Танхимууд

Үлгэрийн цаг

Хэвлэх PDF

         2014.10.11 ны 12.00 цагт "Хүүхэд хөгжил" ТББ , ХНО-ы "Их мэдэх" танхим хамтран ХНО-ы ” Их мэдэх” танхимд "Үлгэрийн цаг" өдөрлөгийг зохион явууллаа. “Үлгэрийн цагт” оролцохоор ирсэн хүүхдүүдэд "Доголон шаазгай" монгол ардын үлгэрийг ярьж өглөө. 

Үлгэрээ сонссоны дараа уншигч хүүхдүүд үлгэрийн тухай ярилцаж , үлгэрийн сэдвээр зураг зурж, үлгэрийн баатруудтай танилцаж, ном уншиж цагийг зугаатай өнгөрүүллээ. 
" Хүүхэд хөгжил" ТББ-аас санаачлан номын хандив аяныг явуулж 100.000 төгрөгийн номыг ХНО-ы Их мэдэх танхимд бэлэглэв. Хамтран ажилласан "Хүүхэд хөгжил" төрийн бус байгууллагын оюутан залуус, “Аз хур” хэвлэлийн газрын хамт олон, идэвхтэй оролцсон эцэг эх, уншигч багачууддаа баярлалаа.

10380197 696962027067304_5189802287512244572_o 1796058 696962037067303_7509494325490678982_o
10506704 696962133733960_955290494001473464_o 10714251 696962107067296_4314605615093976986_o
10668834 696962167067290_2880400501374792532_o 10255147 696962183733955_5528465184338693720_o
10661952 696962070400633_1292481634413801425_o 10649000 696962283733945_851899517093858583_o

chess club

Хэвлэх PDF

webchess

"Өсвөрийн эрдэмтэн" бичил хүрээлэн

Хэвлэх PDF

  Энэ жилийн Дэлхийн шинжлэх ухааны өдрийн хүрээнд ирээдүйн судлаачид, эрдэмтдийг бэлтгэх зорилгоор, БСШУСЯ, ЮНЕСКО, ШУА, Хүүхдийн төв номын сантай хамтран "Өсвөрийн эрдэмтэн " бичил хүрээлэн нээж байна.
БИЧИЛ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗОРИЛГО:
Шинжлэх ухаан, технологийн салбарын судлаач, зохион бүтээгч болох хүсэл сонирхолтой хүүхэд багачуудыг бага наснаас нь шинжлэх ухаан, судалгааны ажилд сонирхолтой болгох, тэдний авьяас чадварыг багаас нь илрүүлж, чиг зорилготойгоор бэлтгэхэд бүх талын мэргэжлийн арга зүйн дэмжлэг, тусалцаа үзүүлж, хөгжүүлэн, төлөвшүүлэхэд оршино. 
Энэ бичил хүрээлэн нь эрдэм шинжилгээ, зохион бүтээх сонирхолтой ерөнхий боловсролын дунд (IX-X анги), ахлах (XI-XII анги) ангийн сурагчдаас сонгон шалгаруулж, эрдэм шинжилгээний тоглоомын аргаар тусгай бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрт сургаж , мэргэжлийн баримжаа олгох замаар Монголын шинжлэх ухааны эрдэмтэн мэргэдийн залгамж холбоог чиг зорилготой бэлтгэж дэмжлэг үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. 
“Бичил хүрээлэн”-гийн үйл ажиллагаа нь тус хүрээлэнгийн орон тооны бус сайн дурын өсвөрийн судлаачдын өөрийн удирдлагын бие даасан судалгааны нэгж байх юм. 
Иймд ирээдүйдээ эрдэмтэн, судлаач болох хүсэл сонирхолттой хүүхэд залуучуудыг бүртгэж байна. 
Бүртгэл: Хүүхдийн төв номын сангийн “Мөрөөдөл” танхимд 
Мягмар-Бямба гаригт 10:00 -18:00 цагийн хооронд бүртгэнэ. Утас: 96014837

erdemten

Монголын хүүхэд багачуудад ном бэлэглэлээ

Хэвлэх PDF

 “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийг 2017 оны 8 дугаар сарын 16-22-нд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 8–р сарын 22-ны өдөр Тайваний алдарт яруу найрагч Юй Си-гийн “Амин навчны дууль”, “Сайхан сэтгэлт анчин” хэмээх хоёр багц тус бүр 3 боть үлгэрээс бүрдсэн номоо монгол хэл дээр хэвлүүлэн монголын хүүхэд багачуудад бэлэглэх арга хэмжээг Хүүхдийн төв номын сан дээр зохион байгууллаа. Тэрбээр өөрийн бүтээлийн дээжээс Хүүхдийн төв номын сан, Зөөврийн номын сан, Үндэсний номын санд бэлэглэв. Мөн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх хүүхдүүдэд номоо бэлэглэсэн юм. Яруу найрагч Юй Си-д Хүүхдийн төв номын сангийн уншигч хүүхдүүд талархлаа илэрхийлж өөрийн дуу, шүлгээрээ бэлэг барьлаа.

Энэхүү үйл ажиллагаанд арга хэмжээг зохион байгуулагч СГЗ, Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналт, “Чингис хаан” одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны Соёл, урлагын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагын газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Яруу найрагч, “Болор цом”- ын эзэн, “Дэлхийн урлаг соёлын академи”-ийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор Д. Урианхай, Орчуулагч, энэхүү номын монгол хэл дээрх орчуулгыг хийсэн Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д.Болдбаатар, Ж.Гэндэндарам (СГЗ), М.Саруулдалай (МЗЭ гүйцэтгэх захирал), Б.Магсаржав, Жукель Хамай (Казак), Манба Дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж, Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун, Тайпэйн Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын хэлтсийн дарга Жой Янь (Ph.D), Хүүхдийн зохиолч, Монголын Зохиолчдын Эвлэлийн “Хүүхдийн зохиолын Үндэсний төв”-ийн тэргүүн О.Сундуй, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төвийн гүйцэтгэх захирал Н.Мандал, Монгол Улсын Үндэсний номын сангийн төлөөлөл болон уншигч багачууд, эцэг эхийн төлөөлөл, үе үеийн хүүхдийн зохиолчид хүрэлцэн ирж оролцлоо. 

IMG 3527 IMG 3528
 IMG 3547  IMG 3553
 IMG 3554  IMG 3561
 IMG 3566  IMG 3586
IMG 3596 IMG 3598
IMG 3648 IMG 3659
IMG 3670 IMG 3681

"Уншлагын үдэш"- Lesenacht

Хэвлэх PDF

Хүүхдийн Төв Номын Сангийн Герман уншлагын танхим 2016 оны 11 сарын 19-нд „Alles Weihnachten mit dem kleinen Raben” (Бяцхан хэрээний оймсон дахь зул сарын бэлэг) сэдэвт "Уншлагын үдэш" соёл танин мэдэхүйн уламжлалт ажлыг 38-р сургуулийн 4-р ангийн сурагчдад зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Гёте-Институтийн захирал Михаэль Хайнст, 38-р сургуулийн герман хэлний багш Г.Оюунзул, дадлагын багш Н.Золзаяа нар 15 сурагчдын хамт оролцлоо. Хүүхдүүд номын сангийн үйл ажиллагаа болон хүүхдийн номтой танилцаж, танин мэдэхүйн тоглоом тоглон, "Зул сарын баяр"- ын дуу шинээр сурч, харилцан ярилцлаа. Мөн „Alles Weihnachten mit dem kleinen Raben” номын агуулгатай холбоотой „Unser Sandmännchen Kleiner Rabe Socke Alles aufgeräumt" танилцуулга кино, „Der kleine Rabe Socke Das große Rennen“ хүүхдийн киног үзэж үдшийг зугаатай өнгөрүүллээ. Гёте-Институтийн дэмжлэгээр тус үйл ажиллагааг зохион байгуулав.

15224756 1320427228003734_1003786147_o 15271356 1320427791337011_64770909_o
15310785 1320428704670253_720974578_o 15292685 1320428914670232_1947053268_o
15293488 1320429088003548_305308254_o 15231562 1320429738003483_2006497497_o
15293412 1320429068003550_2103921709_o (1) 15304049 1320429901336800_1297414041_o
15293302 1320429898003467_1479332017_o 15302408 1320430324670091_1120024597_o
15302514 1320430984670025_1185246491_o 15311361 1320431614669962_1642732515_o
15302341 1320432384669885_42934581_o 15271599 1320433124669811_1747619997_o