Танхимууд

УРИЛГА

Хэвлэх PDF
untitl1

Хүүхдийн номын ордны

Уран бичлэгийн дугуйлангийн

1-р сарын хичээл 2015 оны 1-р сарын 24-нд

14 цагт Дорно дахины танхимд болно.

P.S. Хувийн бэлтгэлээ хангаж ирээрэй.  

Бийр болон муутуун цаас, сонин байж болно.                

 Хичээл үнэ төлбөргүй.

unt

Номын сан дахь зугаатай үдэш

Хэвлэх PDF

 2014.04.18-нд Хүүхдийн Номын Ордны Герман уншлагын танхимаас герман хэлний сургалттай 38-р сургуулийн 5-р ангийн 19 сурагчид, тэдний эцэг эхчүүдэд “Номын сан дахь миний анхны өдөр” соёл танин мэдэхүйн ажлыг Гёте-Институтийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа оройн 19 цагаас эхэлж Герман уншлагын танхимын ажилтнууд ХНО-ны болон герман танхимын талаар товч танилцууллаа. Гёте-Институтийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Сэбастиан Войч хүүхдүүдэд сонирхолтой сэдвээр хөгжимт уншлага хийлээ. Уншлагын сэдэвт өгүүлж буй цэлцэгнүүрийг (Pudding) хүүхэд бүрт өгсөн нь сэдвийг бататгах зорилготой гэнэтийн бэлэг байв. Английн алдарт хөгжимчин Дэймон хүрэлцэн ирж, амьд хөгжим тоглож үзүүлсэн нь хүүхдүүдэд тохиож буй азтай үйл явдал байлаа. Хөгжимт уншлагын дараа ХНО-ны хэлтсийн эрхлэгч Г.Дарьсүрэн “Хүүхдийг номтой нөхөрлүүлэхийн ач тус, ном унших эрүүл ахуй” сэдвээр “Их мэдэх” танхимд эцэг эхчүүдэд нь лекц, Герман уншлагын танхимын ажилтнууд хүүхэд бүрт хялбар унших сэдвийг тараан өгч ганцаарчилсан уншлага зохион байгууллаа. Оройн хөнгөн зуушны дараа хүүхэд бүр өөрийн уншсан сэдвээ бусдадаа ярьж өгөв. Хүүхдүүд богино хэмжээний хүүхдийн кино үзэж, номын санд найз нөхдийн хамт хоносондоо сэтгэл хангалуун байлаа. Бас анх удаа номын санд өглөөний цайгаа уусан нь сонирхолтой байгаагаа бидэнд илэрхийлсэн юм. Хүүхдүүд цаг зав гарган номын сантай тухтай танилцаж, нэгэн үдшийг ийнхүү зугаатай өнгөрүүллээ.

Allein lesen Unterhaltung ber das Buch
IMG 0885 Musikant
Sebastian beim Schlaffen
fr Daria

Швейцарийн хүн ам ба хэл

Хэвлэх PDF

  Швейцарь нь нэг ам дөрвөлжин километр газарт 176 хүн ноогддогоороо нь энэ дэлхийн хамгийн шигүү оршин суугчидтай цөөхөн орны нэг юм.Нийт 7,4 сая хүн амтай,хүн амын гурваны хоёр буюу 2,5 сая нь хот суурин газар оршин суудаг.

Хэл

   Швейцарь орны иргэн бүрийг гурваас дөрвөн хэлээр ярьж ойлгодог гэдэг. Энэ нь Францтай хил нийлдэг ром, бүргүүнүүд франц хэлээр, мөн 1100-аад жилийн өмнөөс алеман хэл нэвтэрсэн хойт нутгийнхан герман хэлээр, урдуураа Итали улстай хил залгадаг өмнөд нутгийнхан италиар ярьдагтай холбоотой юм.Тэд Итали хэлний ломбард аялгаар, харин Граубюндений тэгш өндөрлөгт нутагладаг Швейцарийн рето-романчууд рето-роман хэлээрээ ярина. Эндэхийн аль ч нутгийнхан өөр хоорондоо чөлөөтэй ярилцаж ойлголцож чаддаг нь ийнхүү олон хэлтэй ард түмэн болоход нь нөлөөлсөн байна.

 

                                                                 бичсэн  Д.Оюунчимэг

                                                         

УРИЛГА

Хэвлэх PDF

15403160 1201481139939440_1647991907_n

Хүүхдээ хэрхэн номд дурлагч болгох вэ ?

Хэвлэх PDF

Хүүхдээ ном уншдаг хүн болоосой гэж эцэг эх бүр л битүүхэндээ хүсдэг байх. Ном уншсанаар зөвхөн томчуудын ч биш, хүүхдийн тархины хөгжил, төсөөлөн бодох чадвар сайжирч хувь хүний хандлагад ч эерэг нөлөө үзүүлдэг.

Чухамхүү хүүхдээ хэрхэн номын хорхойтон болгох талаар мэдлэг, арга барил томчуудад дутдаг. Тэгвэл зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн туршлага бүхий дараах зөвлөгөөг хуваалцсан юм.

1. Хэлд ороогүй байхаас нь үлгэр уншиж эхэл.

2. Үлгэр ярих, уншиж өгөхдөө баатрууд болгоны яриаг хэлэхдээ дууныхаа өнгийг өөрчлөн, уран уншлагын чадвар эзэмших хэрэгтэй.

3. Ном уншихдаа зөөлөн тоглоом ашиглан үлгэрийн баатруудын дүрд "тоглуулах", зурах, өөрөө уйлж, инээж жүжиглэх мэтээр жүжигчин, найруулагчийн ур чадварыг эзэмшвэл сайн.

4. Багаас нь өөрийн гэсэн номын сантай болгох.

5. Төрсөн өдөр, баяруудаар ном бэлэглэж занших.

6. Номын дэлгүүрээр дагуулж явах.

7. Хүнд ном бэлэглэж сургах. Уншиж сурахаар нь анхны номыг нь зөв сонгож өгөх.

8. Уншсан номных нь тухай яриулах, өөрийнхөө сэтгэгдлийг харилцан ярилцах.

9. Аав, ээж аль аль нь өөрсдөө ном уншдаг байх. /Та өөрөө ном унших дургүй, ном их уншвал "номын цагаан солио" өвчин тусна гэдэг домогт итгэдэг бол энэ генээ үрдээ "өвлүүлсэн" л байж таараа./ Тэгээд ч гэрт том жижиггүй ном уншдаг орчин хэрэгтэй!

10. Ном нь хүүхдийн нас, сонирхолд таарсан байх нь зөв ч гэсэн түүхийн ном, роман унших болоогүй гэж дан жижиг хүүхдийн зохиол, үлгэр авч өгөөд байх хэрэггүй. Хэлд орохоосоо үлгэр уншуулж, 6 наснаасаа уншиж сурсан хүүхэд 10 наснаасаа эх зохиол уншиж эхлэхэд эртдэхгүй.

11. "Ном унш, ном унш" гэсэн яншаан хүүхдийг номд дуртай болгохгүй. Уншсан номынх нь зохиолчийн тухай, тэр цаг үе, үйл явдал, баатруудынх нь тухай байнга ярьж өгч, өөрөө номын тухай мэдлэгтэй байж, тэр номоор бүтээсэн киног хамт үзэх гэх мэтээр уран зохиол, номд дурлах орчинг гэртээ заавал бүрдүүлээрэй!

эх сурвалж GoGo.mn