Танхимууд

Дэлхийн хамгийн үнэтэй ном

Хэвлэх PDF

Америкийн нэрт шувуу судлаач, байгаль судлаач, зураач Жон Жеймс Одюбоны (John James Audubons) “Америкийн шувууд” номны анхны хэвлэлийн нэг хувь Christies-ийн дуудлага худалдаагаар 7 сая 922 мянган ам. доллараар зарагджээ.

Судлаач Одюбон 35 настай байхдаа Америк тивийн бүх шувуудыг дүрслэн буулгах зорилго тавьж байсан юм. Түүний уран сайхны аргачлал нь өнөөгийн ёс зүйн хэмжүүртэй бага зэрэг зөрчилдөж магадгүй. Тэрээр эхлээд шувуудыг буудаж агнаад дараа нь амьд мэт “байрлуулаад” зурдаг байжээ.

Америкийн жигүүртний ертөнцийн нарийвчилсан бичвэр нь  бараг бүх шувуудыг бодит хэмжээгээр нь буулгасан 400 гаруй гар зурагтай бөгөөд нэн бодитой, уран яруу бөгөөд гүн дүрслэлтэй юм. Уг номын анхны хэвлэлийг номын хэвлэлийн сод туурвилд тооцож, нэн ховор номд багтаадаг билээ.
1

     Одюбон мөн шувууны 25 төрлийг шинээр нээн тайлбарласан байдаг. Энэхүү нэн өвөрмөц номын зураг нь 99х66 см-ийн хэмжээтэй юм. Нийтдээ 120 хувь хэвлэснээс английн хатан хаан Аделаида, Францын хаан Х Карл зэрэг 19-р зууны цуутай хүмүүс захиалагчдынх нь тоонд багтаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Монголчуудын номын өв сангаас

Хэвлэх PDF

Чингис хаанаас эхлээд халхын олон угсаа залгамжилсан хүрдэн бичиг

Чингис хааны отгон хөвүүн Тулуйгаас эхлэн бичсэн. Халхын долоон хошуу , дөрвөн аймгийн ноёдын угийн бичиг . Энэ угийн бичигт Батмөнх даян хааны 11-р хөвгүүн Гэрсэнэ Жалайр хунтайжийн долоон хөвгүүнээс эхлэн тойрог татаж , долоон хошуу дөрвөн аймгийн олон ноёдын 15 үеийн угсаа гарлыг харуулжээ.88.9.5 см хэмжээтэй цагаан давуун дээр хар улаан бэхээр,бийрээр бичсэн гар бичмэл.Хүмүүсийн нэрийг дугаарлан , улаан өнгийн шугам татсан хүснэгтэд тойрог хэлбэртэй бичсэн . Угийн бичигт орсон хүмүүсийн төрсөн он ,цаг,бичгийн хэвийг харвал энэ угийн бичийг 21-р зууны эхний хагаст бичсэн байх магадлалтай

Угийн бичиг

Угийн бичиг үеэс үед дамжуулан тасралтгүй залгаж хөтөлдөг,хүмүүсийн угсаа гарлын товч түүх юм.Монголчууд наймдугаар зууны үеэс удам угсаагаа амаар болон бичгээр үр хүүхдүүддээ уламжлуулсаар иржээ .

Жишээлбэл: Чингис хааны дээд өвөг Бөртэ Чоно,Гоо марал хоёроос эхэлсэнмонгол хаадын угийн бичиг Төв номын санд хадгалагдаж буй .Угийн бичгийн гурван аргаар хөтөлж иржээ.

1.Цаас буюу маажиндсан даавуун дээр хүний үе бүрийг шулуун шугамаар зааглан, дээрээс нь доош цувуулан байрлуулж тэнд гарч буй хүн бүрийн овог нэрийг бичнэ.Энэ нь Халх, Ойрдод голлон хэрэглэдэг хамгийн өргөн дэлгэрсэн хэлбэр юм.

2.Мөн маажиндсан том даавуу буюу цаасан дээр модны цагираг мэт гадагшаа томорсон олон тойрог татаад голын тойрогт өндөр дээд өвгөө байрлуулж ,гаднах тойрог бүрт нь нэг үеийг багтаан,хүмүүсийнхээ нэрийг бичнэ.Тэгээд хэний хүүхэд хэн болохыг тодруулж ,хооронд нь тасалдсан зураасаар холбож өгнө.

3.Угийн зураглалыг модны мөчир мэт салбарлуулан хөтөлдөг байж . Их төлөв Буриадууд угийн зураглалаа ингэж тэмдэглэдэг боловч монголчуудын дунд ч ийм зураглал байдаг байв.

      

Номын тэмдэглэл хөтлөх

Хэвлэх PDF

Зарим оюутан, сурагчид номын тэмдэглэлийг яаж хийх өөрийн нь дурын хэрэг мэтээр ойлгодог .Түүнгээр ч барахгүй ой тогтоолтондоо найдаад уншсан зүйлээ тэмдэглэдэгүй оюутан байдаг .

Тэмдэглэл хөтлөх нь уншсанаа тогтоон бататгах ,бүрэн эзэмших чухал арга хэрэгсэл ,номтой бие даан ажиллах ажиллгааны  бүрэлдэхүүн хэсэг билээ . Номын тэмдэглэлийг  сайн хийх нь түүний агуулгыг нэг бүхэл бүтэн зүйл болгон ойлгох, гүнзгий нэвтрэх бололцоог бий болгодгоороо  ач холбоотой .

К. Маркс "Капитал "  хэмээх  гайхамшигт бүтээлээ туурихын тулд 1500-аад төрөл бүрийн зохиолын уншиж, дэлгэрэнгүй тэмдэглэл хийж байжээ.

Бичиглэл тэмдэглэлийг нарийн нямбай хийснээр бас анхаарал, ой тогтоолт сайжирч сэтгэхүй хөгжиж байдаг.

Номын сангийн тэмдэглэл нь номыг  дахин дахин унших явдлыг цөөрүүлж агуулгыг бүхэлд нь түргэн хугацаанд сэргээн санахад тусална.

Номыг уншиж, бодож боловсруулж, ойлгож ухаарсны дараа тэмдэглэл хийх хэрэгтэй. өөрөөр хэлбэл тэмдэглэл хийх нь номтой ажиллах үйл ажиллагааны төгсгөлийн шат юм.

Номтой ажиллах эдгээр 4 үндсэн үе шатны аль нэгийг гүйцэтгэхгүй орхиж болохгүй. зарим оюутнууд бодох, ойлгох үндсэн шатыг орхигдуулж тууш уншаад тэмдэглэл хийдлэг. тэр  ч байтугай унших, тэмдэглэл хийх хоёрыг зэрэг гүйцэтгэдэг оюутан  ч тохиолддог. ийм хүмүүс номтой ажиллахын гол зорилго нь тэмдэглэл, конспект хөтлөхдөө биш, харин уншсанаа тал бүрээс нь бодож боловсруулж гүнзгий ойлгоход оршдогийг анхаарах хэрэгтэй.

номын тэмдэглэлийг ажлын тэмдэглэл, номын төлөвлөгөө, тезис, конспект зэрэг хэд хэдэн хэлбэрээр хийж болно. энэ нь уг номыг уншиж байгаа зорилго, номын шинж чанар, тэмдэглэлийг хожим хэрхэн, ямар зорилгоор ашиглах зэргээс хамаарна.

Ажлын тэмдэглэлн энэ бол сонин сэтгүүл болон номтой ажиллах явцдаа бичсэн товч тэмдэглэлээс бүрдэнэ.

Энэ үе үндсэн агуулга, зарим сонирхолтой чухал санааг тэмдэглэж авдаг. мэргэжлийн болон сонирхсон асуудлаар номонд байгаа чухал хэсгийг тэр хэвээр нь хуулан бичиж авч болно. ийнхүү хуулж авсан зүйлээ онцлох хаалтанд хийх ба номын нэр, хэвлэгдсэн он , хуудсыг заавал зааж бичих хэрэгтэй. ийм тэмдэглэлийг оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавих, курсын дипломын ажил бичихэд ашигладаг. ажлын тэмдэглэл нь номыг бүхэлд нь уншиж дууссаагүй төдий л бодож боловсруулаагүй үед хийгддэг анхын бичлэг тул номоо уншиж дуусгасны дараа дахин боловсруулах замаар номыг конспектийг хийх нь зүйтэй.

номын төлөвлөгөө. номын төлөвлөгөө гэж зохиолын бүлэг хэсгийн гарчгаас гадна зохиогчоос сэдэж бичсэн асуудал, сэдвийг номонд гарсан дараалал дагуу бичиж тэмдэглэхийг хэлнэ

Уг номонд хөндөгдсөн асуудал, сэдвийн нэр түүний гарчиг болон түүний бусад хэсэгт тэр бүр бэлэн жагсаан бичигдээгүй байх тул зохиолыг сайн бодож задлан шинжилж үзсэний дараа төлөвлөгөөг боловсруулах нь зүйтэй. уншсан зүйлдээ төлөвлөгөө зохиож байх нь түүний үндсэн агуулгыг цэгцтэй ойлгоход туслахаас гадна хожим түүнийг сэргээн санахад ач холбогдолтой.

Иймд тэмдэглэл нь шалгалт семинарын хичээлд бэлтгэх, илтгэл, сонсгол бэлтгэх зэрэг практик ажиллагаанд их хэрэг болдог.

Тезис : Энэ нь зохиогчийн гаргасан гол санаа ,асуудлыг бодож , боловсруулан өөрийн үгээр логик дэс дараалалтай, оновчтой товч илэрхийлж бичсэн тэмдэглэл юм. тэмдэглэлийг тезисийн хэлбэрээр бичих нь нилээд бүтээлч ажиллагаа шаардах бөгөөд тэр хэрээр гүн бат мэдлэг олж авна.

хичээлийн үндсэн гол сурах бичгийг уншиж тэмдэглэл хөтлөхдөө тезисийн хэлбэрээр хийхийн өмнө үндсэн гол санаа, тэдгээрийн томъёоллыг сайн бодож, боловсруулах хэрэгтэй юм. тезисийг товч ба дэлгэрэнгүй хоёр хэлбэрээр хийж болно. товч тезист зрхиолын үндсэн гол санаа, дүгнэлтүүд байх ба  дэргэрэнгүй тезис нь үүнээс гадна эдгээрийн холбоо хамаарал, баталгааны арга, үндэслэлийг товч багтаана. тезисийг хэт дэлгэрэнгүй хийвэл конспект шиг болж утга чанараа алдана. зохиогчийн хамгийн оновчтой тодорхой санаа, дүгнэлтийг ишлэл хэлбэрээр бүтэн бичиж болно.  хэрэв зохиогчийн өөрийнх нь томъёолол хэрэгтэй гэж үзэх, ямар нэг санааг батлах шаардлага гарахад зохиогчийн нэр алдар барих, уг номын хэлбэр, шинж маягийг тодорхой болгох зэрэг тохиолдолд ийм ишлэл хийнэ. номын тезис илтгэл хийх лекц, семинаын хичээл болон шалгалт шүүлэгт бэлтгэхэд чинь хэрэг болно.

конспект. энэ нь өмнө өгүүлэгдсэн бичиглэлүүдийг бодвол хамгийн дэлгэрэнгүй хийгдэх тэмдэглэл юм. тезисийн адил цөөн үгээр товч хийгдэхгүй харин номын дагуу чөлөөтэй бичигдэх болно. номонд тэмдэглэл хөтлөх дээрх хэлбэрүүдийг ерөнхийд нь агуулсан байдаг. өөрөөр хэлбэл конспекттын эхэнд зохиогчийн овог нэр, товч агуулга, дараа нь номын төлөвлөгөөг бичиж, цааш төлөвлөгөөний зүйл бүрт юуны тухай өгүүлсэн болон доорхи  үндсэн ба бусад дүгнэлт баталгааг тэмдэглэн бичнэ.

ахлах ангийн  сурагч ,оюутнууд ном уншихдаа дээр тэмдэглэлүүдийг хийхээс гадна карт бичлэг хийж сурах хэрэгтэй. үүний тулд номын бүлэг сэдэв бүрийг тусгай хуудсан дээр тэмдэглэж сэдэв,сэвдээр дугаарлаж,дугтуй буюу хайрцагт системтэй хадгална. ном зохиол унших явцдаа картаа баяжуулж шинэчлэн хуваарилж байх нь зүйтэй.

Энэ тодорхой сэдвээр эрдэм шинжилгээний  илтгэл ,ярилцлагад бэлтгэх ,курсын дипломын ажил хийхэд маш их хэрэгтэй болно .

Номын тэмдэглэлийг чанартай хийх нь тийм ч амар ажил биш юм.

Тэмдэглэлийг сайн хийхэд юуны өмнө түүний агуулгыг анхаарах хэрэгтэй боловв тэмдэглэлийн хэлбэр чухал үүрэгтэй . Тэмдэглэл хэр  ашигтай болох нь түүнээс бас шалтгаална . Үүнтэй холбоогоор дор дурдсан зарим зүйлийг анхааруулъя .

Тэмдэглэл хийхээс өмнө ямар хэлбэрээр бичиглэл  хийхээ тодруулж ,тэр хэлбэрээ тэмдэглэлийн эхэнд бичнэ . Дараа нь тэмдэглэж байгаа ном ,сэдвийн нэр ,зохиолч , он, хэвлэлийн газрын хэрийг бичнэ.

Тэмдэглэлийг дахин хуулахааргүй ,цэвэр үзэмжтэй ,гаргацтай бичнэ.

Зарим туршлагатай хүмүүсийн тэмдэглэл тэр болгон нэг бүрчлэн уншихааргүйгээр ерөнхийд нь харахад  л тэмдэглэсэн зүйл ой ухаанд буухуйц зохион байгуулалттай хийгдсэн байдаг .

Тухайлбал ,шинэ бодол санаа бүрийг  шинэ мөрөөс эхлэх, гарчиг , сэдвийг онцгойлон зурсан байдаг .

- Хожим нь оруулга ,тайлбар , засвар , хийх зорилгоор захад  нь зай үлдээх нь  ашигтай .

 

Ном судалж уншихад анхаарах зарим зүйл

Хэвлэх PDF

 

Номыг судлаж уншихад анхаарах зарим зүйл . Номын агуулгыг гүнзгий ойлгож ,бат бэх тогтооход зайлшгүй шаардагдах зарим зүйлийг өгүүлье .

Анхаарлаа бүрэн төвлөрүүлж сурах явдал зөв уншилтын хамгийн чухал шаардлагын нэг юм. Зарим оюутан ,сурагчид уншсан зүйлээ сайн ойлгодоггүй буюу муу тогтоодог гэж ярьдаг . Энэ нь ой тогтоолт муудаа биш харин уншиж байгаа зүйлдээ анхааралгүй ханддагтай их төлөв холбоотой байдаг. Үр бүтээлтэй уншидаг болохын тулд өөрийнхөө анхааарлыг бүрэн  төвлөрүүлж сурах хэрэгтэй . Ном уншиж байхдаа өөр зүйл бодохгүй ,хийж оролдохгүй байх ,анхаарлаа төвлөрүүлэх дасгал хийх ,дахин давтан унших зэргээр анхаарал сарнихын эсрэг алхам тутамда тэмцэх нь чухал .Ямар ч тохиромжгүй нөхцөлд өөрийгөө ажиллуулж ,анхаарлаа албадан төвлөрүүлж сурах нь зүйтэй .Уншсан зүйлээ эрэгцүүлэн бодож сэтгэх нь түүнийг бат бэх эзэмшихийн нэг чухал нөхцөл болно. Номын дотрохи аливаа өгүүлбэр, дүгнэлтийн нотолгоо ,үндэслэлийг заавал шинжлэн шалгаж баталгааг бие даан хийхийг эрмэлзэх нь ашигтай. Зарим хүмүүс аль болохоор бага хүч зарцуулж , бодож сэтгэхийг эрмэлзэх явдал  тохиолддог. Ном унншиж судлахад сэтгэж бодохоос залхуурах нь хамгийн хортой . Сэтгэхээс бэрхшээдэг хүн хоосон цээжлэх гэж оролддог. Сэтгэж бодохоос зайлсхийх явдал оюутан ,сурагч бүр байнга тэмцэл хийж байгаарай . Тэмцэлийн гол арга нь өөрийн байнгын идвэх чармайлт ,тэсвэр тэвчээр гарган хэвшүүлэн тогтоох ,дахин дахин дасгал сургууль хийх явдал юм .

Уншсан зүйлээ гүнзгий  ойлгох нь уншиж байгаа зүйлээ бат бэх эзэмшихийн чухал нөхцөлийн нэг юм . Номыг сайн ойлгох нь тийм ч амар зүйл биш юм. Номыг гүнзгийн ойлгохын тулд дараахь нөхцөлүүдийг бүрдүүлэх хэрэгтэй

Үүнд : 1. Уншигч хангалттай бэлтгэлтэй , ном нь уншигчийн мэдлэг чадварын түвшинд тохирсон байх.

2 . Шинжлэх ухааны нэр томъёо ,гадаад үгийг ойлгодог байхын зэрэгцээ толь бичиг ашиглаж сурсан байх .

3. Уншигч өөрөө уншиж буй зүйлийн гүнд нэвтэрч орсон байх ёстой . Хүн төрөлхтний олон зуун жилийн хөдөлмөрөөр бүтээсэн зүйлийн хүчин чармайлт гаргаж хөдөлмөрлөхгүйгээр ойлгон мэдэж авч чадахгүй . Уншсан зүйлээ өөрийн бодол санаатай харьцуулж бүтээлчээр шүүмжлэлтэй хандах нь номын утга санааг ойлгох үндэс юм . Гүнзгий агуулагтай ном уншихдаа үүнийг эс анхаарвал үр дүнгүй болно . Ойлгож эзэмшихийг тогтоож  цээжлэхээр оруудлах гэдэг оюутан , сурагчидад хааяа байдаг . Хийсвэрээр цээжлэн  тогтоох нь утагчилсан ойлголт ,тогтоолтоос эрс ялгаатай . Шалгалтын үед уншсан тэгээд мартчих юм. гэдэг оюутан,сурагч  нар тааралддаг нь ой тогтоомж муутайдаа биш харин материалыг механикаар цээжилсэнтэй гол төлөв холбоотой юм . Хоосон цээжилсэн зүйл бидний мэдлэгтэй нэгдэн нийлэхгүй ой ухаанд зөвхөн илүүдэл дарамт болдог . Уншсан зүйлээ шинэ зүлйлээр баяжуулж байх ёстой . Ийм үед уншсан зүйл мартагдахгүй бөгөөд түүний үр нөлөө нь ч улам дээшилдэг .

Уншиж байгаа  материалаа задлан шинжлэх  аргыг оюутан ,сурагч бүр эзэмших шаардлагтай . Өөрөөр хэлбэл уншиж байгаа ном ,түүний тухайн бүлэг зүйл  доторхи хамгийн гол дүгнэлт үр дүнг ялган авч сурах хэрэгтэй . Уншсан бүх зүйл нь чухал санагдаж ,түүнийг задлан шинжлэхгүй орхидог гэм байдаг . Ямар ч ном зохиол удиртгал ,гол дүгнэлт үр дүн ,баталгаа ,дүгнэлт  гэсэн үндсэн хэсгээс бүрддэг. Эдгээр хамгийн чухал нь гол үр дүн бөгөөд бусад хэсэг нь түүний ач холбогдол ,хүрэх зам ,үндэс,үндэслэлийг гаргаж ,нэгтгэн  тайлбарлах үүрэгтэй байдаг юм .

Номын энэхүү хэсгүүдийн ялган салган задлан шинжилж ухамсартай унших нь ач тустай . Номыг  уншихдаа шүүмжлэлтэй хандаж сурах чухал . Би нэгэнт суралцаж байгаа болохоор ийм бүтээлийг яаж шүүмжлэх  билээ хэмээн бодох хэрэггүй .юуны урьд шүүмжлэлийн үнэ цэнг мэдэх хэрэгтэй . Өөрийн шүүмжлэлийг хожим үзэхэд  инээд хүрмээр байлаа ч энэ бол бүтээлчээр хандсаны гэрч юм. Шүүмжлэл  зөвхөн алдаа ,дутагдалыг илрүүлдэг төдий биш бас сайн талыг олж ,нийтэд нь дүгнэн цэгцэлдэг байна. Шүүмжэхэд мэдлэг ,хөдөлмөр ихээхэн шаардагддаг  уяраас энэ ажиллагаа нь номыг ойлгож боловсруулах чухал нөхцөл төдийгүй цаашид бүтээлч үйл ажиллагаанд сургадаг. Номыг уншиж дуусаад өөрийн хэр хэмжээгээр шинжлэн ,тодорхой дүгнэлт ,шүүмж хийсний дараа уг номын талаар бичигдсэн сайн шүүмжийг уншиж өөрийнхтэйгөө  харьцуулан үзэх ашигтай .

 

Дараагийн сэдэв : Номын тэмдэглэл хөтлөх арга

Ном унших арга

Хэвлэх PDF

ННом унших арга номтой ажиллах ажилгааны чухал  бүтээгдэхүүн  хэсэг нь урьдчилан  танилцах явдал юм.Номыг уншиж судлахын өмнө  урьдчилан танилцах нь номын агуулгын тухай ерөнхий ойлголтоос хэсэг бүлгийн уялдаа холбоог системтэй  ойлгоход дөхөм үзүүлдэг. Номын  гол  хэсэг  нь  хаанаас эхлэх ,түүнийг ямар аргаар унших,хэдий хэмжээний цаг ,хүч  гаргаж ажиллахад бололцоо олгодог. Урьдчиланчилан  танилцах  нь уншилтыг тодорхой зорилго чиглэл зохион байгуулалттай болгодог. Номтой танилцах үйл ажиллагаа нь зохиолч , номын  нэр , хэвлэгдсэн он ,  хэвлэлийн  газрыг мэдэхээс  эхэлнэ. Yүний   үр дүнд  хаанахын ямар зохиолч бичсэн , юуны  тухай  ном болох зэрэг хамгийн ерөнхий  төсөөлөлтэй  болно .

Номын  агуулга , сэдэв , бичих болсон  шаардлага , зохиолчоос дэвшүүлсэн  зорилт, үзэл санаа , номын  бүтэц , гол дүгнэлт , онцлог зэргийг удиртгал , оршил , гарчиг , номын  төгсгөл буюу дүгнэлт , ашигласан  номын жагсаалт  янз бүрийн зураг , бүдүүвч таблиц , схемээс мэдэх болно . Номын  оршилд  тухайн номын агуулга , зорилт , номын бичих болсон  шалтгаан , баримт  материалын онцлогийг тайлбарласан  байхаас гадна зарим  номны  оршилд  хэрхэн унших  талаар ч зөвөлсөн байх  нь цөөнгүй байдаг .  Удиртгал  хэсэг нь номыг уншихын тулд  мэдвэл  зохих үндсэн  тулгуур материалыг агуулж байдаг . Мөн  номын ерөнхий  төлөвлөгөө , бичиглэлийн арга  зүйг дурдсан байх болно . Номын  гарчгийг аль  хуудасанд ямар бүлэг хэд байгааг мэдэхэд  зориулагдсан  лавлах төдийхнөөр  ойлгох  нь хангалтгүй юм . Номын  гарчгаас  нь агуулга ,  бүтэц  , үндсэн  ба  нэмэлт  сэдэв  зэргийг мэдэх болно .Ялангуяа шинжлэх  ухааны ном зохиолыг уншихад  гарчигтай  танилцах  нь  бүр ч чухал . Номын гарчгийн ач холбогдлыг их  хотын  дотор баримжаа олоход хотын зураг ,хичнээн  их   хэрэгтэй  болдогтой зүрлэсэн   байдаг . Гарчиг нь  янз бүрээр бичигдсэн байдаг тул  тэрхүү онцлогт нь тохируулан ашиглаж  сурах  чухал . Гарчигт  гол  төлөв бүлгийн үндсэн сэдвийг бичих  ба үүнээс гадна заримдаа бүлгүүдийн агуулгын жагсаалтыг оруулсан байдаг. Гарчиг номын агуулгын жагсаалтыг  багтаасан байвал  номтой  танилцахдаа зөвхөн  бүлгийн  нэрийг  түүж  уншаад  номын  гол  агуулгын  жагсаалтыг номоо уншиж , судлах  явцад ашиглах нь тохиромжтой  . Оюутан  хүн  ном бүрийг унших  бололцоогүй  учираас  зарим  номтой  ерөнхийд нь танилцаж  гүйлгэн  харах зэргээр хязгаарлах  шаардлаг гардаг . Номтой богино хугцаанд  танилцах , гүйлгэн  харах  чадварыг эзэмших  нь оюутан ,сурагчдын  бие даан  ажиллах дадлага туршлагын чухал   хэсэг мөн . Номын  хуудсыг эргүүлж байгаад агуулгыг нь тодорхой  хэлдэг .Ийм чадварыг эзэмшихын  тулд  тодорхой  зорилготой , уйгагүй   хөдөлмөрлөх  хэрэгтэй.

Номын тухай ерөнхий төсөөлөлтэй болсныхоо дараа судалах ажилдаа орно . Ингэхдээ хэсэг бүлэг , бүрээр тодруулан  унших нь илүү ашигтай . Үүний тулд  бүлэг ,зүйл  бүрийг судлахын өмнө түүнийг ерөнхийд  нь гүйлгэн  харж, ерөнхий агуулга , дүгнэлт ,  бичиглэлийн дарааллыг мэдэж авна.Үүнд зориулж байгаа хэдэн хором бол  цаашдаа ном уншихдаа зарцуулах  хугцааг хэмнэж ,нэг бүхэл зүйлийн  доторхи  салангад  тусгай  асуудлуудыг уялдаа холбоонд ойлгоход дөхөм үзүүлдэг . Ном унших явцад олон удаа завсарлах  нь муу нөлөөтэй . Богино  хугацаагаар завсарлах шаардлага  гарвал  догол мөрийг дуустал унших ,уртаар  завсарлавал бүтэн бүлгээр буюу сэдвийг дуусгавал сайн . Номын утга агуулгыг бодож боловсруулах ,ойлгох  тогтооход цаг хэрэгтэй . Уншиж байгаа зүйлээ бодож  боловсруулах , уншисанаа дахин тодруулах , өөр  ном зохиолоос харах ,холбож бодох зэрэгт  цаг бүү харамлаарай . Бүлэг хэсэг бүрийг дуусгаад  түүний гол агуулгыг бодож  цэгцлэн дараагын бүлэгт  шилжих  хэрэгтэй . Уншсан зүйлийнхээ талаар эрэгцүүлэн бодож цэгцлэн дараагийн бүлэгт  шилжих хэрэгтэй .Уншсан зүйлийнхээ талаар эрэгцүүлэн бодохоос  битгий залхуураарай . Залхуурал хамгийн хортой  гэдгийг цаг ямагт санаж явбал сайн . Бүлэг  ,зүйл бүрийг уншиж дуусгасны дараа тэдгээрийн талаархи тодорхой ойлголтондоо тулгуурлан нэгэн бүхэл бүтэн  систем болгон ойлгож  явахыг эрмэлз . Ингэж болловсруулсны дүнд  бүтэн   гүйцэд  системтэй  мэдлэг авч чадна . Уншилтын үед  мэдэхгүй  нэр томъёо ойлгохдохгүй тодорхойлт ,үг өгүүлбэрийг орхих нь дараагийн хэсгийг ойлгоход  бэрхшээлтэй байдаг. Иймээс мэдэхгүй үг ,нэр томъёо ,зэргийг уул  номнд тайлбарлаагүй бол янз бүрийн толь , лавлах бичиг бусад ном зүхиолуудыг ашиглаж заавал мэдэж авахыг хичээ. Дашрамд нь хэлэхэд оюутан  хүн ямар нэгэн  толь лавлахыг чадамгай  ашиглаж сурах нь чухал. Ойлгогдохгүй  зүйлийг олон дахин уншиж , бас бодож сээтгэж сур . Номыг зүнзгий  ойлгох нэг үндэс нь дахин дахин унших явдал юм. Ном эх зохиолыг өөрөө уншиж судлахын оронд бусдын тэмдэглэлийг  унших буюу  хуудлан авах ,тэднээр яриулах төдийхнөөр өөрийгөө хуурдаг тохиолдол олон  оюутанд байдаг . Та нар номыг уншиж , боловсруулж бичиж тэмдэглэж дууссаны  дараа түүнийгээ илтэх ,юм уу ярих , эсвэл харилцан ярилцах боломжийг хайж олбол тун сайн .Номыг уншиж судлаж дууссаны дараа бусад хүмүүстэй  шүүн ярилцах нь ашигтай.

 

ёу