ХНО-ны Зөөврийн номын сан

Зөөврийн номын сан

Хэвлэх PDF

 

 

Хүүхдийн төв номын сангийн Зөөврийн номын сан нь 3-р сарын төлөвлөгөөт ажлын дагуу Хүрээ-Тулга дунд сургуулийн 7-8-р ангийн нийт 55 уншигч хүүхдүүдэд Зохиолч-уншигчдын уулзалтыг 2019 оны 3 дугаар 25-нд зохион явууллаа. Уулзалтанд МЗЭ-ийн шагналт, “Алтан өд” наадмын шагналт хүүхдийн зохиолч Э.Амарзаяа урилгаар оролцсон юм.

amarzaya12 amarzaya21

 

Оролцогч хүүхдүүд зохиолчийн бүтээлээс уншиж танилцсан бөгөөд сонирхолтой асуулт асууж харилцан ярьсан уулзалт болов. Мөн тус сургуулийн авъяаслаг хүүхдүүд зохиолчийн бүтээлээс сэдэвлэн зурсан зургаа бэлэг барин өглөө. Идэвхтэй оролцсон хүүхдүүдэд зохиолч өөрийн номноос бэлэглэж талархалаа илэрхийлэв.

amarzaya31  amarzaya41

 

Санаанд оромгүй сонирхолтой асуултыг чөлөөтэй асууж идэвхтэй оролцсон хүүхдүүд та бүхэндээ баярлалаа. Бүх хүн өөрийн ертөнцтэй, тийм болохоор би уулзаж ярилцсан хүнээ илүү их таньж мэдэхийг хүсдэг хэмээн зохиолчийн хэлсэн үгээр энэхүү уулзалт өндөрлөсөн юм.

Хүүхдийн уншлагыг сайжруулж, номонд дуртай болгох энгийн аргууд

Хэвлэх PDF

 

Олон аав ээжүүд хүүхдийнхээ уншлагыг сайжруулж, номонд дуртай болгох гэж хичээл зүтгэл гаргадаг. Тэгвэл дөнгөж сургуулийн босго алхаж, эрдэм номтой нөхөрлөж байгаа хүүхдийнхээ уншлагыг хөгжүүлж, номын амтанд оруулах энгийн таван аргыг “Хүүхдийн нэвтэрхий толь”-д ингэж дурджээ.

1. Хүүхэддээ чангаар уншиж өгөөрэй.

Хүүхдүүд таныг уншиж байхад тань сонсож, дараа нь өөрөө уншиж сурна. Таныг уншиж байх явцад үлгэр болон өгүүллэг хэрхэн сонсогдож байгаа, уншиж байхдаа өгүүлбэрийн утга санааг алдалгүй уншиж буй байдлыг үлгэрлэн харж сонсоно. Ихэнх хүүхдүүд чангаар уншиж өгөхөд юуны тухай өгүүлж байгааг өөрсдөө уншсанаас ч илүү ойлгодог. Та хүүхэддээ уншиж өгснөөр түүнийг номонд дуртай болгох тэмүүллийг бий болгодог.

 2. Урмаар тэтгээрэй

Хүүхдийнхээ унших гэж байгаа зүйлийг эхлээд чангаар уншаад өг. Тэгвэл хүүхэд өөрөө уншихдаа бүх зүйлийг улам лавшруулан ойлгох болно. Хүүхэд уншиж эхэлмэгц “Хүү минь (охин минь), чи маш сайн уншиж байна. Надад их таалагдаж байна” гэхчлэн урмын үгээр тэтгээрэй.

3. Хүүхэд тань танд чангаар уншиж өгөг

Энэ нь танд төвөгтэй мэт санагдаж магадгүй. Энэ аргыг сонирхолтой болгох үүднээс та эхэлж нэг өгүүлбэр уншаад, дараа нь хүүхэд тань өгүүлбэр унших маягаар ээлжил. Хамтран унших явцад хүүхэд унших аргад суралцаж байдаг. Харин хүүхэд ямар нэгэн үг ойлголгүй үлдэхгүйгээр дундаж хурдтайгаар уншиж өгөөрэй.

 4. Дүр төсөөллийг бий болгож сурга

Зарим ном зураггүй байдгаас хүүхдийн дүрслэн бодоход төдийлөн нөлөөлж чаддаггүй. Насанд хүрэгчид унших явцдаа зохиолын тухай тодорхой төсөөллийг бий болгож чаддаг бөгөөд үүнийг хүүхдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Үйл явдлыг төсөөлж дүрслэн бодож сурвал хүүхдийн уран сэтгэмж хөгжих сайн талтай. Гол дүрийн баатар, үйл явдлын өрнөлийн талаар хүүхэддээ асуулт тавьж, яриулах хэрэгтэй. 

5. Үйл явдлыг урьдчилан төсөөлж сургах

Номоо уншиж өгөхийн өмнө хүүхдэдээ номын хавтасны зургийг харуулаад юуны тухай ном байж болохыг хүүхдээсээ асуугаарай.  Дараа нь номоо уншиж дуусаад үйл явдлын өрнөлийг та болон хүүхэд тань зөв, эсвэл буруу бодсон эсэх талаар эргэцүүлэн зөвлөлдөөрэй. Хэрэв та хоёрын бодож байснаас үйл явдлын өрнөл өөр байх юм бол хүүхдээсээ яагаад тэгж бодсон талаар нь асуугаарай. Энэхүү дасгал нь таны хүүхдийн хийсвэрээр сэтгэн бодох, дүрслэх чадварыг хөгжүүлнэ. Хүүхдийг номд дуртай болгох зөв арга бол өдөр бүр  хүүхэдтэйгээ ном унших явдал юм. Энэ үйл ажиллагаа нь эерэг үр дүн авчирна гэдэгт та итгэж болно.

Дээрх уншлагын хэлбэрүүдийг туршиж үзэхдээ аль болохоор цагийг сонирхолтой, хөгжилтэй, үр дүнтэй өнгөрөөхийг бодолцож хийгээрэй.

“Ном уншихад анхаарах эрүүл ахуйн зөвлөгөө” сэдэвт лекцийг зохион явууллаа

Хэвлэх PDF

Зөөврийн номын сан нь 2-р сарын Соёлын ажлын хүрээнд энэхүү лекцийг 2019 оны 02 дугаар 27-ны өдрийн 12,30 цагт Налайх дүүргийн 119-р сургуулийн номын санд зохион явуулсан юм.               

Хүүхдийн төв номын сангийн Уншлага үйлчилгээний хэлтсийн эрхлэгч, “Их мэдэх” бага насны хүүхдийн танхимын номын санч Г.Дарьсүрэн “Ном уншихад анхаарах эрүүл ахуйн зөвлөгөө” сэдвээр лекцийг танилцууллаа. Тус сургуулийн 6 дугаар ангийн 7 бүлгийн 78 сурагч хамрагдсан бөгөөд сурагчдад дараах зөвлөгөөнүүдийг өглөө. Үүнд:

  •        Ном унших ач холбогдол
  •        Номтой хэрхэн нөхөрлөх, унших
  •        Номыг хаана уншвал тохиромжтой
  •        Хэдэн цаг хүртэл унших
  •        Эрүүл ахуйн талаас хэрхэн анхаарах

    Мөн сурагчдаар оньсого таалгаж, сонирхолтой асуулт асууж харилцан ярилцсан сургалт болж өндөрлөлөө.

Untitled Untitled1

"Үгсийн чуулган" зохиолч уншигчдын уулзалт боллоо

Хэвлэх PDF

Хүүхдийн номын ордны зөөврийн номын сан, ХУД-ийн албан бус-насан туршийн боловсролын төв, 18-р сургууль хамтран МУ-ын төрийн шагналт, СГЗ, хүүхдийн зохиолч Д.Гармаатай зохиолч уншигчдын уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтын зорилго нь зохиолчийн уран бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, бүтээлийн онцлогийг ойлгуулах, ном унших хүсэл тэмүүллийг төрүүлэхэд оршиж байлаа. Уншигч хүүхэд багачууд зохиолчийн олон номыг уншиж танилцаж, бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан байлаа. Хүүхдүүд Д.Гармаа гуайгаас уран бүтээлээ туурвиж эхэлсэн түүх, бүтээл бүрийнхээ дүрийг хаанаас олдог талаар яриа өрнүүлсэн юм. Уулзалт нь талархал, хүндэтгэл, зөвлөгөө, сургамжаар үргэлжилж төгсгөлд нь дурсгалын зураг татуулснаар өндөрлөсөн юм.

Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх лекцийг зохион явууллаа

Хэвлэх PDF

Хүүхдийн төв номын сангийн Зөөврийн номын сан нь Хамтын ажиллагаатай гэрээт төвүүдтэй хамтарч олон талт Соёлын ажлыг зохион явуулдаг.

2019 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд 1-р сарын Соёлын ажлыг Дэлхийн зөнгийн Баянхошуун дахь төвтэй хамтарч хүүхдүүдийн танин мэдэхүйг нэмэгдүүлэх, номтой нөхөрлөхөд уриалах, цахим хэрэглээнээс татгалзах ба Эрүүл монгол хүүхэд болон төлөвшихөд нь нэмэр болох үүднээс өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн зөв чиг хандлагыг хүүхдүүдэд өгөх зорилгоор Эрүүл мэндийн зөвлөгөө өгөх лекцийг 2019 оны 1-р сарын 25-нд “Мөрөөдөл танхимд” зохион байгууллаа. Энэхүү сургалтанд тус төвийн номын сангийн уншигч 6-17 насны нийт 33 хүүхдүүд хүрэлцэн ирсэн.

 

Хөтөлбөрийн дагуу Арга зүйч Л.Батболор хүүхдүүдэд Хүүхдийн төв номын сангийн үйл ажиллагаа болон 6 уншлагын танхимын бүтэц, үйл ажиллагаа, хэрхэн номын сангаар үйлчлүүлэх зэрэг мэдээ мэдээллийг өгч танилцууллаа.

1 20190125 113621

Мөн Уншлага, үйлчилгээний хэлтсийн эрхлэгч Г.Дарьсүрэн ном уншихын ач тус, номыг хэрхэн яаж унших, хэдэн наснаас ямар чиглэлийн ном унших зэрэг мэдээллийг өгсөн. Дараа нь нийгэмд тархаат буй халдварт өвчний талаар ДОХ-н төвийн лабораторийн эмч Д.Энхбаатар (Ph.D) танилцуулж, хувийн ариун цэврийг хэрхэн сахих талаар мэргэжлийн зөвлөгөө өгч хүүхдүүд идэвхтэй оролцож харилцан ярилцсан уулзалт боллоо. Дараа нь хүүхдүүд өөрсдийн сонирхсон номыг сонгон уншиж Зөөврийн номын сангаар ямар ном авах талаар ярилцсан юм.

321 123

Дэлхийн зөнгийн Баянхошуун дахь төв нь энэ өдрийн уулзалтанд оролцсон хүүхдүүдэд халуун чацарганатай үдийн цай, өдрийн хоол болон автобусаар үйлчиллээ.