“Маамуу” зохион бичлэгийн уралдаан
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гариг, 12:55
Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 12-р сарын 14, Пүрэв гариг, 13:06
Бичсэн Darisuren
Монгол контент Хүүхдийн Төв Номын Сан

Зорилго: Хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүй, нийгмийн харилцааны чадвар, үлгэр дууриал зэргийг хүүхдийн нүдээр харах, тэдний хүсэл мөрөөдөл, бодит түүхүүдээр монгол контент бэлтгэх
Сэдэв: Өөрийн дуртай сэдвээр
Утга агуулга, дамжуулах санаа:
Хүүхдийн өөртөө итгэх итгэл, бусдад тавих анхаарал, хайр, хүндэтгэл, сониуч зан, шинийг эрж хайх эрмэлзлэл, хариуцлага, найрсаг харилцаа, ёс заншил, хүмүүжил, танин мэдэхүйн сэдвээс сонгон зохион бичлэг бичих.
Үгийн тоо:
Бага ангийн хүүхэд 100-150
Дунд ангийн хүүхэд 150-200
Хамрах хүрээ:
Хүүхдийн номын сангийн уншигч хүүхдүүд болон бүх бага дунд ангийн хүүхдүүд
Ангилал:
1-5 анги
6-9 анги
Хугацаа:
2017.12.11-нээс 2017.12.29 хүртэл
Шагналын сан:
Бага анги
- I-III байр - Маамуу бэлгийн багц
- Шагналт 5-н байр – Маамуугийн гарын бэлэг
Дунд анги
- I-III байр - Ногун бэлгийн багц
- Шагналт 5 байр – Ногуны гарын бэлэг
Уралдааны материалыг Хүүхдийн Төв Номын Сангийн Мөрөөдөл
танхимд хүлээн авна.