Дорно дахины уншлагын танхим

“Монгол Улсын Засгийн газрын гадаадад суралцах тэтгэлэгт хэрхэн хамрагдах” сэдэвт уулзалт боллоо

Хэвлэх PDF

       Дорно дахины танхим нь уншигч сурагч, оюутан залуучууд болон бусад сонирхогч бүх хүмүүст зориулан  2017 оны 6-р сарын 9-нд “Монгол Улсын Засгийн газрын гадаадад суралцах тэтгэлэгт хэрхэн хамрагдах” сэдвээр уулзалт ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтанд БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Гадаадад болон гадаадаас суралцагчийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гарьд оролцов.

Энэхүү уулзалтаар мэргэжилтэн Д.Гарьд Засгийн газрын баримталж буй бодлого болон аль улсад ямар мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг, хэрхэн тэтгэлэгт хамрагдах, ямар шаардлагыг тухайн хүүхэд хангах, шалгаруулалтын үеэр ямар алдаа гаргадаг гэх мэт талаар танилцууллаа. Тухайлбал: Тухайн хүүхэд эссээгээ сайн бичсэн боловч ярилцлаганд орохдоо сандарсанаас болж өөрийгөө танилцуулж илэрхийлж чаддаггүй, англи хэлний мэдлэгтэй гэж бичсэн боловч ярьж чаддаггүй байдаг. Өрсөлдөгч олон, 400-500 шалгуулагчаас 40 хүүхдийг шалгаруулж авдаг болохоор өөрийнхөө давуу талыг харуулж байж тэнцэнэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй гэдгийг хэлсэн юм. Мөн хүрэлцэн ирсэн оюутан залуучууд, ЕБС-иа төгсч буй сурагчид өөрсдийн сонирхсон асуултаа тавьж бодитой шаардлагатай хариултаа авч чадсан уулзалт боллоо.

20170609 151545 20170609 151620
2017-06-09 20170609 151659

ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХЭРХЭН ХАМРАГДАХ

Хэвлэх PDF

“Монгол Улсын Засгийн газрын гадаадад суралцах тэтгэлэгт хэрхэн хамрагдах“ сэдвээр зохион явуулах уулзалт, ярилцлагад оюутан, сурагч, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

  delhii

Уулзалтанд БСШУСЯ-ны Гадаад харилцаа, гадаадад, гадаадаас суралцах оюутны зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Гарди оролцох болно. Энэхүү уулзалтаар тэтгэлэгт хэрхэн хамрагдах, өмнө зарлагдсан тэтгэлэгийн үр дүн дүгнэлт, юун дээр анхаарах гэх мэт тухайн үед гардаг тодорхой асуудлаар ярилцах юм.

 

Хаана:  Хүүхдийн төв номын сангийн Боловсрол хөгжил танхимд
Хэзээ: 2017 оны 6-р сарын 9-ний 15 цагт
Зохион байгуулагч: Дорно дахины танхим, 99143865

 

“Монгол Улс, БНХАУ-ын хооронд Ном, хэвлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа

Хэвлэх PDF

                                                                                                                                                                                                      mgl uls  hytad uls 

Хоёр улсын хооронд Ном, хэвлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг-т гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

2016 онд БНХАУ-ын талаас “Амьтны тухай ёгт үлгэрүүд” цуврал номыг Монголын Нийтийн болон Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад бэлэглэсэн бөгөөд энэ жил албан ёсны хамтарч ажиллах санамж бичигт гэрээ байгуулж мөн шинээр хэвлэгдсэн хүүхдийн 40 цуврал ном бэлэглэх юм.

Энэ үеэр Монгол-Хятадын хүүхдийн бүтээлчдийн хамтарсан “Утга зохиол-Соёлын гүүр” сэдэвт сургалт, хүүхдийн жүжигчилсэн тоглолт, урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа болно.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ж.Батсуурь, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, элчин сайдын зөвлөх Яан Чиндун, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сонин мэдээ, Ном хэвлэл, Радио телевизийн товчооны дарга Жан Бо Янь, Өвөр Монголын Багачууд Хүүхдийн Хэвлэлийн Хорооны дарга Сайн-Өлзий, Монголын Зохиолчдын Эвлэл,  Хүүхдийн зохиолчид, Нийтийн болон Ерөнхий боловсролын сургуулийн номын сан, уншигчдын төлөөлөл оролцоно.

 

Хэзээ: 2017 оны 5 дугаар сарын 26-ны Баасан гаригт 11 цагаас.      

Хаана: Соёлын төв өргөөний “Б” корпус, Хүүхдийн төв номын сан.

  

Вэб сайт: http://www.mccl.mn

Facebook: Хүүхдийн төв номын сан

Утас: 99169912; 99143865


Олон улсын Хүүхдийн номын баяр үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений мэндэлсэний 212 жилийн ойн баяр

Хэвлэх PDF

 Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр нь 4-р сарын 2-нд болдог бөгөөд олон улсад энэхүү өдрийг “Олон улсын Хүүхдийн номын баяр” болгон тэмдэглэдэг.

Хүүхдийн Төв номын сан нь Олон улсын Хүүхдийн номын баярыг 2017 оны 3-р сарын 30-нд уншигч хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэйгээ 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн “Номын баяр” нь хэд хэдэн онцлогтой бөгөөд Тайваний хүүхэд багачуудаас ирүүлсэн дэлхийн болон хятадын хүүхдийн сонгодог бүтээлүүдийн дээж 300 номыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа, Хүүхэлдэйн киноны нэрт уран бүтээлч Уолтер Элиас Диснейн 115 жилийн ойг угтсан уралдааны 1-р байрын шагналт СБД-ийн 3-р сургуулийн 2 “Г” ангийн сурагчдын “101 гөлөг”, “Хэнз хурга“ тоглолт, “Хүслийн Өргөө” хятад хэлний сургалттай бүрэн дунд сургуулийн 12-р ангийн сурагч Мөнхтулга, Эрболд, Цолмон нар хятадын орчин үеийн дуу болон хятадын эртний шүлгийг уран уншиж оролцлоо. Мөн Монголын зохиолчдын  эвлэлийн “Хүүхдийн зохиолын Үндэсний төв”-ийн тэргүүн О.Сундуй хүүхдийн зохиолчдыг төлөөлж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэхүү номын баяраар Олон улсын Хүүхэлдэйн театрын өдрийг тохиолдуулан найруулагч Алтан-Очир хүүхэлдэйн театрын онцлог болон хуруун хүүхэлдэйн багийг үзүүлж танилцуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн “Хүүхдийн зохиолын Үндэсний төв”-ийн  тэргүүн О.Сундуй, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо, Улаанбаатар Хотын Төв Номын Сангийн захирал А.Эрдэнэбат болон уншигч багачууд, эцэг эхийн төлөөлөл,  үе үеийн хүүхдийн зохиолчид хүрэлцэн ирж оролцлоо.

Энэ жилийн номын баярын талаарх мэдээ, мэдээллийг ҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээ, ҮОНРТ-ийн Соёл Эрдэнэ нэвтрүүлэг, Монгол HD сувгийн “Оргил цаг” мэдээ, Шууд HD сувгийн “Light News” мэдээ, МОНЦАМЭ, Өнөөдөр сонин, Өдрийн сонин, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын гэх мэт вэбсайтад нийтэлж танилцуулсан юм.

IMG 0425 IMG 0308
IMG 0336 IMG 0404
IMG 0386 IMG 0400
IMG 0390 IMG 0460
IMG 0380 IMG 0303

УРИЛГА

Хэвлэх PDF

Олон улсын Хүүхдийн номын баяр үлгэрийн их хаан

Ханс Кристиан Андерсений мэндэлсэний 212 жилийн ойн баяр

andersen

Үлгэрийн их хаан Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр нь 4-р сарын 2-нд болдог бөгөөд энэ өдрийг “Олон улсын Хүүхдийн номын баяр” болгон тэмдэглэдэг. Хүүхдийн төв номын сан энэхүү баярыг жил бүр уншигч багачуудтайгаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн номын баяраар Тайваний хүүхэд багачуудаас ирүүлсэн дэлхийн болон хятадын сонгодог бүтээлүүдийн дээж 300 номыг Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газраас Хүүхдийн төв номын санд гардуулах ёслолын үйл ажиллагаа, Монголын Хүүхдийн Зохиолчдын шинэ уран бүтээлийн мэндчилгээ, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Долгорын хүүхэлдэйн жүжгийн тоглолт, СБД-ийн 3-р сургуулийн 2 “Г” ангийн сурагчдын “101 гөлөг” жүжгийн тоглолт, хятадын эртний дуу болон шүлгийн уран уншлага зэрэг мөн улсын хэмжээний болон Хүүхдийн төв номын сангаас зохион явуулсан уралдааны тэргүүн байранд шалгарсан шилдэг бүтээлүүдээр хүүхэд багачууддаа бэлэг барьж байна.



Эрхэм эцэг эх, хүүхэд багачууд, оюутан залуусаа

Олон улсын хүүхдийн номын баяртаа хүрэлцэн ирээрэй

 

Хэзээ: 2017 оны 3-р сарын 30-нд 12 цагт

Хаана:“Боловсрол хөгжил” танхимд