Дорно дахины уншлагын танхим

Хамтын ажиллагааны хөгжил болон Хятад улсын нөөцийг хуваалцах 5 дугаар зөвлөгөөн уулзалт

Хэвлэх PDF
Тайваний номын ертөнцөд болж буй сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл та бүхэн Тайваний Үндэсний номын сангийн http://www.ncl.edu.tw вэбсайтад зочилно уу.

Хамтын ажиллагааны хөгжил болон Хятад улсын нөөцийг хуваалцах ажил амжилттайгаар өндөрлөсөн талаарх 5 дугаар зөвлөгөөн уулзалт 2011 оны 11-р сарын 2-ний өдөр Тайваний Үндэсний төв номын санд болжээ. Хятад, Тайвань, Хонконг, Макао зэрэг орнуудаас 10 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтын үеэр Зөвлөгөөний нарийн бичгийн дарга 2010- 2011 онуудад болсон үйл ажиллагаануудын тайланг тавьж танилцуулав. Харин дараа нь 2012 онд болох Хамтын ажиллагааны хөгжил болон Хятад улсын нөөцийг хуваалцах ажил 9 дүгээр бага хурлын зохион байгуулагч орон, болох хугацаа зэргийг сонгон төлөвлөсөн юм.  Мөн Тайвань улс энэ жил 2 шинэ төсөл болох Үндэсний Тайваний их сургуулийн танилцуулсан Хятадын академийн институтэд зориулсан Нийтийн архивын газрыг байгуулах, мөн Тайваний Хөгжмийн төв, Хятад судлалын төв, Үндэсний Тайваний энгийн сургуулийн Хөгжмийн дижитал архивын төв, Шанхайн хөгжмийн сангийн дээд сургууль  нарын хамтран танилцуулсан Хятадын хөгжмийн газрын төслийг тус тус танилцуулав. Энэхүү танилцуулсан төсөл нь уг уулзалтаар ихээхэн сайшаагджээ.

Уулзалтын үеэр гаднаас ирсэн оролцогч орнууд байгаль орчинд ээлтэй номын сангууд болох Вeitou салбар номын сан, нарны эрчим хүчний номын сан, эрчим хүчинд суурилсан номын сангуудтай танилцжээ. Зөвлөгөөнөөр бусад бодлогын асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд улсын нөөцийг солилцож, хуваалцахаар өөр өөр төсөл, шинэ хамтын ажиллагааг танилцуулсан байна.

            Хамтын ажиллагааны хөгжил болон Хятад улсын нөөцийг хуваалцах олон улсын уулзалт нь 2 жил тутамд Хятадын нөөцийг дэлхийн дахинд хуваалцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор жилд  нэг удаа зохион байгуулагддаг. 2007 онд удирдах зөвлөл нь байгуулагдсан байна. Тухайн жилдээ анхны зөвлөлдөх уулзалт нь Макаод болж түүнээс хойш уг уулзалт нь хамтын ажиллагааг бий болгох, номын сангийн нөөцийг ашиглах зэрэгт чиглэгдэж иржээ. Мөн энэ нь Хятадын соёлыг хадгалах шинэ төслийг идэвхтэйгээр дэлгэрүүлсэн байна. Одоогийн байдлаар 12 төсөл хэрэгжиж байгаагаас Хятадын угийн бичгийн ерөнхий хуанли, Хятадын стандартчилагдсан нэрсийн мэдээллийн сан, Sun Yat-sen-ий “Дижитал номын сан” төсөл, “Дэлхий дахины хятад үндэсний сүлжээ” төслийн эхний шат нь хэрэгжиж дуусчээ.

 

"Бүгд найрамдах улс байгуулагдсаны 100 жилийн ой,Сонгодог бүтээл унших цаг"

Хэвлэх PDF

      Тайваний Үндэсний номын сан нь номын сан болон соёл, боловсролын институтыг далайн чанадад нэгтгэх зорилготойгоор  “Бүгд найрамдах улс байгуулагдсаны 100 жилийн ой, Сонгодог бүтээл унших цаг” хэмээх арга хэмжээг Тайваний Үндэсний номын сангийн үзэсгэлэнгийн танхимд  2011 оны 9-р сарын 8-нд зохион байгуулжээ. Уг ёслолын хүрээнд ятга хөгжмийн үзүүлбэр, яруу найраг, номын хандив, шагнал гардуулах үйл ажиллагаа болов.  Үзэсгэлэнд тавигдсан өнгөрсөн үеийг харуулсан хөгжим, шатар, калиграф бичлэг, уран зураг, сонгодог бүтээлүүдтэй 100 гаруй оролцогчид танилцаж сонгодог бүтээлүүдийг уншин дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

          Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Vincent Siew, Боловсролын сайд Wu Tsai-shun, Зөвлөх Hao Ming-yi, Нийгмийн боловсролын хэлтсийн дарга Ke Jeng-feng, Боловсролын сангийн  гүйцэтгэх захирал Chen Yi-chen, Кeelung хотын Cоёлын хэргийн хэлтсийн дарга Chang Chien-hsiang, Үндэсний нээлттэй их сургуулийн ерөнхийлөгч Chang Chi-hao болон бусад нэр хүндтэй зочид хүрэлцэн ирсэн байна.

1111014252371





Баруун гар талаас Боловсролын сайд Wu Tsai-shun, Тайваний Үндэсний номын сангийн
Ерөнхий захирал Tseng Shu-hsien нар хятадын эртний үнэт ховор номуудыг үзэж байна.


   

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  http://100read.ncl.edu.tw/ хаягаар зочилно уу.
                   

Тайваний Oolong цай

Хэвлэх PDF

Oolong

 Oolong цай нь хагас исэлдүүлсэн цай юм. Дээд зэргийн цайны соёл болон ургуулах нөхцөл байдлынхаа тусламжтайгаар Тайван нь хамгийн сайн Oolong цайг үйлдвэрлэдэг байна. Хамгийн сайн Oolong цай нь Тайваний төвийн ууланд ургадаг юм.

 Дулаан орны өндөр уулын цаг агаар нь Oolong цай ургах сэрүүн чийглэг агаарыг бий болгож ургах тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
Тайваний Oolong цайг мөн эзэн хааны Формоза Oolong гэдэг.

Тайваньд ирсэн анхны европчууд нь Тайваний байгалийн гоо сайхныг биширсэн Португалийн далайчид байсан ба тэд Тайванийг Формоза арал хэмээн нэрлэсэн билээ. Энэ нь үзэсгэлэнт арал гэсэн утгатай бөгөөд хэдийгээр одоо Тайваньд хөл үймээн болсон орчин үеийн улс болсон ч гэсэн арлын цай ургуулдаг хэсэг нь байгалийн гоо сайхны дээд жишээ газар билээ.

Өндөр уулын Oolong цай нь Тайванчуудын санал болгодог хамгийн
сайн цайнуудын нэг юм. Тайваний бүх цай нь далайн түвшнээс дээш
өндөрт ургуулсан тариалангаас гаргаж авдаг бөгөөд гар аргаар түүж
мөн гар аргаар боловсруулсан байдаг. Oolong цайг бэлтгэх нь нарийн
бөгөөд эцсийн бүтээгдэхүүний чанар нь хуурай цайны навчийг бэлдэн дуусгахаас хамааралтай байдаг байна.

Oolong цай нь гайхамшигтай амттай бөгөөд дэлхийн цайны
мэргэжилтэнгүүд Oolong цайны чихэрлэг амт, нарийн болгосон байдлыг нь ихэд үнэлдэг.

Тайваний цайны түүх

Хэвлэх PDF
Тайваний уулын цай болон Улаан нахиа уулын цай гэсэн нутгийн зэрлэг
цайг 17-р зуунаас ч өмнө Тайваньд олдсон байна. Хэдийгээр эдийн
засгийн үнэ цэнэ бараг байгаагүй ба гашуун амт нарийн хэврэг
навчнаас нь болоод маш бага хэрэглэдэг байжээ.
Чин гүрний үед цайны өөр өөр төрлүүд Фужуанаас импортлогдон Тайваний         
хойд хэсэгт тарьсан байна. Британий худалдаачин
Жонн Дод 1865 онд
Тайваний гаврын үйлдвэрийг судлахаар очихдоо анх
Тайваний цайны зах зээлийг нээжээ.
3235474 1

 Түүний Нью-Йорк руу экспортлосон цай нь Тайванийг олон улсад таниулж Тайвань руу экспортлогчдыг татсан юм. Тиймээс энэ үеэс Тайваний цайны үйлдвэр цэцэглэсэн бөгөөд Тайваний хойд хэсэг гол үйлдвэрлэгч болсон байна.

1980-аад оноос эдийн засаг нь хөгжих бүрт цайны хэрэглээ Тайваньд
ихээр өсчээ. Цайны соёлыг давхар хөгжүүлэхтэй зэрэгцэн хэрэглэгчид
цайны урлаг болон түүний чанартайг нь хэрхэн сонгох талаар анхаарч эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн Тайваний цайны үйлдвэр нь экспортоосоо
илүү дотоодын хэрэглээг хөгжүүлэхэд түлхүү анхаарчээ.

Сүүлийн жилүүдэд савтай ундаа болон хөөстэй цай зэрэг нь олон
нийтийн дунд илүү тархсан ба шинэ цайны үйлдвэрүүд бусад улс
орноос ч орж иржээ. Мөн цайны сав болон түүнтэй холбоотой
бүтээгдэхүүн зах зээлийн шаардлагаасаа үүдэн дэлгэрч эхэлсэн бөгөөд Тайваний цайны соёл илүү онцгой, боловсронгуй болж ирсэн байна.
Хэвлэх PDF

Зорилго:

Тайваний талаарх мэдээллийг хүүхэд залууст түгээх

Танхимын онцлог:

Номын санд зөвхөн ширээн дээр сууж ном уншиж мэдээлэл авдаг гэсэн ойлголтоос арай өөр орчинг бүрдүүлж тохижуулсан танхим юм.Чөлөөт сонголтоор ном унших боломжтой.Танхим 10 уншигчийн суудалтай.

Хөмрөг:

600 гаруй хэвлэмэл болон хэвлэмэл бус материалуудтай. /CD, DVD/

  • Хятад болон Англи хэл дээрх Тайваний түүх соёл урлаг, зан заншилтай холбоотой ном
  • Хятад болон Англи хэл дээрх дэлхийн сонгодог зохиолууд
  • Тайваний хүүхдийн уран зохиол
  • Орон судлалын хэвлэмэл болон хэвлэмэл бус материал