"Мөрөөдөл" танхим

АНУ-ын Конгрессийн номын сан

Хэвлэх PDF

                      Конгрессийн номын сангийн түүхэн замналаас

     1800 оны 04-р сарын 24-нд Конгрессийн номын сан анх байгуулагджээ.Номын сангийн анхны байр нь Конгрессийн байр Капитол байжээ. Конгрессийн хэрэгцээнд шаардлагатай хуулийн ном,бүтээлийг худалдан авахад зориулан АНУ-ын Конгресс 5000 ам долларын төсвийг баталж 740 боть ном, 30 газрын зургийн захиалгыг 1800 оны сүүлчээр Лондонд хотноо номын захиалга худалдаа эрхэлдэг “Месср” “Кейбл” “Девис” компаниудад явуулан,номын сан хөмрөгөө бүрдүүлэх цуглуулах ажлыг эхэлжээ.Номын сангийн номын тоо аажим боловч өсч, 1812 он гэхэд ихэвчлэн хууль, цааз, хууль тогтоох үйл ажиллагаатай холбогдсон 3000 гаруй боть номтой болжээ.Тус номын сангийн захирал буюу номын санчийг АНУ-ын ерөнхийлөгч томилж, сенат баталдаг байна.1812-1814 онд болсон Англи-Америкийн дайны үед британчууд Вашингтонд халдан довтолж, Капитолыг галдан шатаахад номын сангийн цуглуулгын ихэнх нь устаж үгүй болжээ.Томас Жефферсон дайны үед үрэгдсэн ном бүтээлийг нөхөн сэргээхэд ихээхэн анхаарал тавьж, өөрийн 50 жилийн турш цуглуулсан хувийн номын сангаа Конгрессийн номын санд өгөх санал тавихад, Конгресс нийт 2395 ам доллараар үнэлэгдэх 6487 ш номыг 1815-оны 1-р сард хүлээн авснаар Конгрессийн номын сангийн сан хөмрөг дахин сэргэх эхлэлийг тавьжээ. Томас Жефферсоны энэхүү номын сан нь Америк улсын түүхтэй холбогдсон бүхий л зүйлийг хамарсан ном бүтээлүүд, гадаад хэл, философи болон бусад шинжлэх ухааны ховор үнэтэй номуудаас бүрдсэн АНУ-ын хамгийн сайн номын сангуудын нэгэнд тооцогддог байжээ.

1850-иад онд Конгрессийн номын сангийн сан хөмрөг 55000 гаруй болжээ. Энэ үеэс конгрессийн болон дээд шүүхийн гишүүд, сайдууд улс төрийн намын удирдагчид, бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зохиолчид, эрдэмтэд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид зэрэг Конгрессийн номын сангаар үйлчлэх үүргийг хүлээдэг. Конгрессийн номын санд 1851 оны 12-р сарын 24-нд маш том гал гарч ,55000 номоос 35000 нь шатжээ.АНУ-ын Конгресс яаралтай арга хэмжээ авч, номын сангийн сан хөмрөгийг сэргээхэд зориулж 168700 долларыг гаргаж байв.Зохиогчийн эрхийн тухай 1870-оны хуулийн дагуу шинээр гарсан ном бүрийн 2 хувийг Конгрессийн номын санд хадгалж байх засгийн газрын шийдвэрийг номын санч, захирал Жэйнсворт Споффорд /1864-1897/ шуурхай хэрэгжүүлснээр номын санд арвин ихээр орж ирэх болж, Конгрессийн номын сангийн сан хөмрөг хэмжээгээрээ ч, ач холбогдлоороо ч нэн түргэн өсчээ.Конгрессийн номын сангийн барилгын төслийн уралдаан зарласнаас хойших 10-аад жилийн туршид АНУ-ын Конгресс маш олон төсөл,санал хувилбаруудыг хүлээн авч шалгаруулсны эцэст Вашингтон хотын иргэн, уран барилгач Смит Полын төсөл болох Италийн сэргэн мандалтын үеийн сэргэн мандалтын үеийн загварыг сонгож ,гүйцэтгэх эрхийг олгожээ.Армийн инженер корпусын дарга генерал Томас Линкольон Кассей 1888 оноос барилгын ажлыг удирдан бариулж, 1892 онд түүний түүний хүү уран барималч Эдвард Пирс Кассей Америкийн шилдэг 50 гаруй зураач,уран барималчдаар зураг, баримал, дотоод чимэглэлийг хариуцан хийлгэснээр 23 кратын алтаар чимэглэсэн бөмбөгөр орой бүхий, гайхамшигтай сайхан уудам саруул, уншлагын гол танхимтай номын сангийн цогцолбор барилга сүндэрлэн босч, 1897-оны 11-сарын 1- нд үүд хаалгаа нээжээ.Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том, хамгийн өндөр өртөгтэй,хамгийн тансгийн дээд, хамгийн аюулгүй номын сан хэмээн нээлтэн дээрээ тунхагласан байна.

Конгрессийн номын санд дэлхийн 470 хэл дээрх 138,3 сая нэгж хэвлэлийн бүтээгдэхүүн, үүнээс 30 сая ном, 61 сая гар бичмэл, 4,8 сая гар бичмэл, 4,8 сая газрын зураг,13 сая хэвлэмэл ба фото зураг, архитектурын зураг, 2,7 сая дуу бичлэг,500 мянган микрофильм,5500 инкунабул, Хойт Америкийн ховор номын цуглуулга, өнгөрсөн 3-р зуунд хэвлэгдсэн дэлхийн 1 сая гаруй сонингийн дугаар, хууль эрх зүйн талын дэлхийн хамгийн их цуглуулга хадгалагдаж байна.Сан хөмрөгөө ажлын нэг өдөрт 22000, жилд 2-3 сая ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр баяжуулж байдаг бөгөөд тус номын сан нь 1468 уншигчийн байр бүхий 18 уншлагын танхимтай, 3637 ажиллагсадтай юм. Конгрессийн номын   сангийн   номыг   байрлуулдаг тавиурын урт нийт хэмжээ 850 км юм.Алдартай том номын сангуудад одоогоор байхгүй үлэмж тоо хэмжээ бөгөөд тус номын сан нь Гиннессийн номонд дэлхийн хамгийн том номын сан хэмээн бичигджээ. Конгрессийн номын сан нь Вашингтон хотод очсон зочин гийчин төлөөлөгч,жуулчдын очих дуртай газрын нэг бөгөөд жилд 1,9 сая хүн зочилдог болсноор Вашингтон хотын хамгийн их хүн үздэг газруудын нэгээр тодорсон байна.

                                          Конгрессийн номын сангийн уншлагын танхимууд:

  • Африкийн хэсгийн уншлагын танхим
  • Испани хэлний уншлагын танхим
  • Конгрессийн уншлагын танхим
  • Хууль зүйн номын сангийн уншлагын танхим
  • Орон нутгийн түүх,угийн бичгийн уншлагын танхим
  • Цахим хэлбэрээр унших цуглуулгын уншлагын танхим
  • Гар бичмэлийн уншлагын танхим
  • Микрофильмийн уншлагын танхим
  • Кино зураг,телевизийн уншлагын танхим
  • Хараагүй тахир дутуу хүмүүст үйлчлэх танхим
  • Сонин тогтмол хэвлэлийн уншлагын танхим
  • Тайзны урлагийн уншлагын танхим
  • Хэвлэмэл дардас, гэрэл зургийн уншлагын танхим
  • Ховор ном,төрөлжсөн цуглуулгын уншлагын танхим
  • Шинжлэх ухааны уншлагын танхим
  • Бизнес лавлагааны үйлчилгээний танхим зэрэг уншлагын танхимуудтай.

Конгрессийн номын сан оршин тогтнож байгаа 200 гаруй жилийнхээ түүхэнд ердөө л 13 захирлын нүүр үзсэн байна.

Конгрессийн номын сан 1927 онд байгуулагдсан Олон Улсын Номын Сангийн Нэгдсэн Холбоо / IFLA /-д европын 14 улсын хамт анхны гишүүнээр элсэн оржээ.

 

 

 

Таны мэдлэгийн санд

Хэвлэх PDF

                                   Барын төрлүүд

  • Бархан
  • Хүрэл бар
  • Зэс бар
  • Модон бар
  • Чулуун бар

Монголын олон хүрээ хийдэд бархан, барын сүм гэдэг ном хэвлэдэг газар байсан.Бархан нь том хүрээ хийдэд том, багад нь бага байжээ.Бархан нь ханандаа том цонхтой дээвэртэй дороос нь өндийлгөн онгойлгодог нээлхийтэй ,судар үйлдвэрлэх ажиллагаанд тохирсон саруулхан голдуу таазгүй байшин байдаг байжээ.

   Монголчууд модон барыг       13-р зуунаас

   Хүрэл барыг                             13-р зуунаас

   Зэс барыг                                  16-р зуунаас

   Чулуун барыг                            18-р зуунаас

хэрэглэж ирсэн бөгөөд  эдгээр  баруудын дотроос модон бар ихээхэн хөгжсөн.

                                               Хүрэл бар

Монголчууд 13-р зуунаас эхлэн хүрэл бараар судар хэвлэх болсон байна.Төмөрлөгийг боловсруулж номын бар хийж ашигладаг ба хүрлээр цутгасан бар бөх учраас засвар орохгүй номыг энэ бараар хэвлэдэг байсан байна.Хүрэл бар нь ажиллагаа ихтэй тул барагтай хүн хийдэггүй байсан.Цутгах номоо модон хавтсанд сийлдэг.Номын хэв авах шаврыг модон хавтаснаасаа 2 дахин илүү бэлтгэдэг.Учир нь 1 хавтасны хоёр талд ном сийлсэн байдаг бол шаврын ганцхан тал дээр хэв гаргадаг.Төмөр хайлах пийшин нь хөл буюу гар хөөрөгтэй ,эсвэл тулмаар үлээлгэдэг,нүүрс буюу намрын халтар аргалыг илүү илчтэйд үздэг.Төмрөө халуун даадаг, ган саванд хийж шавар пийшин тавиад хөөрөгдөж хайлуулдаг,хөл хөөрөг нь дороо хүнд том суурьтай дээд талд нь гутлын хошуу углаад гишгэж байхаар таарсан ногт хийсэн байдаг.Ингэж хөөрөгдсөн их галын хүчээр төмрийг хайлуулаад хэвийн шавар тус бүрийг нөгөөх нүхээр цутган номын бар бүтээдэг.

                                                 Зэс бар

Зэс барыг монголчууд өргөн хэрэглэдэггүй байсан боловч зохих хэмжээгээр хэрэглэдэг байсан.Зэс бар хийдэг байсан дархчуул алх, тогшуур, цохиур, ухуур,эсгүүр, шахуур,ховил их бага цүүц зэрэг зордог, зурдаг, ухдаг олон багажтай байсан байна.

                                                 Модон бар

Модон бар нь бусад баруудын дотроос ном бүтээхэд илүү хялбар , дөхөм байсан.Эдэлгээ сайтай, ширхэг нарийн хус, жодоо гэх мэт модыг бэлтгэж номын бар хийдэг байсан байна.Ер нь ямар цаг үед, ямар насны модыг тайрч бэлтгэх , дараа нь хэр хугацаанд хатааж хэвлэх гээд маш нарийн технологийг монгол барын сургуульд зааж сургадаг байжээ.

                                                 Чулуун бар

Монголчууд эрт дээр үеэс хад чулуунд ном сийлдэг байжээ.Өдгөөгийн бидэнд уламжлагдаж үлдсэн Чингисийн чулууны бичиг бол үүний нэг баримт юм.17-р зуунаас анх Германд чулуун бараар ном хэвлэх болсноос хойш үйлдвэрт ном хэвлэдэг нэгэн төрлийн арга болсон.

 

 

 

Хэвлэх PDF

Танхимын онцлог:

Ерөнхий боловсролын сургуулийн 4-өөс 9-р ангийн сурагчдад үйлчилнэ. Танхим 50 уншигчийн суудалтай.

Хөмрөг:

10000 гаруй монгол ном, сурах бичгийг чөлөөт сонголтоор сонгож унших боломжтой.

  • 4-9-р ангийн сурагчдын сурах бичиг
  • Монгол ардынболон дэлхийн үлгэрүүд
  • Орчин үеийн болон гадаадын хүүхдийн уран зохиол
  • 10 гаруй нэр төрлийн хүүхдийн сонин сэтгүүл