"Германы Мэдээллийн Номын Сан" танхим
2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 17:25 Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 18:20
2017 оны 12-р сарын 1-нд Германы Мэдээллийн Номын Сан энэ онд хамгийн их үйлчлүүлсэн идэвхтэн 40 уншигчдаа урьж “Зул сарын баяр”-аа хийлээ.
Баярын үйл ажиллагаанд Гёте-Институтийн Монгол дахь төлөөлөгчийн газрын соёлын хөтөлбөрийн ажилтан Э.Мөнгөнбаяр, сайн дурын ажилтан Бэн Рангник, Улсын филармоны 2 хөгжимчин, 38-р сургуулийн сурагч Түмэнгэрэл, Эгшиглэн нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. 2017 оны шилдэг уншигчаар хамгийн олон удаа үйлчлүүлж, гэрээр ном авсан ШУТИС-ХШУС-ийн оюутан Эрдэнэбатын Чимэг, МУИС-ХШУС-ийн оюутан Гантөмөрийн Золжаргал, ШУТИС-ийн оюутан Чүлтэмийн Эрхбилгүүн, ХААИС-ийн оюутан Болоожийн Намсрай, АШУҮИС-ийн оюутан Энх-Амгалангийн Жаргал нарын 5 уншигч шалгарч өргөмжлөл, номын шагналын эзэд боллоо.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |