Танхимууд

Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жил

Хэвлэх PDF

 

2019 онд Монгол улс Швед улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Хүүхдийн Төв Номын Сангийн хамт олон Шведийн элчин сайдын яамтай хамтран нийслэлийн ЕБС-иудын дунд 10-р сарын 15 нд “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ?” жүжигчилсэн тоглолтын уралдаан, 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Шведийн Их сургуулийн хүүхдийн уран зохиолын багш, хүндэт профессор Елена Друкер багшийн сургалтыг явуулж байна.
Сургалтанд номын санч, оюутан залуус, хүүхдийн зохиолчдын төлөөлөгч нийт 60 хүн оролцоно. Сургалтанд оролцогсод Швед улсын хүүхдийн уран зохиолын тоймтой танилцаж, Монгол улсын хүүхдийн зохиолчид Елена багштай харилцан ярилцаж туршлага солилцлоо.
10-р сарын 31-ны 14 -17 цагийн хооронд “Астрид Линдгренийг хэд сайн мэдэх вэ?” жүжигчилсэн тоглолтын уралдааны сүүлийн шатанд шалгарсан СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн 4в ангийн “Урт оймст Пиппи”, БЗД-ийн 21- р сургуулийн 4д ангийн “Жаалхүү ба Карлсон”, БЗД ийн 111-р сургуулийн 7-р ангийн “Дээрэмчний охин Рони”, “Урт оймст Пиппи”, 58-р сургуулийн 8 –р ангийн “Жаалхүү ба Карлсон” 6 багийн сурагчдын тоглолтыг үзүүлнэ.
Сургалтын нээлтэнд БСШУСЯ-ны Соёлын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн, Яамны мэргэжилтан Б. Баяраа, Шведийн элчин сайдын яамны төлөөний газрын төлөөлөгчид, номын санч, хүүхдийн зохиолчид оролцов. Жүжигчилсэн тоглолтыг сургалтанд оролцсон зочдод үзүүлж сонирхуулна.

bybmmb bybmmbmbmbmb

fdjafjdfj fdsfdf

“Уншлагын үдэш” соёл танин мэдэхүйн уламжлалт ажил

Хэвлэх PDF

 

Хүүхдийн Төв Номын Сангийн Герман уншлагын танхимаас “Уншлагын үдэш” соёл танин мэдэхүйн уламжлалт ажлыг 2019 оны 10-р сарын 18-нд Гёте-Институтийн дэмжлэгээр зохион байгуулж, герман хэлний сургалттай 48-р сургуулийн 6г ангийн 20 сурагчид, герман хэлний багш С.Энхтуяа, Э.Анхмаа, тус сургуулийн сайн дурын ажилтан Мари нар оролцлоо. Хүүхдүүд номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, М.Эндегийн “Момо” хүүхдийн уран зохиолын герман монгол хэл дээрх номыг сонгож, хамтдаа уншиж, ярилцав. Мөн номын агуулгаас сэдэвлэсэн зураг зурах уралдааныг багаар гүйцэтгэлээ. Хүүхдүүд танин мэдэхүйн тоглоом тоглох, хүүхдийн кино үзэх зэргээр номын санд хонож, нэгэн үдшийг бүтээлчээр өнгөрүүллээ.

vde4 vde3

vde2 vde1

Чанга уншлага

Хэвлэх PDF

Дорно дахины танхим нь “Хүүхдийн уншлагыг дэмжих-2019” аяны хүрээнд 2019 оны 5-р сарын 14-нд Чанга уншлагыг япон хэл дээрх хүүхдийн үлгэрийн болон зурагт нийт 10 номыг сонгон япон-монгол хэлээр уншиж харилцан ярилцлаа. Энэхүү уншлагыг нийслэлийн 23-р дунд сургуулийн Эрдэнэтуяа багштай япон хэлний сургалттай 4 “б” ангийн 47 сурагчдын дунд явуулсан юм. 

Энэ удаагийн япон хэл дээрх чанга уншлагыг “Шинэ монгол” сургуулийн харъяа “Бяцхан монгол” цэцэрлэгийн багш Д.Чимгээтэй хамтарч зохион явуулав.

zu1  zu2

zu3  zu4

Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах "Үндэсний бичиг соёл" улсын XIV уралдааны удирдамж 2019.03.20

Хэвлэх PDF

 

55516296 2157224864374339_7396491827597017088_n

“Маамуу” зохион бичлэгийн уралдаан

Хэвлэх PDF

Монгол контент                                               Хүүхдийн Төв Номын Сан

   мааму

Зорилго: Хүүхдийн хүмүүжил, танин мэдэхүй, нийгмийн харилцааны чадвар, үлгэр дууриал зэргийг хүүхдийн нүдээр харах, тэдний хүсэл мөрөөдөл, бодит түүхүүдээр монгол контент бэлтгэх

Сэдэв:  Өөрийн дуртай сэдвээр

Утга агуулга, дамжуулах санаа:

Хүүхдийн өөртөө итгэх итгэл, бусдад тавих анхаарал, хайр, хүндэтгэл, сониуч зан, шинийг эрж хайх эрмэлзлэл, хариуцлага, найрсаг харилцаа, ёс заншил, хүмүүжил, танин мэдэхүйн сэдвээс сонгон зохион бичлэг бичих.

Үгийн тоо:

Бага ангийн хүүхэд 100-150

Дунд ангийн хүүхэд 150-200

Хамрах хүрээ:

Хүүхдийн номын сангийн уншигч хүүхдүүд болон бүх бага дунд ангийн хүүхдүүд

Ангилал:

1-5 анги

6-9 анги

Хугацаа:

2017.12.11-нээс 2017.12.29 хүртэл

Шагналын сан:

Бага анги

  • I-III байр - Маамуу бэлгийн багц
  • Шагналт 5-н байр – Маамуугийн гарын бэлэг

Дунд анги

  • I-III байр - Ногун бэлгийн багц
  • Шагналт 5 байр – Ногуны гарын бэлэг

  

Уралдааны материалыг Хүүхдийн Төв Номын Сангийн Мөрөөдөл

танхимд хүлээн авна.