Англи хэлийг маш хурдан сурах НУУЦ АРГА
2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 18:58
Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 24, Баасан гариг, 19:14
Англи хэлийг маш хурдан сурах /Цуврал №2/
НУУЦ 4 : Хэл сурах НИЙТЭЛСЭН ONIO / АНГИЛАЛ ENGLISH ХЭЛ Өмнө нь хэл сурч байхдаа та өнөөдөр нэг дүрэм, маргааш нэг дүрэм, нөгөөдөр шинэ сэдэв гэх мэт маш хурдтай сурдаг. Хэсэг хугацааны дараа та мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг, үзсэн сурснаа амьдрал дээр хэрэглэх гэхээр аль нь юу билээ гээд төөрөлдөөд хэрэглэж чаддаггүй. Тэгэхээр та зөв, шууд ярьдаг болохын тулд өөрийн сурсан ойлгосноо байнга давтах ёстой. Өөрөөр хэлбэл дахин дахин сонсох буюу давтан сонсох хэрэгтэй. Аль болох олон сонсоно, төдийн чинээ сайн тогтоож, тэр хэмжээгээр та сонссон бүхнээ өөрийн болгож авна. НУУЦ №4 юу вэ гэвэл ДАВТАХ БУЮУ ГҮН ГҮНЗГИЙ СУРАЛЦАХ юм.
НУУЦ 5: ДҮРЭМ ҮЗҮХГҮЙГЭЭР ДҮРЭМ СУРАХ. Зарим нэг нь бурхан минь дүрэмгүйгээр яаж сурахын, ёстой тэнэг юм ярьж байхын, дүрэм мэдэхгүйгээр яаж зөв ярихын гэх мэт бодож байсан байх. За тэгэхээр эхлээд дүрэм гэдэг нь юу вэ гэдэг талаас нь харъя. Та өөрийн хэлэх гэсэн зүйлээ өнгөрсөн, одоо, ирээдүй, эсвэл өнгөрсөн цагт болчихсон байсан, эсвэл тэгэх гэж байхад тэгчихсэн байсан, одоог хүртэл тэгсээр л байна, тэгсээр л байх болно, тэгэх гэж байсан юм гэх мэт янз бүрийн цагийн ялгаанд зөв илэрхийлж чадвал та зөв ярьж чадлаа гэсэн үг. Тэгэхээр эдгээрийг яаж хурдан бөгөөд зөв сурах вэ? Үүнд л миний хичээлийн нууц байгаа юм. Жаахан тодруулъя. Би ямар нэгэн бяцхан түүх эсвэл марзан явдлийг нэг хичээлийн үндсэн сэдэв болгон авдаг. Жишээлбэл, Хүүг Жорж гэдэг. Тэр дэлгүүрээс ус худалдаж авдаг. Усны үнэ 100төгрөг байдаг. Тэр худалдагчид 100төгрөг төлдөг. Тэр гэртээ харьдаг. гэх маш энгийн энэ жижиг зүйлийг хичээлийн сэдэв гэж бодъё. Энэ бол ердөө жишээ. Жинхэнэ хичээл бол хамаагүй хүнд, хамаагүй хэцүү, нэлээд урт байгаа. За тэгээд энэ түүхийг та сонссоор байгаад бүрэн ойлгодог болчихлоо гэж бодъё. Санамж: Энэ түүх бүхлээрээ “Нар манддаг” “Ус урсдаг” гэх мэт давтагддаг зүйлийг тодорхойлдог одоо цагт бичигдсэн байна. Анхааран харвал ярьж бичиж байгаа зүйлийг бүгдийг одоо цагт бичвэл иймэрхүү утга муутай буруу сонсогддог байх нь байшдээ. Гэхдээ та энэ одоо цаг тул дүрмээр тийм байх ёстой, ийм байх ёстой гэх мэт ерөөсөө дүрэм талаас нь судлах, цээжлэх хэрэггүй. Зүгээр сонсох, олон дахин сонсох, сонссон даруйдаа ойлгодог байх л хэрэгтэй. Гэтэл яг энэ түүхийг: “Хүүгийн нэрийг Жорж гэдэг байв. Хүү дэлгүүрээс ус худалдаж авлаа. Усны үнэ 100 төгрөг байсан учир худалдагчид 100 төгрөг төлөв. Дараа нь хүү гэртээ харилаа.” гэх мэт өнгөрсөн цагт сонсвол та ямар сайн, ямар хурдан цагийн ялгааг ойлгох уу? Үүнд л миний нууц байна. Жишээлбэл, уг түүхээ: “Жорж гэдэг хүү байх болно. 3 хоногийн дараа тэр ус худалдаж авахаар дэлгүүр орно. Усны үнэ 100төгрөг болсон байх тул хүү худалдагчид 100 төгрөг төлөх болно. Дараа нь хүү гэртээ харих болно.” гэх мэт ирээдүй цагт бас бичиж болно. Эсвэл: “Жорж гэдэг хүү байжээ. Өнгөрсөн жилээс хойш тэр ус худалдаж авахаар өдөр бүр дэлгүүр явж байна. Ус авах бүртээ худалагчид 100 төгрөг төлдөг байв. Дараа нь хүү шууд гэртээ харьдаг байсан.” гэх мэт present perfect цагт бичиж болно. Үүнд нэг зүйлийг анхаарахад ямар дүрэм, яаж ашиглагдаж байна гэж ерөөсөө сурах хэрэггүй. ЗӨВХӨН СОНС. Та сонсоод шууд ойлгодог болох, буцаагаад өөрөө ашиглаж чаддаг болоход л хамгийн гол зорилго байх ёстой. Дээрх мэт харьцуулсан жишээ буюу бяцхан түүхээс та маш цэгцтэйгээр цагийн ялгааг ойлгож эхэлнэ. Яг л төрөлх хэлтэн шиг нь шууд автоматаар ойлгож эхэлнэ. Та хэзээ ч мартахгүй, бас будилахгүйгээр цээжилнэ. Тэр дүрэм тэгдэгийн, энэ дүрэм ингэдгийн гэх мэт цээжлэхгүй. Зөвхөн сонсох, жишээлбэл, өнгөрсөн цагт нэг сонсох, одоо цагт нэг сонсох, ирээдүй цагт нэг сонсох, холимог байдлаар нэг сонсох гэх мэтээр зүгээр л сонсох ёстой. Манай дунд түвшний хичээл буюу 200 серийн хичээлээс эхлээд хичээл бүрд цагийн ялгааг ингэж гаргасан нэмэлт хичээл байдаг. Түүнийгээ би POV буюу Point of View гэж нэрлэсэн. Хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг дор хаяж 3-4 өөр цаг болон холимог байдлаар сонсоход бэлдэж өгсөн. Эцсийн дүнд та яг дүрмийн дагуу 100% ярьж чаддаг болсон байх болно.
НУУЦ 6 : Хэл сурах (ХАМГИЙН СУПЕР) НИЙТЭЛСЭН ONIO / АНГИЛАЛ ENGLISH ХЭЛ Өмнө та сургуульд сурч байхдаа “Сонсох- Дууриаж Хэлэх” загвараар сурч байсан байх. Жишээлбэл, багш “за бүгдээрээ намайг дууриагаад хэлээрэй, “hi, how are you?” гэхэд ангийн хүүхдүүд бүгд “hi, how are you?” гэж хэлдэг. Багш “I’m fine, and you?” гэхэд хүүхдүүд “I’m fine, and you?” гэх мэт дууриан хэлж сурдаг байсан байх. Энэ бол хоцрогдсон арга юм. Яагаад гэвэл та англиар сэтгэхгүй, хэлж буй зүйлээ бодохгүй, зүгээр л дууриан хэлж байгаа юм. Энэ бол хуучирсан заах арга тул та энэ аргаар хичээллэж болохгүй. Манай хичээлийн онцлог гэвэл “Сонсох – Хариулах” загвар юм. Өөрөөр хэлбэл хичээлийн сэдэв болох бяцхан түүхийг багш тал талаас нь маш олон янзаар олон асуултаар асууна, та хариулна. Мэдээж багш зөв хариултыг нь бас хэлнэ. Өөрөөр хэлбэл танаас асуулт асууна, та хариулна, асуулт асууна, та хариулна гэх мэтээр хичээллэдэг. Яг бодит харилцан яриа мэтээр та хичээлтэйгээ ярилцана. Та 2 долоо хоногийн дараагаас эхлээд бодохгүйгээр шууд хариулж эхэлдэг. Өөрөөр хэлбэл шууд ойлгоод шууд хариулж эхэлдэг. Бодохгүйгээр хариулна гэдэг нь та Англиар сэтгэж, Англиар хариулж эхэлж байгаа хэрэг юм. Энэ бол хамгийн супер хамгийн хурдан ярьж сурах арга. Ер нь ярьж сурахын тулд ярих л ёстой, сонсоод шууд ойлгодог болохын тулд маш олон сонсох л ёстой. Маш энгийн дүрэм.