Танхимууд

УРИЛГА

Хэвлэх PDF
untitl1

Хүүхдийн номын ордны

Уран бичлэгийн дугуйлангийн

1-р сарын хичээл 2015 оны 1-р сарын 24-нд

14 цагт Дорно дахины танхимд болно.

P.S. Хувийн бэлтгэлээ хангаж ирээрэй.  

Бийр болон муутуун цаас, сонин байж болно.                

 Хичээл үнэ төлбөргүй.

unt

"The crazy monkey`s speaking" club

Хэвлэх PDF
Picture 473

     “ The crazy monkey`s speaking клуб нь англи хэл дээр чөлөөт ярилцлага, дуу сонсох, кино үзэж ярилцлага хийх, тааварт тэмцээн гэх мэт  олон сонирхолтой үйл ажиллагаагаа Өрнө дахины уншлагын танхимд 2 дахь жилдээ явуулж байна.  

    Англи хэл сонирхон суралцдаг оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 7 хоног бүрийн бямба гарагт 16-18 цагийн хооронд 

Хэвлэх PDF

Германы Мэдээллийн Номын Сан (Герман танхим) нь  Гёте-Институттэй түншлэн хамтран ажилладаг.

 Зорилго: Герман орон, герман хэл сонирхогчдыг Герман улсын талаарх мэдээллээр хангахад оршино.

Үйлчилгээ:

  • Уншлагын танхим 30 хүний суудалтай.
  • Ном болон аудио видео нөөцийн чөлөөт сонголт
  • Утасгүй чихэвч ашиглан телевизээр DVD үзэх
  • Гэрээр ном олгох
  • CD сонсох
  • Электрон каталог, компьютер
  • Утасгүй интернэт

Хөмрөг:

Бүгд 6000 гаруй /4000 гаруй ном, 2000 гаруй аудио видео материал/ 

  • Герман хэлийг бие даан үзэх дасгал ажлын ном CD
  • Лавлах, нэвтэрхий толь, тайлбар толь бичгүүд
  • Хөгжмийн CD, сонсох ном,  CD-ROM
  • Сурган, заах арга зүйн материал
  • Германы өдөр тутмын болон долоо хоног тутмын сонин
  • Төрөл бүрийн сэтгүүл
  • Герман хэл дээрх Монголын тухай ном
  • Монгол-Герман, Герман-Монгол толь бичиг
  • Уран сайхны болон баримтат кино (DVD)
  • Орон судлалын болон зурагт ном
  • Уран зохиол, яруу найргийн ном
  • Хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн ном

Лавлагаа мэдээлэл:

Номын сангийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг бид танд байнга өгөх болно.

Соёлын үйл ажиллагаа:

  • Номын үзэсгэлэн
  • Уулзалт
  • Ярилцлага
  • Лекц
  • Герман-монгол хэл дээрх уншлага
  • Шөнийн уншлага
  • Хөгжимт уншлага
  • Тэмдэглэлт баяр

Цагийн хуваарь: Өвлийн цагийн хуваарь:                 Зуны цагийн хуваарь

                        /9 сарын 16 – 6 сарын 15/                /6 сарын 16 – 9 сарын 15/

                         Даваа - Ням 10.00 – 18.00            Даваа – Баасан 10.00 – 18.00

                                                                                  Бямба-Ням гарагт амарна.

Холбоо барих:

www.bpc.mn 

E-Mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Tel/Fax: 7011-8333

Байршил:

Сүхбаатарын талбай 3, Соёлын төв өргөө

Хүүхдийн Номын Ордон

 

Хүүхдэдээ ном авч өгөхдөө юуг анхаарах вэ?

Хэвлэх PDF

Манай эцэг, эхчүүд хүүхэддээ ном сонгохдоо зарим нэг нийтлэг алдаа гаргадаг.
Жишээ нь:

1. НАСАНД НЬ, ОЮУНЫ ЧАДВАРТ НЬ ТААРЧ ТОХИРСОН НОМ СОНГО...

Манай эцэг эхчүүд хүүхдийн ном гэхээр л олон зурагтай, 5 өгүүлбэртэй ном байх ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой байх нь бас байна.
- Зурагтай ном байна уу? Өө зураггүй юм уу? гэх эцэг эхчүүд нэлээд таарна.
- Хүүхэд нь хэдэн настай вэ? гэж асуухаар
- 8 настай,
- 12 настай гэх мэт...
Ингэхэд 12 настай хүүхдийн сэтгэлгээ 2 настай хүүхдийн сэтгэлгээ хоёрт их хол зөрүү бий дээ.
Хүүхдийн зурган номууд нь уншиж, бичиж хараахан сураагүй, эсвэл дөнгөж уншиж бичиж сурч байгаа бага насны буюу 6 хүртэл насны хүүхдэд ихэнхдээ зориулагдсан байдаг.
Гэхдээ бага насны байх хэрээр зураг олонтой, нас насны онцлогт, хүлээн авах чадварт таарсан зургийн өгүүлэмжтэй байх шаардлагатай.
Зурагт номууд хүүхдийг номд дуртай болгох, сонирхолыг нь номруу татах зориулалт нь түлхүү талдаа. Зурган өгүүлэмж нэн чухал. Гэвч НАС ӨСӨХ ХЭРЭЭР ЗУРАГТ НОМООС ТЕКСТ ИХТЭЙ УНШЛАГЫН НОМРУУ ШИЛЖИЖ байвал уг нь илүү үр дүнтэй санагдана...
Бие бялдрын хөгжил өсөх хэрээр хүүхэд илүү хүнд ачаа дааж, илүү төвөгтэй техникт суралцдаг шиг хүүхдийн чинь оюун сэтгэлгээ хөгжих хэрээр илүү том бүтээл туурвилд хөтлөн дагуулах шаардлагатай юм. Зарим эцэг эхчүүд 10 орчим насны хүүхэддээ 5 настангуудад таарсан зурагт ном хайгаад явж байгаа нь харамсалтай юм. Хүүхдийнхээ оюуны хөгжлийг тийм түвшинд харж, бас барьж хязгаарлаж болохгүй ээ.
Үе тэнгийн 12 настангууд нь Дюмагийн Шадар гурван цэргийн Артаньян, Атос нартай нөхөрлөж, Стивенсоны Эрдэнэ нуусан аралд тэмцэж, Фродо, Сэм нартай хамт Мордорт ертөнцийг мөхлөөс аврах гэж мачийж явахад таны 12 настан Гуталт муурын сахлаар оролдсон шиг сууна гэдэг бараг л эмгэнэл юм даа.
Ингэхээр хүүхдийнхээ насанд нь, оюуны чадварт нь таарсан ном уншуулах хэрэгтэй юм. Үргэлжийн 5 настан шиг бодож сэтгэж харьцаж таарахгүй, ингэвэл нь хүүхдийнхээ оюун сэтгэлгээний хөгжилд өөрсдөө том саад, гацаа үүсгэж буй хэрэг юм. Бүр насных нь түвшингээс болж өгвөл ахиулж байх хэрээрээ илүү сайн. Тэгэж байж үр дүн илүү гарна.
Ер бага наснаас ном уншиж сурсан хүүхдийн унших чадамж санаанд багтамгүй өндөр байдаг. Ж.Пүрэвийн "Зүрхний хилэн"-гээс салж чадахгүй шимтэн суугаа 12 настан ч байна. О.Уайльдын "Дройн Грейн хөрөг"-ийг хүртэл хээв нэг уншиж орхих нь ч байна.
Хэрвээ хүүхэд тань 10-12 нас хүрчихээд одоо л дөнгөж номтой нөхөрлөх гэж буй бол дэндүү, даанчиг оройтсон байна. Гэсэн ч оргүйгээс оройтсон нь дээр, золоор номтой нөхөрлөчих ч юм билүү. Гэхдээ хүүхдийнхээ сонирхол, онцлог, оюуны чадамжийг нь сайтар анзаарч байж номоо сонгоорой.

2. ХҮҮХДИЙН НОМ ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ҮЛГЭРИЙН НОМ БИШ...
- Энэ үлгэрийн ном уу?
- Үгүй ээ, роман.
- Өө, хүүхдийн ном биш юм уу?
- Хүүхдийн ном мөн.
- Тэгвэл яагаад роман гээд байгаа юм бэ?
Хүүхдийн ном гэхээр л зөвхөн үлгэрийн ном л гэж ойлгодог төөрөгдөл бас байна.
Ардын үлгэр гэдэг бол яндашгүй их далай билээ. Гэвч хүүхэд тань дандаа үлгэр уншаад байж таарахгүй. Тэгвэл жинхнээсээ "Үлийсэн сохор болно". Хүүхдийн уран зохиолын нэгэн томоохон бүрэлдхүүн хэсэг бол өгүүллэг, тууж, романууд юм. Жүжиг, дууль, тууль гээд бусад төрөл жанр ч хүүхдийн уран зохиолын ай савд бүгд бий. Үлгэрийг ихэнхдээ бага, дунд насанд нь уншуулбал зохимжтой. Гэхдээ том болсон хойно нь үлгэр уншуулж огт болохгүй гэж буй хэрэг биш. Ялгаа заагыг нь сайн ойлгоосой. Би одоо ч зарим хааяадаа үлгэр уншиж л байдаг. Гол нь бусад уран зохиолын төрөл жанруудтай танилцуулах хэрэгтэй. Үр хүүхдээ үнэхээр л номтой нөхөрлүүлэхийг хүсэж буй бол томоохон бүтээл туурвилуудтай танилцуулах зайлшгүй шаардлагатай. Тэдэн дотор хэдэн арван цуврал романууд ч бий.
Өнөөдөр дэлхийн хүүхдийн зохиолын тэргүүнд ихэнхдээ томоохон романууд явдаг гэдгийг мэдэж ав.
Ер роман уншихгүйгээр уран зохиол уншсан гэж хэлэх боломжгүй. Уран зохиолын оргил нь роман байдаг. Тэгэхээр хүүхдээ бага багаар роман руу ойртуулж байх хэрэгтэй. Бүү үлгэрийн ертөнц дотор нь хадаж орхи.
- Пөөх ямар зузаан юм бэ? Ийм юмыг чинь хүүхэд байтугай би ч уншиж дийлэхгүй юм байна гэж дуу алдаж буй эцэг, эх байна.
Хүүхэд чинь бага насандаа номын ертөнцөөс хөндий өссөн хөөрхий золгүй өөр шиг чинь байх ёсгүй, өөрийн чинь тавиланг давтаад хэрэггүй. Өөрөө боломж бололцоогүйдээ роман уншиж амжаагүй яваа бол одоо үр хүүхдээ өөрийнхөө араас бүү татаж оруулаарай. Роман уншиж байж л уран зохиолын жинхэнэ уншигч болдог гэдгийг бүү мартаарай. 
Гэхдээ уншиж дөнгөж эхэлж буй хүүхдэд зузаан зузаан романаар дарамтлаад байж таарахгүй, ёстой жинхнээсээ залхаагаад, зугтаалгаж ч мэднэ.

3. САЙН НОМ БАС САЙН ХООЛ...
Номын худалдаан дээр зогсож байхад
- Яагаад заавал сонгодог зохиол сайн гээд байгаа юм бэ? Энэ зохиол юугаараа илүү юм бэ? гэж улайм цайм асуухгүй ч байгаа хандлагаараа асуугаад байх эцэг эхчүүд бас байна аа, байна.
Ингэхэд та хүүхэддээ хоол унд авч өгөхдөө аль болох шим тэжээлтэйг нь сонгодог, үгүй ядахдаа л хичээдэг байх. Түүнтэй чинь яг адилхан. Уран зохиол гэдэг бол оюун сэтгэлгээний талх нь, хоол нь. Тэр дундаа сонгодог бүтээл гэдэг бол бүр хамгийн их "шим тэжээлтэй" нь юм шүү дээ. Тийм асуултын түвшинд өөрөөр юу гэж ойлгомжтой тайлбарлах вэ дээ...
Та бидний худалдан авдаг өргөн хэрэглээний бараанд брэнд гэж нэг зүйл байдаг даа. Брэндийнх бол үнэхээр чанартай, урлагтай, найдвартай. Түүн лугаа адилаар уран зохиолд ч бас брэнд бий. Тэр бол зохиолчид нь юм. Жишээлбэл хүүхдийн зохиолд бол хамгийн том брэндүүдийн нэг бол Андерсен байна. Би л хувьд Ричард Киплингийн ертөнцөд саатах дуртай. Бас Оскар Уайльд. Энэ мэт зохиолчдын бүтээл л бол эргэлзээгүй хүүхэддээ сонгоно гэсэн үг. Яагаад гэвэл брэнд...

Дэлгэрэнгүй...

УРИЛГА

Хэвлэх PDF
121

         Уран  бичлэг сонирхдог,
    сурахыг  хүсч буй та бүхнийг
    Хүүхдийн номын  ордны 
Уран               бичлэгийн дугуйлангийн 12-р               сарын хичээлд хүрэлцэн
    ирэхийг урьж  байна.

Хэзээ:   2014 оны 12-р сарын 20-нд 

                           13. 30 цагт

Хаана:   Хүүхдийн номын ордон,
                 Дорно дахины танхим 

122