"Германы Мэдээллийн Номын Сан" танхим

Гүн ухааны аялал

Хэвлэх PDF

Үйл ажиллагаа: Ричард Давид Прехтийн “Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?” номын тухай Др. С.Молор-Эрдэнэтэй хийх уулзалт. Герман, монгол хоёр хэл дээрх уншлага.

 Ричард Давид Прехт “Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ?” номоороо амьдралд тулгардаг томоохон асуултуудад хариулсан юм. Эл номыг монгол хэлээр авч унших боломжтой болжээ.

Би хэн бэ? Үнэн гэж юу вэ? Би яагаад сайн байх ёстой гэж? Бурхан байдаг уу? Хайр гэж юу вэ? Аз жаргалд суралцаж болох уу? Хэрэв та эдгээр асуултыг сонирхож, философийн ертөнцөөр гайхамшигт аялал хийхийг хүсч байвал тус номын орчуулагчтай хийх нээлттэй уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хэзээ: 2014 оны 5 сарын 9нд 18.30 цагт

Хаана: Германы Мэдээллийн Номын Санд

Та Германы мэдээллийн номын сангаас энэ номыг герман болон монгол хэлээр авч унших боломжтой.

Номын сан дахь зугаатай үдэш

Хэвлэх PDF

 2014.04.18-нд Хүүхдийн Номын Ордны Герман уншлагын танхимаас герман хэлний сургалттай 38-р сургуулийн 5-р ангийн 19 сурагчид, тэдний эцэг эхчүүдэд “Номын сан дахь миний анхны өдөр” соёл танин мэдэхүйн ажлыг Гёте-Институтийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа оройн 19 цагаас эхэлж Герман уншлагын танхимын ажилтнууд ХНО-ны болон герман танхимын талаар товч танилцууллаа. Гёте-Институтийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Сэбастиан Войч хүүхдүүдэд сонирхолтой сэдвээр хөгжимт уншлага хийлээ. Уншлагын сэдэвт өгүүлж буй цэлцэгнүүрийг (Pudding) хүүхэд бүрт өгсөн нь сэдвийг бататгах зорилготой гэнэтийн бэлэг байв. Английн алдарт хөгжимчин Дэймон хүрэлцэн ирж, амьд хөгжим тоглож үзүүлсэн нь хүүхдүүдэд тохиож буй азтай үйл явдал байлаа. Хөгжимт уншлагын дараа ХНО-ны хэлтсийн эрхлэгч Г.Дарьсүрэн “Хүүхдийг номтой нөхөрлүүлэхийн ач тус, ном унших эрүүл ахуй” сэдвээр “Их мэдэх” танхимд эцэг эхчүүдэд нь лекц, Герман уншлагын танхимын ажилтнууд хүүхэд бүрт хялбар унших сэдвийг тараан өгч ганцаарчилсан уншлага зохион байгууллаа. Оройн хөнгөн зуушны дараа хүүхэд бүр өөрийн уншсан сэдвээ бусдадаа ярьж өгөв. Хүүхдүүд богино хэмжээний хүүхдийн кино үзэж, номын санд найз нөхдийн хамт хоносондоо сэтгэл хангалуун байлаа. Бас анх удаа номын санд өглөөний цайгаа уусан нь сонирхолтой байгаагаа бидэнд илэрхийлсэн юм. Хүүхдүүд цаг зав гарган номын сантай тухтай танилцаж, нэгэн үдшийг ийнхүү зугаатай өнгөрүүллээ.

Allein lesen Unterhaltung ber das Buch
IMG 0885 Musikant
Sebastian beim Schlaffen
fr Daria

Улаан өндөгний баяр

Хэвлэх PDF

    Жил бүрийн хавар тохиодог "Улаан өндөгний баяр"-ыг 2014.04.23-нд ХНО-ы Герман уншлагын танхимаас тэмдэглэн өнгөрүүллээ. Тус үйл ажиллагаанд герман хэлний сургалттай 38-р сургуулийн 6-7-р ангийн 30 сурагчид герман хэлний 2 багшийн хамт оролцлоо. Герман уншлагын танхимын ажилтнууд ХНО-ны болон герман танхимын үйл ажиллагааг сурагчдад товч танилцууллаа. “Hoppelsong - Kinderlied zum Osterfest” улаан өндөгний баярын дууны үгийг хүүхдүүдэд өгч, дууны бичлэгийг үзүүлэн, зааж сургав. Мөн тус баярын тухай богино хэмжээний кино, баримтат мэдээлэл, өндөг урлан чимэглэх талаар үзүүлэн бэлтгэж телевизээр үзүүллээ.  Хүүхдүүд өөрийн гараар өндөг будаж чимэглэх, туулай урлах зэрэг улаан өндөгний баяраар хийдэг ёс заншил бүхий үйлийг 5 баг болон гүйцэтгэж, хоорондоо бүтээлээрээ өрсөлдөв. Номын сангаас ялагч багт шоколадан өндөг, оролцогч бүх хүүхдүүдэд өндгөн тоглоом бэлэглэв. Хүүхдүүдээр нуусан өндөгийг олуулах, ном бэлэглэх, хөгжөөнт тоглоом тоглуулах зэрэг сонирхолтой үйл ажиллагааг багш нар нь хөтлөн явууллаа. 

Osterfest 1 Osterfest 2
Osterfest 4 IMG 1072

                                       Osterfest 5

Герман танхимын уншигчдын “Зул сарын баяр”

Хэвлэх PDF

Германы мэдээллийн номын сангаас 12 сарын 24-нд уншигчиддаа зориулан “Зул сарын баяр”-ыг танхимдаа тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын үйл ажиллагаанд хамгийн их үйлчлүүлдэг идэвхтэн 35 уншигчийг сонгож урилгаар оролцууллаа. Зул сарын баярт Гёте-Институтийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Сэбастиан Войч оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв. Уншигчдын дунд герман хэлээр АХА тэмцээн зохион байгуулснаас гадна үг таах, үгийн сүлжээ бөглөх зэрэг сонирхолтой тоглоом тоглуулж, тэмцээний ялагчдад болон танхимын шилдэг 5 уншигчдад өргөмжлөл, номын бэлэг гардууллаа. Шилдэг уншигчид зул сарын баярын бялууг хувааж, уншигч Ц.Гансүх ая дууны мэндчилгээ өргөлөө. Төгсгөлд нь зул сарын баярын тухай 15 минутын баримтат кино үзэж, бяцхан зоог барив. “Зул сарын баяр” нь уншигчдын авхаалж самбаа, мэдлэгээ сорьсон, жилийн үр бүтээлээ дүгнүүлсэн, хөгжөөн цэнгээнээр бялхсан үдэш байлаа.

 Герман танхимын шилдэг уншигчаар шалгарсан Цэрэн-Очирын Билэгт (ШУТИС -ийн оюутан), Буяннямын Ууганбат (ШУТИС -ийн оюутан), Жамъяансүрэнгийн Анхтуяа (ЭМШУИС-ийн оюутан), Энхжаргалын Дэлгэрзаяа (Гёте-Институтийн герман хэлний курсын оролцогч), Эрдэнэбаярын Дагвасүрэн (ШУТИС-ийн оюутан) нартаа баяр хүргэж, сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

                            Германы Мэдээллийн Номын Сан.

IMG 8465 IMG 8426
1501082 397969007001095_1968978343_o 1502706 397969287001067_899557535_o
1523711 397969330334396_1584041134_o 906875 397969327001063_1215577740_o

 

Герман танхим 2011 оны шилдэг уншигчиддаа гэрээр ном үнэ төлбөргүй авах урамшуулал олгож байна.

Хэвлэх PDF

Жил бүр оны шилдэг уншигчдийг шалгаруулдаг уламжлалын дагуу 2011 оны шилдэг 5 уншигчиддаа герман хэлний мэдлэгийг нь дээшлүүлэхэд чиглэсэн урамшуулал олгов.

Уншигч Батмөнхийн Оюунчимэг тэргүүн байр эзэлж “Тэргүүний уншигч- Д.Нацагдорж,, тэмдэг, 2012 онд бүтэн жил гэрээр ном үнэ төлбөргүй авах эрх, ШУТИС-ийн МС-ийн 2-р курсын оюутан Шаравжамцын Мөнхзул дэд байр эзэлж “Тэргүүний уншигч- Д.Нацагдорж,, тэмдэг, хагас жил гэрээр ном үнэ төлбөргүй авах эрхээр шагнуулав.

Мөн ШУТИС-ийн МС-ийн 2-р курсын оюутан Алтанхуягийн Ханд, ШУТИС-ийн МИС-ийн 3-р курсын оюутан Батхуягийн Пунцаг-Ёндон, Батлан хамгаалахын их сургуулийн 3-р курсын оюутан Алтанхуягийн Болдбаатар нар шилдэг 5 уншигчийн тоонд багтаж, шинэ ном, DVD-ний урамшуулал, хагас жил гэрээр ном үнэ төлбөргүй авах эрхээр шагнуулав.