ХТНС Цахим номын сантай боллоо
2016 оны 8-р сарын 18, Пүрэв гариг, 20:49
Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 9-р сарын 07, Лхагва гариг, 19:58
Бичсэн Administrator
Монголын Хүүхдийн Төв Номын Сан Монголд анх удаа цахим уншлагын танхимтай болж байна. Заавал номын санд ирэх шаардлагагүй, хаа байгаа газраасаа, хилийн чанадаас ч гэсэн номын сангийн үйлчилгээг хүртэж монгол хэлээрээ цахим номыг ухаалаг төхөөрөмж дээрээ унших боломжтой боллоо.
Цахим уншлагын танхимын санг бүрдүүлэхдээ Монгол улсын Номын сангийн хуулийн дагуу зохиогчийн эрх нь улсад шилжсэн бүтээлүүдийг оруулж байгаа болно.
Хүүхдийн төв номын сангийн уншигчийн бүртгэлтэй бол жилийн төлбөрөөс 33% хөнгөлүүлнэ.
Цахим номын сангийн хаяг: www.e-nom.mn

Цахим номын сангийн номыг ухаалаг төхөөрөмж дээрээ унших апплекшныг доорх холбоосоор татаж авна уу.
Play Store:https://play.google.com/store/apps/details?id=com.wisdom.elibrary
App Store:https://itunes.apple.com/us/app/nomyn-h-ree/id1142112444?mt=8