Танхимууд

Номыг буруу уншвал мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг

Хэвлэх PDF

nom

Муу уншлага

Муу унших нь зөв уншсанаар гарах ашгийг бууруулах хорт нөлөөтэй юм. Уншлагыг хоёр талаас нь авч үзэж болно. Юу унших вэ? Яаж унших вэ? Аль ч талаас нь авч үзсэн ном унших нь хортой, хохиролтой байж болохыг үгүйсгэхгүй.

Юу унших вэ?

Хүнд хэрэггүй, уншихад хор болох ном байдаг. Үүнээс гадна ном унших арга нь өөрөө хүний мах бодь болон сэтгэл зүйд хор хүргэж болно. Номыг “залгих” зуршил нь толгой өвтгөдөг. Мөн цаашилбал мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Зүй бус уншлага нь заримдаа чадварын хэвийн хөгжлийг сааруулахаас гадна түүнийг балладаг. Жишээ нь: анхаарал төвлөрүүлэх чадвар, ой тогтоолтыг бууруулах гэх мэт. Мөн сэтгэх чадвар, хүсэл зоригийг сулруулдаг. 

Зүй бус уншлага нь хүсээд баймааргүй хоёр төрлийн хүнийг бий болгодог. Тодруулбал “хоосон цэцэрхэгч” ба “толгойдоо холион бантантай хүн”.

“Хоосон цэцэрхэгч” гэдэг нь онч мэргэн үгс хэрэглэх дуртай боловч “дотор хүн” нь үүнтэйгээ нийцдэггүй хүн юм. Бодол санаа, мэдрэхүй болон тэдгээртэй холбоотой зүйлүүд нь үнэн хэрэгтээ түүний хувьд айхтар ялгаа байхгүй. Түүний амьдрал, хийж буй алхмууд нь эсрэг тэсрэг бодол санаа ба мэдрэхүйгээр ихэнхдээ тодорхойлогддог.

‘Толгойдоо холион бантантай хүн” бол энд тэндээс хагас дутуу мэдлэгийг зулгаасан хүн юм гэж ойлгож болно. Эдгээр мэдлэгүүд нь хоорондоо ямар ч холбоогүй байхаас гадна системгүй, муу ойлгогдсон, боловсруулагдаагүй байдаг. Ийм хүнд мэдээж ертөнцийг үзэх тууштай үзэл байхгүй, ийм хүнтэй юм ярих их зовлонтой. Ярьж буй зүйлийн утга санаа нь үргэлж үсчиж байдаг. “Толгой дахь холион бантан” нь зүй бус уншлагын үр дүн, олон номыг хуурмаг уншсаны гай юм.

Эх сурвалж: news.zone.mn

"Уншлагын үдэш буюу Lesenacht"

Хэвлэх PDF

      Хүүхдийн Төв Номын Сангийн Герман уншлагын танхим 2016 оны 10 сарын 28-нд „Der Wal im Wasserturm” (Усан цамхаг дахь халим) германы хүүхдийн уран зохиолын номоор 18-р сургуулийн 5в ангийн сурагчдад "Уншлагын үдэш" соёл танин мэдэхүйн уламжлалт ажлыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд 18-р сургуулийн сайн дурын ажилтан багш Аннализа Шлит, герман хэлний багш Б.Пүрэвсүрэн нар 15 сурагчдын хамт хонож үйлчлүүлэв. Хүүхдүүд номын сантай танилцаж, танин мэдэхүйн тоглоом тоглох, ном унших, харилцан ярилцах, "Das kleine Gespenst" хүүхдийн кино үзэх зэргээр үдшийг бүтээлчээр өнгөрүүллээ. Номын сангийн ажилтан хүүхдүүдэд номын санг танилцуулан, номын тэмдэглэл хөтлөх заавар бүхий дэвтэр, үзэг бэлэглэлээ. Гёте-Институт тус үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэв.

 14890560 1119441658152670_6551271098815864638_o  14853245 1119443101485859_8111028546181799516_o
 14876475 1119441664819336_5507222615326218260_o  14889722 1119443628152473_1690872671847087449_o
 14884632 1119444991485670_3273168504042020954_o  14633294 1119441758152660_2136967708336890132_o
 14890544 1119441748152661_2124186621333169367_o  14567397 1119445191485650_3001240179834663835_o
 14882187 1119444318152404_2020774104967305404_o  13662046 1119443601485809_6605447631468004065_o

1945 оны чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойд

Хэвлэх PDF

 

Цуврал ажил 2: Манай номын санд байгаа Чөлөөлөх дайн, дайнд оролцсон ахмад дайчид, ахмад дайчдын дурсамж, дуртгалын тухай бичигдсэн номын жагсаалт.

Д/Д

Анги

Зохиогчийн нэр

Номын нэр

 

1

63.3(5Мо)715

К.891

И.И.Кузнецов

Халхын голын баатрууд

2

63.3(5Мо)715

Д.543

Доржсүрэн Б

Түүхэн ялалтын уг сурвалж, ач холбогдол

3

63.3(5Мо)715

Ж.850

Г.К.Жуков

Халх гол дахь зарлаагүй дайн

4

63.3(5Мо)721.5

П.388

И.А.Плиев

Квантуны арми сөнөсөн нь

5

63.3(5Мо)715

Х.197

 

Халх голын байлдаан

6

63.3(5Мо)715

Х.197

Ред Д.Цэдэв

Ч.Нацагдорж

Халхын голын дайчин ах дүү нар

7

63.3(5Мо)715

Х.197

Эмхт О.Пүрэв

Ш.Жамсранжав

Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдын дуртгал

8

63.3(2)722.1

Э.540

Ред Д.Самдан

Х.Төмөр

Эх орны аугаа их дайн 1941-1945

9

63.3(0)61

О.152

И.Д.Овсяный

Дайн үүссэн нууц

10

63.3(5Мо)7

М.692

 

Монгол-Зөвлөлтийн армийн ахмад дайчдын дуртгал

11

63.3(2)722.78

Ж.850

Г.К.Жуков

ЗХУ-ын маршал Г.К.ЖУков дуртгал бодол

12

63.3(5Мо)713

Э.940

Эмхт Б.Балжингарам

 

Эх орноо харийн дайснаас бүрэн чөлөөлсөн нь

13

63.3(5)722.14

Х.197

Ред А.Цэдэв

Т.Цэнд

Ахмад дайчдын дуртгал

14

63.3(5Мо)722.78

Л.874

Лхагвасүрэн Ж

Цэрэг эрийн замналаас

15

63.3(5Мо)722.78

А.968-Д

Долгорсүрэн Ц

БНМАУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюуш

16

63.3(5Мо)722.13

Д.893

Ред Д.Гомбосүрэн

С.Чулуунцэрэн

Дэлхийн 2-р дайны үеийн БНМАУ, Квантуны армийг бут ниргэсэн нь

17

63.3(5Мо)722.13

Д.299

Дандар Л

Гал дөлөн дунд

18

63.3(5Мо)722

П.388

И.А.Плиев

Говь хянганд тулалдсан нь

19

63.3(5Мо)722

Л.874

Лхагвасүрэн Ж

Олон жилийн зузаан нөхөрлөл

20

63.3(5)722.14

Д.196

 

Дайчин алдар /хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн дайчдын дуртгал

21

63.3(2)722.14

Б.410

А.П.Белобородов

Харбин руу хийсэн давшилт

22

63.3(2)722.13

М.990

А.А.Гречко

1945 оны 5-р сарын 9

23

63.3(5)

М.990

Эмхт И.Пүрэвсүрэн

1945 оны дайнд оролцогчдын дуртгал

24

63.3(2)722.78

Б.111

 

Баатар эмэгтэйчүүд

25

63.3(2)722.72

Р.665

К.К.Рокоссовский

Цэрэг эрийн үүрэг

26

63.3(5Мо)722.88

Ж.235

Жамсранжав Ш

БНМАУ-ын баатрууд

27

63.3(5Мон)722

Б.823

 

БНМАУ-ын хязгаарын цэргийн түүхэн замнал

28

63.3(5Мо)722

П.915

Пүрэвсүрэн И

Монгол цэрэг чөлөөлөх дайнд оролцсон нь

29

63.3(5)712.8

М.692

Ред Ш.Нацагдорж

Монгол ардын журамт цэргийн дуртгалууд

30

63.3(2)722.14

Л.937

И.И.Людников

Их хянганыг давсан нь

31

63.3(5Мо)715

Ф.918

Эмхт Д.Намжил

Фронтын сурвалжлагч

32

63.3(5Мо)715

Х.197

Эмхт С.Баатар

Т.Лхагваа

Халхын голын байлданы түүхийн чухал асуудлууд

33

63.3(5Мо)715

Х.197

 

Халхын голын дайчин   ах дүү нар

34

63.3(2)722.78

А.448

Орч Ч.Энхбаяр

Т.Баярмагнай

Алдарт жанжнууд

35

63.3(2)722.72

А.871

Орч.Ц.Бараадай

Б.Дүгэр

Аугаа их эх орны дайны жанжнууд

 

Хэвлэх PDF

Танхимын онцлог:

Сургуулийн өмнөх нас болон 1-ээс 3-р ангийн хүүхдийг үлгэрийн далай номын ертөнцөөр аялуулах, тэдний оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Төрөл бүрийн хөгжмийн зэмсэг тоглоом наадгайтай.

Хөмрөг:

2500 орчим ном хэвлэл, хэвлэмэл бус материалтай.

  • Зурагт ном
  • Багш эцэг эхчүүдэд зориулсан сурган хүмүүжүүлэх ухааны ном
  • Комик цуврал ном
  • Танин мэдэхүйн ном
  • Монгол ардын болон дэлхийн сонгодог үлгэрүүд
  • 1-ээс 3-р ангийн сурагчдын сурах бичиг

Үйл ажиллагаа:

  • Чанга уншлага
  • Хүүхэлдэйн болон хүүхдийн кино үзүүлэх
  • Үзүүлэнт хичээл

Танхим 18 уншигчийн суудалтай.

 

Эгшиглэнт яруу найрагч Намжилын Очирбатын мэндэлсэний 80 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал.

Хэвлэх PDF

 

egshig 2 egshig 3egshig1