"Мөрөөдөл" танхим

УРИЛГА

Хэвлэх PDF

МЗЭ-ийн гишүүн, Утга Зохиолын “Алтан өд”, “Г. Сэр-Од”- ын нэрэмжит шагналт , Утга зохиолын доктурант, МУБИС-ын багш, Хүүхдийн зохиолч Э. Амарзаяатай хийх “ЗОХИОЛЧ-УНШИГЧИЙН” уулзалт 2017 оны 3-р сарын 15 ны өдөр 15 цагт “Мөрөөдөл” танхимд болох тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Ухаалаг аав ээж нарын хүүхдээ хүмүүжүүлдэг 7 үйлдэл

Хэвлэх PDF

Хүүхдийг зөв  хүмүүжүүлэх  олон арга, онол байдаг. Энэхүү хялбар 7 арга нь хүүхдийнхээ амжилттай, аз жаргалтай амьдралын суурийг тавихад туслах бөгөөд хэрхэн зөв авч хэрэглэснээр ирээдүй нь шалтгаалах юм. Хүүхдийнхээ өдөлж буй жигүүрийг тайрахын оронд, жигүүрээ дэлгэхэд нь тусалсанаар, тэр таны жигүүрийг ч, мөн хэзээ ч хумиулахгүй гэдэгт итгээрэй.

1.Ердийн эцэг эхчүүд, өөрийн дур сонирхолыг  орхин, хүүхэдтэйгээ үргэлж хамт байдаг. Ухаалаг ээж аав нар өөрсдийгөө орхихгүй, мөн халамжлах бөгөөд үүнийгээ мөн хүүхэддээ сургадаг.

2.Ердийн ээж, аав нар оройжингоо гэрийн даалгаварт нь санаа зовж даалгаврыг нь хийдэг. Ухаалаг ээж аав бол гэрийн  даалгавар бол хүүхдийн өөрийнх нь хариуцах зүйл гэж тооцдог тул хэрэгтэй бол тусалдаг, хэзээ ч өмнөөс нь даалгавар хийхгүй.

3.Олонхи ээж аав нар хүүхэдээ, ямар нэг зүйлд буруутай байснаа булах гэсэн санаатай бэлэг авч өгөх нь элбэг байдаг.Ухаалаг аав ээж нар, хүүхэддээ жижиг зардалд нь тааруулж бага сага мөнгө өгдөг. Хүүхэд өөрөө худалдаж авах зүйлээ сонгох эсвэл мөнгөө хадгалах зэрэг мөнгийг зөв зарцуулахад сурган, зарцуулалтыг нь хянаж байдаг

4.Хүүхдийнхээ дураараа, нийцгүй зангийн учир шалтгааныг олохын оронд, зүгээр л номхруулахыг эрмэлздэг. Ухаалаг ээж аав нар, шалтгааныг нь олж, тэр асуудлыг нь шийдвэрлэхэд  тусалдаг

5.Ихэвчлэн ээж аав нар, хүүхдээ амжилттай, нэр хүндтэй хүн болоосой гэж хүсдэг. Харин ухаалаг ээж аав нар хүүхэдтэйгээ харьцах харьцаагаа, хүүхэд нь том болсон ч зөөлөн, дулаан хэвээрээ үргэлжлээсэй гэж хүсдэг

6.Ердийн аав ээж нар, хүүхдээ янз бүрийн таагүй зүйлсээс хамгаалж хаацайлж, зарим үед бүр хүүхдээ хүсээгүй байсан ч оролцдог. Харин ухаалаг аав ээж нар, зөвшөөрөгдөх хэмжээнд алдаа гаргахыг зөвшөөрдөг бөгөөд алдаагаа засахад сургаж, дахин давтагдахгүй байх сургамж  болон үлдээдэг.

7.Олонхи аав ээж нар, хүүхдээ орилж уйлуулахгүй байлгахын үүднээс хүссэн зүйлсийг нь авч өгөх буюу шаардлагыг нь биелүүдэг.Үүнийг нь ч хүүхдүүд гайхалтай  ашигладаг. Тэд өөрийн хувийн орон зай, өөрийгөө мөн хүүхдийнхээ хувь хүнийг ч хүндэлдэг. 

1

 

НОМ БОЛ

Хэвлэх PDF

1.НОМ УНШИХ НЬ ТАРХИНЫ ЭМГЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ. Сүүлийн үеийн судалгаанаас харахад ном уншдаг хүмүүс, уншдаггүйчүүдийгээ бодвол 2,5 дахин бага тархины эмгэг туссан байна. Энэ нь ном унших нь уг өвчнөөс шууд урьдчилан сэргийлнэ гэсэн үг биш ч тархины эмгэг болон ном унших зуршил нь ямар нэгэн байдлаар хоорондоо холбоотой байх магадлалтай.

2.ТОГТМОЛ НОМ УНШСАНААР ТА ӨДӨР БОЛГОН ШИНЭ ЗҮЙЛИЙГ ОЛЖ МЭДЭХ БОЛОМЖТОЙ. Боловсролын ухааны  профессор Анна Чунинхам нь өөрийн хийсэн судалгааны ажилдаа тогтмол ном унших нь тухайн хүнийг улам ухаалаг болгодог хэмээн цохон тэмдэглэжээ. Энэ нь танд зөвхөн өргөн мэдлэг олгохоос гадна амьдралд тань хэрэг болох олон ач тустай. Зарим тохиолдолд та өөрөө ч мэдэлгүй номоос олж авсан мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлж байдаг.

3.НОМ УНШДАГ ХҮМҮҮС ИЛҮҮ ИХЭЭР НИЙГЭМД ИДЭВХИТЭЙ. Үндэсний урлаг, өв судлалын төвөөс гаргасан судалгаагаар ном уншдаг хүмүүс бусад хүмүүсийг бодвол илүү их нийгмийн идэвхтэй амьдардаг болохыг тогтоожээ.

4.ТАНЫ ОЙ САНАМЖИЙГ САЙЖРУУЛНА. Хүний зан төлөв судлаач Кристел Рассэлийн ярьж байгаагаар ном унших нь стресс болон сэтгэл санааны тогтворгүй байдалд сайнаар нөлөөлдөг байна. Хэрэв та хэн нэгнээс  салж сарнисан, ямар нэгэн зүйлд бухимдсан, сэтгэл санаа тавгүйтсэн бол энэ үедээ гүнзий амьсгал авч тайвшран ном уншиж эхлэх нь энэ бүхнийг мартаж даван туулахад тань тустай гэнэ.

5.ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ. Ном их унших нь юмыг олон өнцгөөс олж харах чадварыг дээшлүүлж байдаг. Ялангуяа та хууль болон эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх бодолтой байгаа бол ном их унших нь танд юу юунаас илүү чухал.

6.ҮГИЙН САНГ БАЯЖУУЛЖ ЯРИХ ЧАДВАРЫГ ТАНЬ  НЭМЭГДҮҮЛНЭ. Хэдий хэр ном уншина, төдий чинээ үгсийн сан тань нэмэгдэх бөгөөд эдгээр үгийг дахин дахин уншиж дадсанаар тухайн үгний хэрэглээ нь дадал болно. Ингэснээр та тухайн үгсийг өөрийн яриа болон бичгийн хэлэндээ төвөггүйхэн ашиглаж сурах юм.

7.НОМ УНШДАГ ХҮМҮҮС ӨСӨН ДЭВЖИХ ХАНДЛАГТАЙ БАЙДАГ. Ном унших нь таны уншсанаас үл хамааран оюуны цар хүрээг тэлж амьдралыг тань илүү хялбарлан өгч байдаг. Үүнээс гадна таны сэтгэл санааг тайван өөдрөг байлгаж чаддаг” гэж алдарт Вилсон Флэтчэр хэлсэн байдаг. Хэрэв та амжилттай нэгэн болохыг хүсвэл ном унших нь хичнээн чухал зүйл болохыг энэхүү ишлэлээс харж болно.

 

УРИЛГА

Хэвлэх PDF

    Д.НАЦАГДОРЖИЙН мэндэлсэний 110 жилийн ойд зориулан Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч Д.Гармаа, Ж.Дашдондог, Д.Давааням, Д.Оюунбадрах, Д.Батжаргал, О.Сундуй, Ш.Бадарч нартай хийх Зохиолч-Уншигчдын уулзалт  “Боловсрол хөгжил танхим”-д 2016 оны 11-р сарын 10-ны 12 цагт болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

natsagdorj

XX Зууны Монголын Шилдэг 100 Хүүхдийн Зохиол

Хэвлэх PDF

1. Д.Нацагдорж – Хэнз хурга

2. Ц.Дамдинсүрэн – Өчүүхэн дөрвөн үлгэр
3. Ц.Дамдинсүрэн – Цэцэн хурга
4. С.Буяннэмэх – Алсыг зорьсон алтан загас
5. Цэргийн Намсрай – Миний шинэ дээл
6. Б.Ринчен – Заан Залуудай
7. Д.Цэвэгмид – Хоньчин Найдан
8. П.Хорлоо – Алт Мөнгө хоёр
9. М.Чимид – Цагаан тэмээт Өлзий
10. Д.Сэнгээ – Цолмон
11. Ч.Лодойдамба – Малгайтай чоно
12. Ч.Лодойдамба – Солонго
13. Л.Бадарч – Унага
14. Ш.Гаадамба – Багын явдал
15. Ч.Лхамсүрэн – Хүрэн морь
16. Т.Нацагдорж – Алтан хүүхэд
17. Б.Дэмчигдорж – Доголон нулимстай инээд
18. Д.Даржаа – Алмасан хууртай хүүхэн
19. Ц.Уламбаяр – Гэрэлт хүү
20. Б.Бааст – Халзан бухандай
21. Ч.Ойдов – Алиа Тогмид
22. Д.Намдаг – Алим
23. Х.Пэрлээ – Хоёр анжис
24. Н.Санжмятав – Даан ч ухаангүй тоглож дээ
25. Ө.Баасанжав – Зургаадай
26. Д.Содномдорж – Жигмэд Тогмид хоёр
27. Д.Содномдорж – Норовын намтар
28. Л.Түдэв – Мөнхийн ус
29. Л.Түдэв – Хорвоотой танилцсан түүх
30. С.Дашдооров – Дайны жилийн алим буюу сургуулийн зээрд
31. П.Лувсанцэрэн – Усны эргүүлэг буюу Борзооны явдал
32. Д.Маам – Тэмээний дууль
33. Д.Гармаа – Хөгжөөнтэй тууж
34. Д.Гармаа – Аав цэцэрлэгт орсон нь
35. С.Надмид – Бордоотой бороо
36. С.Надмид – Сүүдэр хүү
37. Т.Галсан – Наян настай жаал
38. Ч.Лувсандэндэв – Даадий Дүүдий хоёр
39. Г.Сэсмээ – Тэмээ томоо
40. Г.Сэсмээ – Хонины хишиг
41. Ж.Дашдондог – Аав, Ээж, Би
42. Ж.Дашдондог – Морьтой үлгэр
43. Р.Ядам – Үймээз
44. Р.Чойном – Доной
45. С.Эрдэнэ – Цасан дорхи ногоо
46. Л.Соронзонболд – Загас унасан Заяахүү
47. Т.Жамъянсүрэн – Аргай даргай түг
48. Н.Доржцэрэн – Хорхойтой салхи
49. Ч.Лувсанжав – Хөх даалимбан тэрлэг
50. Д.Давааням – Мөлхөө ангийнхан

Дэлгэрэнгүй...