo gad Untitled-1

                     Хаана: Хүүхдийн номын ордны Тайвань уншлагын танхимд
                                                                         2012 оны 5-р сарын 30-ний 14 цагт

Хятад зургийн гайхамшиг

Хэвлэх PDF

            Хятад зураг бол дорно дахины зургийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг, “Зурган доторх шүлэг, шүлгэн доторх зураг” хэмээх өвөрмөц өнгө төрхөөрөө дэлхий дахинаа алдаршсан билээ. Дэлхийн олон орны зураачид хятад зургийг маш их таашааж хятад зураг сэтгэлийн бахдал хэмээн үздэг.

uran zurag
              Хятад зураг нь дүрслэлийн хувьд зураасыг гол болгодог нь өрнө дахины зургаас ялгагдах чухал онцлог бөгөөд түүнчлэн хятадын уран бичлэгийн бийр хэрэглэх аргын шууд үргэлжлэл хөгжилт хэмээн үзэж болох юм. Чин гүрний үеийн зураач Zheng Ban Qiao-гийн “Хулс чулууны зураг” нь хэдхэн бийрийн татлагаар хулс ба чулууны хэлбэр дүрсийг гаргаж, хулсны иш нь нарийхан өндөр бөгөөд уян хатан, навчны ягч сийрэг нь зохицож, байрлал нь тэнцвэртэй болж чадсан байна.
             Хятад зураг нь зургийн үр дүнгийн хувьд өрнөдийн зураг шиг цогц шинж ба гэрэл сүүдрийг чухалчлах биш, харин “Сэтгэлгээ уламжлахыг” онцгойлдог юм. “Хулс чулууны зураг”-аар жишээлэхэд хулсыг зурахдаа бийрийн татлага бүдүүн бэхийн шингэц өтгөн атлаа чөлөөтэй байсан бол харин чулууг газраас сугаран боссон цэх шулуун маягаар дүрсэлсэн нь хоорондоо нягт уялдан зохицож эгэл хүмүүний эрхэм дээд зан чанарын ихэмсэг оршихуйн биелэл болсон байна.
            Хятад зураг ямагт өөртөө шүлэг хавсаргаж зургийнхаа санааг улам тодосгодог болохоор “Зурган доторх шүлэг, шүлгэн доторх зураг” хэмээн алдаршжээ. Үүнээс гадна хятад зураг нь агуулгын хувьд хүн, уул ус, цэцэг шувуудын гэсэн гурван их төрөлд хуваагддаг. Түүнчлэн зургийнхаа зах хөвөөгөөр нь зураачийн овог нэр бүхий тамгыг дарсан байдаг болохоор нэгэн зургийн дотор шүлэг, уран бичлэг, зураг, тамга нэгэн цогц болон биежиж, урлагийн өвөрмөц хэлбэрийг бий болгожээ.

 

Уран бичлэг

Хэвлэх PDF

callig

Уран бичлэг нь хятад үндэстний уламжлалт урлагийн өвөрмөц нэгэн хэлбэр бөгөөд хятадын соёл иргэншлийн хөгжлийг дагалдан хөгжиж ирсэн байна.

 

Хятад үсэг нь  цэг зураас хоёроос бүтдэг тул уран бичлэгийг бас зураасан урлаг гэдэг.
              Уран бичлэгийг ихэвчлэн  торгон цаас буюу торгон дээр бийрийн уян хатан уран налархай шинжид тулгуурлан маш гүнзгий санаа бүхий хар цагаан бүтцийг гаргаж уран бичээчдийн хувийн амьдралын мэдрэмж, мэдлэг боловсрол, өвөрмөц зан чанарыг нь тусган харуулдаг юм. Хэлбэрийн хувьд уран бичлэг нь зураасны төгс гоо сайхныг гол болгосон бол агуулгын тал дээр үндэстний амин сүнсийг илтгэн харуулах чадалтай өвөрмөц урлагийн нэгэн хэлбэр болно.
             Хосгүй гайхамшигт уран бичлэгийн урлаг нь идэвхтэй хүмүүнлэг нийгмийн орчныг бүрэлдүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэдэг байна. Тэрээр хүмүүсийн зан төрхийг төлөвшүүлэхэд асар их үүрэгтэй бөгөөд уран бичлэгийг бүтээх, үзэж сонирхох явцдаа хүмүүс оюун санааны таашаал хүртээд зогсохгүй өөрийн мэдэлгүй нөлөөнд нь орж гоо зүйн мэдрэмж нь дээшилж байдаг ажээ.
           
Мөн түүх дурсгалын үзэмжит газрууд, хөшөөнийн бичээс ба чулуун сийлбэрүүд зэрэг соёлын чухал өвүүд нь урлагийн болон түүхэн үнэ цэнийг хадгалахын зэрэгцээ уран бичлэгийн урлагийн өвөрмөц татах увидасыг харуулдаг байна.

Бичгийн өрөөний дөрвөн эрдэнэ

Хэвлэх PDF

erdene4

Бичгийн өрөөний дөрвөн эрдэнэ бол Хятадад л байдаг уран зураг, уран бичлэгийн багаж хэрэгсэл юм. Тухайлбал, бийр янтай, бэх, цаас, зуруул болно.

 

Учир нь хятадын эртний бичгийн хүмүүс үсэн бийр, бэх, торгон цаас, зуруулыг байнга хэрэглэдэг. Иймээс тэдгээр нь бичгийн хүмүүсийн өрөөний заавал бэлэн байх шаардлагатай дөрвөн зүйлийн эрдэнэ болдог байна.

"Хятад хэл, орон судлал"

Хэвлэх PDF

DSC02667

      Тайвань номын уншлагын танхимд 2011 оны 12-р сарын 8-нд “Хятад хэл, орон судлал” сэдвээр чөлөөт, уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалтанд Олон улс судлалын хүрээлэнгийн хятад судлаач, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, профессор  Л.Бэгзжав, МУБИС-ийн Хятад хэлний 2-р курсын оюутнууд оролцов.

DSC02671

       Хятад судлаач Бэгзжав гуай оюутан залуучуудад хандаж хятад хэлийг сурахаар зориг зүрх гаргасанд талархлаа илэрхийлж, хятад хэлийг сурах нь 3-4 хэл сурахтай адил байдаг гээд шантрахгүй тууштай хичээж сурах урмын үг хэлэв. Мөн хятад хэл сурах орчинг хэрхэн яаж өөртөө бүрдүүлж болох талаар харилцан ярилцаж өөрөө анх яаж хятад хэл сурч байсан оюутан ахуйн дурсамж, эрдэмтэн багш нарынхаа заах арга барил, зөвлөгөөг хятад судлалын залгамж үетэй хуваалцаж дотно яриа өрнүүлсэн уулзалт боллоо.

 

Хятад хэл сонгон суралцдаг та бүхнийг манай танхимд ямар уулзалт ярилцлага, олон талт арга хэмжээг зохион байгуулах талаар өөрийн санал хүсэлтээ өгч хамтарч ажиллахыг урьж байна.