Танхимууд

2-р сарын 27 ны энэ өдөр түүхийн хуудаснаа

Хэвлэх PDF
  • 1932 оны энэ өдөр Холливудын домогт жүжигчин Их Британи, АНУ-ын жүжигчин Элизабет Тейлор мэндэлжээ
  • 1952  оны энэ өдөр НҮБ Нью-Йорк хот дахь шинэ байрандаа анхны хуралдаанаа хийжээ.
  • 1981 оны энэ өдөр Шинэ Зеландад хамгийн том дугуй бүтээгджээ.
  • 1999 оны энэ өдөр Их Британий хөгжмийн хит парадыг Бритни Спирсийн дуу хоёр долоон хоногийн турш тэргүүлжээ

ХҮҮХЭДДЭЭ УНШУУЛАХ ШИЛДЭГ НОМЫН ЖАГСААЛТ

Хэвлэх PDF

      Ном нь бага насны хүүхдийн суурь хүмүүжилд шууд нөлөөлдөг гэдэг нь нэгэнтээ батлагдаад байгаа билээ. Тиймээс эцэг, эхчүүдэд зориулан хүүхдэд зориулсан шилдэг номын жагсаалтыг хүргэж байна. Та хүүхдийнхээ зуны амралтаар нь доорх номуудыг Хүүхдийн Номын Ордны  " Мөрөөдөл " танхимд ирж уншуулаарай.

1.Аз жаргалтай ханхүү 

2.Аз жаргалын шаахай- Андерсен

3.Ямх охин - Андерсен

4.Чүдэнз худалдагч охин - Андерсен

5.Эрэлхэг тугалган цэрэг - Андерсен

6.Намгийн хааны охин  - Андерсен

7.Анд нөхрийн тухай үлгэр

8.Бяцхан Гавар, Дэгдээхэй хоёрын нөхөрлөсөн үлгэр

9.Винни Пүү нэрт тэнэгхэн бамбарууш

10.Гена матар ба түүний нөхөд

Дэлгэрэнгүй...

Сайн сайханыг эрхэм дээд болго

Хэвлэх PDF

...энэ нь юм бүхэнд сайн сайхныг дээдэлж ,нөхөр хантай ,ажил төрөл  нэгтэй хүнтэйгээ ч харилцах,хүч санаа нийлэхдээ сайн сайхныг эрхэм болгож ,байгалийг ч үзэхдээ сайн сайхныг бахдан үзэх ,хайрлан хамгаалах мэдрэл ухаантай болох ,урлагийн зүйлд ч сайн сайхаыг нь танин бахдах, шинжлэх ухааныг эзэмшин оролдохдоо ч түүний сайн сайхныг нь бахархан амтархаж,өөрийн болон нийт олныхоо хүртээл болгохыг эрмэлзэх ухаан мэдрэлтэй болох учиртай байна.Тэгвэл сая боловсон хүн гэдгийн тоонд орж, үеийн боловёрол болно. Ингэж юм бүхэндээ  сайн сайхны эрхэм зорилт эрмэлзэлтэй болсон хүн орь залуу наснаас аваад удам цаашдаа идэр насны ухаан хүчин хүртлээ цагаа дэмий үрэхгүй өмнөө тавьсан сайхан чиг зорилготой болж ирнэ.Хөгжим урлаг ,спорт,шинжлэх ухаанд бахаддаг ,түүний эрхэм сайхныг мэдэрдэг хүн тамихны утаа манан болсон газар сууж архины ачгүй эвгүй үнэр ханхлуулан,хайран бие ,мөнгө ,цагаа баран сулдайн согтуурхахгүй ,,Нөхөдтэйгээ амрах цагтаа огт үр ашиггүй цагаа өнгөрүүлэхгүй оюунлаг жүжиг,концерт үзэх ,цэвэр агаарт гаран байгалийн сайхныг мэдрэх мэдрэлтэй болно...

                                                  Порф.Б.Ренчин"Залуучуудын үнэн "сонин

                                                                                                         1968.04.26 №124

УРИЛГА

Хэвлэх PDF

990-middle

        Хүүхдийн номын ордны Тайвань  танхимаас зохион явуулдаг чөлөөт  уулзалт, ярилцлагад 
 хүрэлцэн ирэхийг урьж байна.

        Энэ удаагийн уулзалтанд
 орчуулагч, доктор, профессор
 Доржсүрэнгийн Болдбаатар  оролцоно.



 Хаана: Хүүхдийн номын ордны Тайвань
              уншлагын танхим


 Хэзээ: 2013 оны 10-р сарын 30-ны 15                          цагт

2-р сарын 17 ны өдөр түүхийн хуудаснаа

Хэвлэх PDF
  • 1867 оны энэ өдөр Египетийн Суэцийн сувгаар анхны хөлөг онгоц явж байжээ.
  • 1904 оны энэ өдөр Италийн суут хөгжмийн зохиолч Ж. Пуччинийн "Чио Чио Сан" буюу "эрвээхэй хатагтай" дуурийг анх удаа тайзнаа тавьжээ.
  • 1947 оны энэ өдөр Америкийн дуу хоолой радио анх удаа нэвтрүүлгээ цацсан
  • 1963 оны энэ өдөр Хойд Америкийн сагсан бөмбөгийн цаг үеийн хамгийн шилдэг 5 тоглогчдын нэг Чикого Буллс багийн ахлагч нисдэг хэмээх хочит  Майкл Жордан мэндэлжээ.
  • 1979 оны энэ өдөр БНХАУ нь Вьетнамын газар нутаг руу халдаж мөргөлдөөн гаргаж байжээ