Танхимууд

Багачуудад зарлал

Хэвлэх PDF

2011 оны 10 сарын 5 аас эхлэн ХНО-ы Их мэдэх танхимд "Хэл зүгшрүүлэх, ой тогтоолт сайжруулах, үгийг мэдрэх, уран уншлага" ын гурван сарын сургалт хичээллэх гэж байна.

Сургалтыг МУГЖ Дамбийнямын Жагдаг удирдан явуулна. Сургалтын төлбөр 60.000 төгрөг.

Хичээлийн цаг:

Гариг      үдээс өмнө үдээс хойш

Лхагва гариг: 10.00-12.00 15.00-17.00

Бямба гариг: 11.00-13.00 15.00-17.00

Манай хаяг: СТӨ "Б" корпус Хүүхдийн Номын Ордон "Их мэдэх" ХНО дээр бүртгэнэ.

Бүртгүүлэхдээ Төрсний гэрчилгээ, 1 хувь зураг, төлбөр авч ирнэ үү.

Монгол бахархал – Цагаан сар тэмцээний удирдамж

Хэвлэх PDF

Зорилго:Монголчуудын дэлхийд гайхуулах нэгэн гайхамшиг бол уртын дуу, ерөөл, магтаал, үндэсний хувцас, идээ будаа, мэндлэх, хүндлэх ёсоороо цогцлоон гайхуулсан ЦАГААН САР хэмээх үндэсний баяр юм.  Хүүхдийн Төв Номын Сан, Монголын Сурагчдын Холбооноос санаачлан 2010 оноос эхлэн  хойч үе болох сурагчиддаа ёс заншил, соёл.түүх,уламжлалаа өсвөр болон залуу үедээ  өвлүүлэх, Монгол цагаан сарын мэндлэх хүндлэх ёсыг сурч эзэмших хүсэл эрмэлэзлэлийг дэмжих өргөн дэлгэр тэмдэглэх ач тусыг таниулахад оршино.“Монгол бахархал – Цагаан сар” тэмцээнийг 8 дахь жилдээ  зохион  байгуулж ирсэн. Энэ жил улам өргөн хүрээнд шинэчилсэн байдлаар 2018 оны 2-р сарын 9-нд зохион байгуулахаар  боллоо.

Хамрах хүрээ: Нийслэлийн ЕБС-н сурагчид. Сургууль тус бүрээс дунд анги-1 баг  /6-8/, ахлах анги-1 баг  /9-12/

Тэмцээний үе шат:

-          Багуудын мэндчилгээ 2-3 минут

-          Багуудын дунд асуулт хариулт 1 минут

-          Багууд дундах шүүгчдийн асуулт хариулт 1 минут

-          Багууд дундах даалгавар 3 минут

/язгуур урлаг- хөөмий, морин хуур, уртын дуу, бие биелэгээ гэх мэт/

-          Багийн ахлагч нарын дундах тэмцээн 1 минут

-          Хэн сайн ерөөл магтаал хэлэх вэ? тэмцээн 1 минут

Техникийн зөвлөгөөн: 2018 оны 2-р сарын 8-нд 14 цагт Хүүхдийн төв номын сангийн "Боловсрол хөгжил" танхимд

Багуудад тавигдах шаардлага:

-          Багууд зөвлөгөөнд ирж мэдээлэлтэй танилцах

-          Нэг баг 5 гишүүнтэй байх

-          Багууд тэмцээнд оролцохдоо өөрсдийн гэсэн нэр болон таних тэмдгээр жигдрэх

-          Багууд мэндчилгээ гаргах /цагаан сарын баяртай холбоотой дуу, бүжиг, жүжиг, ерөөл, магтаал/

-          Багууд монгол үндэсний хувцас өмсөх

-          Багууд тус тусын бэлтгэл ёс зүйг баримтлан тэмцээнд оролцох

Тус  тэмцээнийг цагаан сараар 1 өдрийн нэвтрүүлэг бэлтгэж эфирээр цацна.

Шагнал:

Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном эрхийн бичиг

Дэд тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном эрхийн бичиг

Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, ном эрхийн бичиг

Бүртгэл: 2018 оны 2 сарын 17 ны  хооронд   Монголын Сурагчдын Холбооны төв байранд /Монголын Залуучуудын Холбооны 104 тоот/

Мандат: Багийн 5000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг: Хүүхдийн Төв Номын Сан, Монголын Сурагчдын Холбоо.

Утас:  99794125, 88903404, 80059979/ facebooк хаяг : Adiya NуmbuuOocerel orgilsaihan  


“Монгол Улс, БНХАУ-ын хооронд Ном, хэвлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа

Хэвлэх PDF

                                                                                                                                                                                                      mgl uls  hytad uls 

Хоёр улсын хооронд Ном, хэвлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг-т гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.

2016 онд БНХАУ-ын талаас “Амьтны тухай ёгт үлгэрүүд” цуврал номыг Монголын Нийтийн болон Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад бэлэглэсэн бөгөөд энэ жил албан ёсны хамтарч ажиллах санамж бичигт гэрээ байгуулж мөн шинээр хэвлэгдсэн хүүхдийн 40 цуврал ном бэлэглэх юм.

Энэ үеэр Монгол-Хятадын хүүхдийн бүтээлчдийн хамтарсан “Утга зохиол-Соёлын гүүр” сэдэвт сургалт, хүүхдийн жүжигчилсэн тоглолт, урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагаа болно.

Нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ж.Батсуурь, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, элчин сайдын зөвлөх Яан Чиндун, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сонин мэдээ, Ном хэвлэл, Радио телевизийн товчооны дарга Жан Бо Янь, Өвөр Монголын Багачууд Хүүхдийн Хэвлэлийн Хорооны дарга Сайн-Өлзий, Монголын Зохиолчдын Эвлэл,  Хүүхдийн зохиолчид, Нийтийн болон Ерөнхий боловсролын сургуулийн номын сан, уншигчдын төлөөлөл оролцоно.

 

Хэзээ: 2017 оны 5 дугаар сарын 26-ны Баасан гаригт 11 цагаас.      

Хаана: Соёлын төв өргөөний “Б” корпус, Хүүхдийн төв номын сан.

  

Вэб сайт: http://www.mccl.mn

Facebook: Хүүхдийн төв номын сан

Утас: 99169912; 99143865


Ухаалаг аав ээж нарын хүүхдээ хүмүүжүүлдэг 7 үйлдэл

Хэвлэх PDF

Хүүхдийг зөв  хүмүүжүүлэх  олон арга, онол байдаг. Энэхүү хялбар 7 арга нь хүүхдийнхээ амжилттай, аз жаргалтай амьдралын суурийг тавихад туслах бөгөөд хэрхэн зөв авч хэрэглэснээр ирээдүй нь шалтгаалах юм. Хүүхдийнхээ өдөлж буй жигүүрийг тайрахын оронд, жигүүрээ дэлгэхэд нь тусалсанаар, тэр таны жигүүрийг ч, мөн хэзээ ч хумиулахгүй гэдэгт итгээрэй.

1.Ердийн эцэг эхчүүд, өөрийн дур сонирхолыг  орхин, хүүхэдтэйгээ үргэлж хамт байдаг. Ухаалаг ээж аав нар өөрсдийгөө орхихгүй, мөн халамжлах бөгөөд үүнийгээ мөн хүүхэддээ сургадаг.

2.Ердийн ээж, аав нар оройжингоо гэрийн даалгаварт нь санаа зовж даалгаврыг нь хийдэг. Ухаалаг ээж аав бол гэрийн  даалгавар бол хүүхдийн өөрийнх нь хариуцах зүйл гэж тооцдог тул хэрэгтэй бол тусалдаг, хэзээ ч өмнөөс нь даалгавар хийхгүй.

3.Олонхи ээж аав нар хүүхэдээ, ямар нэг зүйлд буруутай байснаа булах гэсэн санаатай бэлэг авч өгөх нь элбэг байдаг.Ухаалаг аав ээж нар, хүүхэддээ жижиг зардалд нь тааруулж бага сага мөнгө өгдөг. Хүүхэд өөрөө худалдаж авах зүйлээ сонгох эсвэл мөнгөө хадгалах зэрэг мөнгийг зөв зарцуулахад сурган, зарцуулалтыг нь хянаж байдаг

4.Хүүхдийнхээ дураараа, нийцгүй зангийн учир шалтгааныг олохын оронд, зүгээр л номхруулахыг эрмэлздэг. Ухаалаг ээж аав нар, шалтгааныг нь олж, тэр асуудлыг нь шийдвэрлэхэд  тусалдаг

5.Ихэвчлэн ээж аав нар, хүүхдээ амжилттай, нэр хүндтэй хүн болоосой гэж хүсдэг. Харин ухаалаг ээж аав нар хүүхэдтэйгээ харьцах харьцаагаа, хүүхэд нь том болсон ч зөөлөн, дулаан хэвээрээ үргэлжлээсэй гэж хүсдэг

6.Ердийн аав ээж нар, хүүхдээ янз бүрийн таагүй зүйлсээс хамгаалж хаацайлж, зарим үед бүр хүүхдээ хүсээгүй байсан ч оролцдог. Харин ухаалаг аав ээж нар, зөвшөөрөгдөх хэмжээнд алдаа гаргахыг зөвшөөрдөг бөгөөд алдаагаа засахад сургаж, дахин давтагдахгүй байх сургамж  болон үлдээдэг.

7.Олонхи аав ээж нар, хүүхдээ орилж уйлуулахгүй байлгахын үүднээс хүссэн зүйлсийг нь авч өгөх буюу шаардлагыг нь биелүүдэг.Үүнийг нь ч хүүхдүүд гайхалтай  ашигладаг. Тэд өөрийн хувийн орон зай, өөрийгөө мөн хүүхдийнхээ хувь хүнийг ч хүндэлдэг. 

1

 

"Уншлагын үдэш буюу Lesenacht"

Хэвлэх PDF

2015 оны 5 дугаар сар 22-ны Баасан гарагт Хүүхдийн номын ордон дахь Герман уншлагын танхимын уламжлалт "Уншлагын үдэш буюу Lesenacht" үйл ажиллагаанд Гёте-Институтийн “ЕБС-ирээдүйн түнш” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч герман хэлний сургалттай 48-р сургуулийн 8-р ангийн 16 сурагчид герман хэлний багш Энхтуяа, Анхмаа нарын хамт оролцлоо. Эллис Каутын "Эдэр мужаан ба Пумукл" (Ellis Kaut. "Meister Eder und sein Pumukl") номоор зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд Гёте-Институтийн захирал Сэбастиан Войч, АНУ-ын дуучин Наталий Жон, Герман улсын хөгжимчин Мартин Ценкэр, Хөгжим бүжгийн коллеж дахь ”Гёте хөгжмийн танхим”-ын оюутнууд зочлов. Хүүхдүүд хамт олноороо номын сантай танилцаж, ном уншиж, кино үзэж, дуулж, герман хэлний мэдлэгээ бататгах хөгжөөнт тоглоом тоглож, багаар өрсөлдөн үдшийг зугаатай өнгөрүүллээ.

11334182 808360249260814_5143108138683711080_o 11227881 808360235927482_5678073759445764501_o
10448612 808361822593990_2798644961586534286_o 11221917 808362535927252_6632153510152004150_o
11270452 808360719260767_7662113456047922070_o 11313086 808360725927433_3000332952823060893_o
11334224 808361595927346_593632211985450296_o 11034936 808361589260680_890206561655646044_o