Танхимууд

"Эдэр мужаан ба Пумукл" - Уншлагын үдэш

Хэвлэх PDF

 Хүүхдийн номын ордон дахь Герман уншлагын танхим нь герман хэлний сургалттай ерөнхий боловсролын дунд сургуулиудтай хамтран "Уншлагын үдэш буюу Lesenacht" үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ сарын 24-ний өдөр энэхүү үйл ажиллагааг Эллис Каутын "Эдэр мужаан ба Пумукл" (Ellis Kaut. "Meister Eder und sein Pumukl") номоор зохион байгуулсан бөгөөд 38-р сургуурийн 4-р ангийн 15 сурагчид герман хэлний багш Цэрэндолгорын хамт оролцлоо.

11178665 900479866665141_126837136_n 11178383 900479926665135_2054097208_n

Зочноор Гёте-Институтийн захирал Сэбастиан Войч, Бразил улсын хөгжимчин Паула Кардосо нар хүрэлцэн ирэв. Хүүхдүүд хамт олноороо ном уншиж, кино үзэж, тоглож, дуулж үдшийг хөгжилтэйгөөр өнгөрүүлэв. Хүүхдүүд аяны хөнжил, шүдний оо, сойзоо авчирч номын санд хонож үйлчлүүлэв.

Манай "Уншлагын үдэш"-ийн үйл ажиллагаа оройн 19:00 цагаас өглөөний 09:00 цагийн хооронд:
1. Номын санчид номын сангийн тухай танилцуулга хийх. 
2. Герман-Монгол хэл дээрх уншлага. "Эдэр мужаан ба Пумукл" номын хэсгээс унших.
3. Хүүхдүүд бие биедээ ойлгосноо ярьж өгөх.
4. Оройн хоол. /Пицца, жүүс, ус/
5. Хүүхдүүд "Эдэр мужаан ба Пумукл" номын тухай дууг сурах, дууны бичлэг үзэх
6. "Monopoly" болон "Scrabble" үг үсэг таах танин мэдэхүйн тоглоом тоглох, өөрийн дуртай номыг сонгон авч танилцах, унших.
7. "Эдэр мужаан ба Пумукл”  хүүхдийн кино үзэх.
8. Унтлагын цаг 23.00-08.00
9. Өглөөний цай 08.30- 09.00 гэсэн төлөвлөгөөний дагуу явагдлаа. 

 MG_8100  MG_8086
IMG 8172  MG_8056
 MG_8122  MG_8112
 MG_8131  MG_8064
 MG_8148 IMG 8184

Л.Кэрролл. “Алиса гайхамшгийн оронд”

Хэвлэх PDF
1g1

      1865 он. Льюис Кэрролл энэ өдрийн тэмдэглэлдээ “Алисагийн тухай үлгэрээ бичиж эхэллээ. Зул сар гэхэд дуусах байх гэж найдна” хэмээн бичсэн байдаг. Кэрроллийн ном хэвлэгдсэн даруйдаа л амжилт олсон юм. 

“Алиса гайхамшгийн оронд” зохиолыг бичсэн Льюис Кероллыг Английн хатан хаан догдлон дуудуулж, түүнийг бүх бүтээлээ авчир гэжээ. Гэвч тухайн үед Льюис Керолл зөвхөн математикийн бүтээлүүд туурвисан байсан гэдэг.

Тэрээр энэ агуу зохиолынхоо санааг хүүхдүүддээ үлгэр зохиож уншиж өгч, улмаар түүний найзууд, найзуудын хүүхдүүдэд нь ч маш их таалагдсанаар уг үлгэрийг ном болгон хэвлүүл гэж ятгах болжээ.

         Энэхүү гайхалтай зохиолынхоо араас маш олон ном, яруу найргийн түүврүүд хэвлүүлсэн ч хүн төрөлхтөний оюун санаанд Алисын аялал л маш үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь «Алиса» нь цаг ямагт алдартай номын нэг байсан. 

Тэгээд ч тvvнийг 150 жилийн турш орон орны хүүхэд багачууд шvтэн биширч уншиж  иржээ.


22

Дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан арван номын нэг Левис Кэрроллын “Алиса гайхамшгийн оронд” /1865/. 1998 онд 1.4 сая доллараар зарагдаж байжээ. Уг номыг Д.Алтанхуяг 43 жилийн өмнө монгол хэлнээ хөрвүүлсэн байна.

Зохиолд: 19 настай Алиса Английн янзгууртан залуутай гэрлэх хуримын ёслол дээрээ гэрлэх эсэхдээ эргэлзэх болно. Шийдвэрээ гаргаж чадахгүй Алиса олон хүнээс зайдуу газар очихоор явах замдаа туулайн нүхэнд унана. Харин энэ нүх түүнийг хүүхэд насандаа зочилж байсан гайхамшгийн оронруу нь эргэн аваачих болно. Гэсэн ч өмнөх дурсамжаа санаж чадахгүй байгаа Алиса олон аймшигт явдалтай учирснаар эцэст нь түүний гайхамшгийн оронд  ирсэн нь томоохон шалтгаантай байсныг ойлгоно. 


Энэхүү номыг Хүүхдийн номын ордны доорхи танхимуудаас авч уншаарай.


849(0)  Д.Дэлхийн сонгодог зохиолууд. Боть 1.        – Мөрөөдөл, Их мэдэх  тахимд

84.8(4ИхБр) К.987. Кэрролл.Л  Алиса бээр толины чанадад зорчсон Ану буюу Алиса толины чанадад

-       Мөрөөдөл танхимд 

84.8(0)                                                                          -       Боловсрол хөгжил, Мөрөөдөл танхимд

84.8(7Ану)                                                                    -       Мөрөөдөл танхимд

84.8(7Ану) К.Кэрролл.Л  Алиса гайхалтай оронд.     -       Мөрөөдөл танхимд

84.8(4ВелБр)                                                               -       Өрнө дахины уншлагын танхимд

82.3(0)                                                                         -       Өрнө дахины уншлагын танхимд

85.А.468.  Алиса гайхамшгийн оронд.DVD                -       Их мэдэх танхимд


Монгол бахархал - Цагаан сар тэмцээний удирдамж

Хэвлэх PDF

Монголчуудын дэлхийд гайхуулах нэгэн гайхамшиг бол уртын дуу, ерөөл, магтаал, үндэсний хувцас, идээ будаа, мэндлэх, хүндлэх ёсоороо цогцлоон гайхуулсан ЦАГААН САР хэмээх үндэсний баяр юм. Иймээс Хүүхдийн Төв Номын Сан, Монголын Сурагчдын Холбооноос санаачлан 2011 оноос эхлэн хойч үе болох сурагчиддаа ёс заншил, соёл урлагаа өвлүүлэн өгч сургаж хүмүүжүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол бахархал – Цагаан сар” тэмцээнийг зохион байгуулж ирсэн. Энэ жил улам өргөн хүрээнд шинэчилсэн байлдлаар 2-р сарын 18-нд зохион байгуулахаар  боллоо.

Хамрах хүрээ: Нийслэлийн ЕБС-н сурагчид.Сургууль тус бүрээс дунд анги-1 баг  /6-8/,     ахлах анги-1 баг  /9-12/

Тэмцээний үе шат:

-          Багуудын мэндчилгээ 2-3 минут

-          Багуудын дунд асуулт хариулт 1 минут

-          Багууд дундах шүүгчдийн асуулт хариулт 1 минут

-          Багууд дундах даалгавар 3 минут

/язгуур урлаг- хөөмий, морин хуур, уртын дуу, бие биелэгээ гэх мэт/

-          Багын ахлагч нарын дундах тэмцээн 1 минут

-          Хэн сайн ерөөл магтаал хэлэх вэ? тэмцээн 1 минут

Техникийн зөвлөгөөн: 2017 оны 2-р сарын 15-нд 12 цагт Хүүхдийн төв номын сангийн "Боловсрол хөгжил" танхимд

Багуудад тавигдах шаардлага:

-          Багууд зөвлөгөөнд ирж мэдээлэлтэй танилцах

-          Нэг баг 5 гишүүнтэй байх

-          Багууд тэмцээнд оролцохдоо өөрсдийн гэсэн нэр болон таних тэмдгээр жигдрэх

-          Багууд мэндчилгээ гаргах /цагаан сарын баяртай холбоотой дуу, бүжиг, жүжиг, ерөөл, магтаал/

-          Багууд монгол үндэсний хувцас өмсөх

-          Багууд тус тусын бэлтгэл ёс зүйг баримтлан тэмцээнд оролцох

Тус тэмцээнийг цагаан сараар 1-2 өдрийн нэвтрүүлэг бэлтгэж эфирээр цацна.

Шагнал:

Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал,ном эрхийн бичиг

Дэд тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал,ном эрхийн бичиг

Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал,ном эрхийн бичиг

Бүртгэл: 2017 оны 1-р сарын 20 – 2-р сарын 14 хүртэл Монголын Сурагчдын Холбооны төв байранд /Монголын Залуучуудын Холбооны 104 тоот/

Мандат: Багын 15000 төгрөг

Дэлгэрэнгүй мэдээллийг: Хүүхдийн Төв Номын Сан, Монголын Сурагчдын Холбоо

Утас: 324713, 99794125, 89914971,80059979

tsagaan sar2017

 

УРИЛГА

Хэвлэх PDF

    Д.НАЦАГДОРЖИЙН мэндэлсэний 110 жилийн ойд зориулан Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч Д.Гармаа, Ж.Дашдондог, Д.Давааням, Д.Оюунбадрах, Д.Батжаргал, О.Сундуй, Ш.Бадарч нартай хийх Зохиолч-Уншигчдын уулзалт  “Боловсрол хөгжил танхим”-д 2016 оны 11-р сарын 10-ны 12 цагт болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

natsagdorj

Дэлхийн хүүхдийн номын баярын өдөр

Хэвлэх PDF

2015 оны 4-р сарын 2-ны Дэлхийн хүүхдийн номын баярын өдөр Дорно дахины танхимын Уран бичлэгийн дугуйлангийн хүүхдүүд Нээлттэй танилцуулах хичээл зохион байгуулав. Уран бичлэгийн  анхан шатны элемент, бэх бийртэй хэрхэн харьцах, бийрээ яаж барих зэрэг өөрсдийн сурсан мэдлэгээсээ дүү нартаа танилцууллаа.

Мөн танхимын анхны шилдэг уншигч МУБИС-ийн хятад хэлний 3-р дамжааны оюутан Б.Мөнхзаяа Хятадын соёлын өв Бээжин дуурийн багийн талаар танилцуулж дараа нь  багийг шуумал аргаар хэрхэн хийдэгийг хүүхдүүдтэй хамтарч  үзүүлсэн юм.

Хүүхдийн зохиолчид бидний энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирж танилцаж, хүүхдүүдэд амжилт хүсч илүү ихийг сурах урмын үгийг хайрласан билээ.

IMG 1 IMG 2
IMG 3 IMG 4
IMG 5 IMG 6
IMG 7 IMG 8
IMG 9 IMG 10
IMG 11 IMG 12