Танхимууд

Chabla mask show

Хэвлэх PDF

4         12-р сарын 17-нд Швейцарь
     уншлагын танхимын хүүхдүүд
    "Chabla mask show" нэртэй шинэ
    жилийн үйл ажиллагаа зохион  
    байгууллаа. Уг арга хэмжээнд
    оролцсон хүүхдүүд өөрсдөө янз
    бүрийн сонирхолтой маск
    зүүгээд уралдаан тэмцээндээ
    оролцон  шинэ оноо сонирхолтой
    угтлаа.

 

5 6
7 8

Харин гадаад орнуудад информатикийн ажилтан гэдэг утгаар номын санч-мэдээллийн ажилтны үнэлэмж өндөр байдаг.

  Аль ч түвшний номын сангууд нь нарийн мэргэжилтэй боловсон хүчин ажиллахыг шаарддаг бөгөөд хөдөө орон нутгийн болон сургуулийн номын сангууд нь орон тооны хомсдолын улмаас гүйцэтгэх ажлын цар хүрээ, хүлээх хариуцлага харин ч ихэсч байдаг. Тухайлбал ЕБС-ийн номын санчид нь бүх насны хүүхдүүдтэй өдөр бүр ажиллаж, тэдний нас сэтгэхүйн онцлогт тохируулан сургуулийн бүх хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх, соёл олон нийтийн болон сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах, номын сангийн ном хэвлэлийг бүрдүүлэх, хэвлэмэл болон аудио визуал материалыг шинжлэх ухааны салбар, нэр төрлөөр нарийвчлан ангилах, номонд бүх техник ажиллагааг хийх, каталогжуулах, /электрон мэдээллийн санд оруулах/, статистик тайлан мэдээг гаргах, дүн шинжилгээ хийх, уншигч хүүхдүүдэд лавлагаа мэдээллийг өгөх зэрэг нарийн мэргэжил шаардах, номын сангийн мэргэжлийн байгууллагуудад хийгддэг бүхий л ажлыг 1-2 орон тоогоор гүйцэтгэж,  багшийн хөдөлмөрөөс дутуугүй ачаалалтай ажилладаг боловч энэхүү нарийн хөдөлмөрийн үнэлгээ хэтэрхий бага тогтоогдсон байна.

Энэ асуудлыг аймаг сумын болон сургуулийн номын санчид ганц нэгээрээ хаана ч илэрхийлээд шийдвэрлэгдэхгүй. Монголын номын сангуудыг төлөөлөн дуу хоолой нь болж чадах статус бүхий МУҮНС-гаас санаачлан монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй бүх номын санчид, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг гаргаж тавих нь зохилтой. Уг асуудлыг монголын бүх номын санчдаар хэлэлцүүлэн, саналыг нь авахад ч илүүдэх юмгүй. Номын санчид online-аар санал бодлоо илэрхийлэх боломжтой. Энэ асуудалд хүүхдийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг ХНО нь ЕБС-иудын номын сантай холбоотой аливаа бодлогыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.

2. Олон улсын номын стандарт дугаар буюу ISBN /International standard  book number/, ISSN /International Standard Serial Number / дугаар нь хэвлэмэл болон хэвлэмэл бус материал бүрийн бүртгэлийн дугаар бөгөөд энэ нь тухайн номыг дахин давтагдахгүйгээр бүрэн дүүрэн тодорхойлж чадах код байдаг. Дугаар нь хэвлэгчийн код, хэл, эсвэл тухайн орны код, гарчиг болон номтой холбоотой бусад кодууд байдаг.  ISBN бол номын бизнесийн ертөнцөд яригддаг стандарт identifier юм. Бүх дэлхий даяар ашигладаг стандарт дугаар болжээ. Ашиглагдаад бараг 40 гаруй жил болж байна. Манай улсад 2006 он хүртэл хэвлэгдэн гарсан номууд нь дугааргүй байх явдал цөөнгүй байна. Хэвлэлийн газруудын вэб хуудсанд ч тухайн хэвлэлийн газарт хэвлэгдсэн номыг номын бүртгэлийн дугаараар хайх боломж байхгүй байгаа бөгөөд  манай улсад ISBN дугаар нь билэгдлийн төдий шинжтэй, мэдээллийн сайтуудтай холбоогүй нь харагддаг. Бидний сайн мэдэх интернэт худалдааны amazon.com сайтанд ISBN дугаар нь тухайн номын хайлтын категори болж чаддагийг энэ сайтыг хэрэглэгч бүхэн мэднэ. ISBN дугаар нь номыг төлөөлж чадах стандарт код учир аливаа мэдээллийн сан, мэдээллийн системтэй холбогдох учиртай. Харин хамааралгүй байх нь ISBN гэх нэртэй нь огтхон ч нийцэхгүй байгааг дурьдах нь зүйтэй.

3. Монгол улсын хэвлэмэл болон хэвлэмэл бус материалын нэгдсэн мэдээллийн сан буюу нэгдсэн хайлтын системийг бий болгох.

Хэвлэлийн газраас гарч буй хэвлэмэл болон хэвлэмэл бус материалыг хэрэглэгчийн хүртээл болохын тулд уг бүтээгдхүүнийг бодитой тодорхойлсон нэгдмэл мэдээлэл байх шаардлагатай. Бидэнд тухайн номын талаарх бодит мэдээллийг агуулсан номын хайлтын систем үгүйлэгдэж байна. Бид яагаад англи, америк, германд хэвлэгдсэн номыг хайж олоход хялбар мөртлөө, эх орондоо гарсан номыг интернэт ашиглан олж чадахгүй байна вэ?

Бидний сайн мэдэх amazon.com гэх мэт интернэт худалдааны сайттай төстэй, монгол улсад гарч буй бүх ном, хэвлэмэл бус материалын нэгдсэн мэдээллийг багтаасан хайлтын систем яагаад байж болохгүй гэж.

Энэ нь бас MARC форматын стандарт шаардлагыг хангасан байх шаардлагатай. Номын сангууд уг системд буй тухайн бүтээгдхүүнийг өөрийн номын санд байгаа гэсэн тэмдэглэгээг л оруулахад хангалттай. Гэтэл өнөөгийн бидний практикт номын сан бүр хэвлэлийн газраас номыг худалдан авч, тухайн номын талаар өөр өөрийн мэдээллийн санг үүсгэдэг. Энэ нь мэдээллийн санд уг бүтээгдхүүнийг анх оруулж буй ажилтны хувийн дүгнэлт, ойлголтоос хязгаарлагдан тухайн номын талаарх өөр өөр тодорхойломжууд үүсэх, бодитой бус, алдаа мадагтай байх, номын сан бүр ялгаатай тодорхойлсноос тухайн бүтээгдхүүний талаар зөрүүтэй мэдээллийг хэрэглэгчдэд өгөх зэрэг эрсдлийг дагуулж байна. Тухайлбал: гадаад номын каталогийг үүсгэхдээ бид гадны мэдээллийн сангаас тухайн номын мэдээллийг татан авахад үсгийн фонд таарахгүй байх зэрэг наад захын бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь бидний хэрэглэж буй номын сангийн програмд олон улсын хэлний фонд бүрэн тусгагдаагүйтэй холбоотой. Түүнчлэн тоотой цөөхөн номын сангууд нь янз бүрийн програм ашиглаж байгаагаас сүлжээгээр холбогдон, мэдээлэл солилцоход хүндрэлтэй байх магадлал бас л их. Хэвлэлийн газруудаас ном бүрийн ISBN дугаараар мэдээллийг авч, нэгдсэн хайлтын систем зохион байгуулж болох бөгөөд, хэвлэлийн газрууд ч хэвлэгдэн гарч буй бүтээгдхүүн бүрийнхээ талаарх мэдээллийг стандартад нийцүүлэх, системчлэх шаардлагатай. Монгол улсад хэвлэгдсэн ном хэвлэлийн бүхий л бүтээгдхүүнийг стандартаар системчлэн, мэдээллийн сан үүсгэх нь номын сангуудын каталог бүрдүүлэлтийн ажлыг хөнгөвчлөх, хэрэглэгчид тухайн бүтээгдхүүний талаарх бодитой нэг л мэдээллийг олж авах, мэдээллийг эрж хайхтай холбоотой хэрэглэгч болон мэргэжлийн байгууллагуудын цагийг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой байх болно.

4.    Бүртгэл стандартад баримтлах хандлага, арга барил

Номын сангууд нэгбүрчилсэн болон нэгдсэн бүртгэл, мөн өдөр тутмын, сонин сэтгүүлийн зэрэг стандартын хэвлэмэл бүртгэлийг практикт хэрэглэж байна. Энэ нь номын сангийн аливаа статистикийг гаргахад тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч энэ нь өнөөгийн хөгжлийн хандлагад тэр бүр тохирохгүй байна. Бид мэдээллийн технологийн хөгжлийг үйл ажиллагаандаа ашигладаггүй байх үед энэ нь статистикийн хамгийн оновчтой хувилбар байсан байж болох юм. Харин өнөө үед ажилд тустай бус, харин хийж гүйцэтгэх ажлыг маань удаашруулах үйл явц болох нь цөөнгүй. Бид ч бас номын сангийн програм хангамжаар гүйцэтгэгдэн, автоматаар гарч ирэх статистик мэдээллийг хэвлэн авахын оронд, хэвлэмэл бүртгэл дээрээ өдөр бүр гараар хуулж суух нь хэр зохистойг бодох цаг болсон мэт. Номын сан аливаа статистик мэдээллийг өөрт хялбар дөхмөөр гарган ирж, зорилгоо ханган ажиллахад л бид гол анхаарлаа хандуулах ёстой биз ээ. Өндөр хөгжилтэй орнуудад нэг бүрчилсэн бүртгэлийг компьютер дээр гүйцэтгээд, хэвлэн авч баримтжуулах нь ч бий. Манайх шиг заавал гараар хөтлөх хатуу шалгуур байдаггүй. Түүнчлэн номын санч үйлчлүүлэгчийн ирцийг өдөр бүр бүртгэх бус жилийн нэг сарыг сонгон авч нарийн бүртгэл хийдэг бөгөөд тухайн бүртгэлийн үзүүлэлтээр статистик мэдээг гаргаж ирэх жишээтэй. Чөлөөт сонголтоор танхимд авч ашиглаж буй материалыг нарийвчлан бүртгэдэггүй. Харин уншигчийн гэрээр авч үйлчлүүлж буй үзүүлэлт нь статистикт нь тодорхой байр суурийг эзэлдэг. Сард дунджаар ... хүн үйлчлүүлдэг, ... хугацаанд гэрээр ... ном гардаг гэх мэт статистик мэдээтэй байх жишээтэй. Сарын буюу 7 хоногийн тоон үзүүлэлтээр хялбар гаргачих ирцийн статистик үзүүлэлтийг жилийн турш хөтлөн гаргаж, нэг бүрчлэн тоолохыг социализмын хоцрогдсон арга барил хэмээн үздэг юм билээ. Яагаад 7 хоногийн, сарын үзүүлэлт тодорхой статистик болж чадахгүй, номын санч жилийн турш ирц бүрийг тоолох нь статистик  байх ёстой гэж...

Номын санч- мэдээллийн ажилтан нь мэдээллийн сангийн баяжуулахад чиглэсэн үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулдаг бөгөөд сүүлийн үед томоохон номын сангууд нь чөлөөт сонголтоор байрлуулагдсан ном материалыг тусгай машинд уншуулж гэрээр авч явах бөгөөд буцаан авчрахдаа мөн уг төхөөрөмжиндөө уншуулаад тавиурт тавьсанаар үйлчилгээний процесс явагдах жишээтэй. Харин номын санч автоматчлагдсан үйл ажиллагааны технологийн горимд хяналт тавих, мэдээллийн санд мэдээлэл оруулах, сайжруулах ажлыг л дагнан гүйцэтгэх болжээ.

ХНО-ны хэлтсийн эрхлэгч Г.Буянцэцэг.

Тус нийтлэлийг Номын санч’’ сэтгүүлд нийтлүүлэхээр өгсөн бөгөөд номын санч-мэдээллийн ажилтан та бүхэн нийтлэлтэй холбоотой санал бодлоо ирүүлээрэй.

И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. . Холбоо барих утас: 99161289

Шинэ сурах бичиг

Хэвлэх PDF

 

ГМНС-д 2011 оны 11 сард герман хэлний ном болон аудио визуал материалын шинэ хувилбарууд ирлээ.

Үүнд:

-  Герман хэлний сурах бичгүүд дагалт CD-ний хамт

-  Дүрмийн анхан, дунд, гүнзгий шатны болон дүрмийн дасгалын номууд

-  Герман хэлний хялбаршуулсан унших номууд дагалт CD- ний хамт

-  Герман хэлний шалгалтанд бэлтгэх номууд дагалт CD- ний хамт

-  Тестийн ном

Тухайлбал:

1. Lehr- und Übungsbuch der deutschen Grammatik - aktuell

2. Übungsgrammatik. Deutsch als Fremdsprache für Anfänger

3. Leichte Tests, Deutsch als Fremdsprache.

4. Übungsgrammatik für die Mittelstufe

5. Großes Übungsbuch Deutsch – Grammatik 1302597984 false -1 0 0 0 Tatort DaF: Das Auge vom Bodensee. Niveau A2-B

7. Start Deutsch 1 Fit fürs Goethe-Zertifikat A1, A2

8. Tatort DaF: Das Auge vom Bodensee. Niveau A2-B18.

 

ДОНДОГИЙН ЦЭВЭГМИД

Хэвлэх PDF

 

tsevegmid

Хулганы гэдэс хагалж эрдэмтэн болж үзлээ

Хувилгаан багшийгаа шоолж зохиолч болж үзлээ

Эр хүний мөрөн дээр

Элдвийг үзсэн толгой бий

Төрийнхөө далбааг НҮБ-д мандуулж үзлээ

Төрийнхөө далбааг Бээжинд шатаалгаж ч үзлээ 

                                                     Д. Цэвэгмид

 Монголын төр олон нийтийн зүтгэлтэн, дипломатч , зохиолч, амьтан судлаач, анхны гавъяат багш ДОНДОГИЙН ЦЭВЭГМИД нь Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны Нарсан харуул, одоогийн Дорнод аймгийн Баяндун суманд төржээ. Арван настайдаа Улзын хошууны бага сургуульд орж 1928 онд төгсч, улмаар Улаанбаатар хотод Багшийн сургуульд хоёр жил суралцаж 1930 онд нийслэлд байгуулсан хар бологсдын бэлтгэл сургуульд түмэн бодисын багш болж сурган хүмүүжүүлэх ажлаа эхэлсэн байна.

 1945 онд ЗХУ-д Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд орж суралцан 1946 онд уг сургуулиа дүүргэсэн байна. Эргэж тэр сургуульдаа аспирантурт суралцсан.1950 онд “Монгол орны үхэр оготнын биеийн бүтцийг экологи-морфологийн талаар харьцуулсан шинжилгээ” сэдвээр биологийн ухааны дэд докторын зэрэг хамгаалж 1972 онд шинжлэх ухааны докторын зэрэг хүртсэн байна.

Д. Цэвэгмид нь Шинэ үеийн уран зохиолын тулгыг тулалцан зохиол бүтээлээ туурвиж байсан.

Зохиол бүтээл

  • “Хоньчин Найдан” (1935), “Болд Самбуу хоёр” (1936) тууж,
  • “Сурагч Ганбат” (1940), “Салхин зээрд”, “Анхны багш” (1982) өгүүллэг гэх мэт үргэлжилсэн үгийн зохиол
  • “Булшин дээр” (1941), “Алагдай аварга” (1967) зэрэг яруу найраг
  • “Алтайн цаадах говьд” (1963), “Алс өрнөд тивд” (1962), “Гурван мянган арлын оронд” (1963), “Алтан суврагын орноор” (1964) зэрэг аян замын тэмдэглэлүүд
  • “Ардын зоригт баатар”, “Хун шувуу, бодон гахай хоёр”, “Туулай”, зохиолын эмхэтгэлүүд,
  • “Хорлоогийн Чойбалсан”, “Ухаан далай номоос эхтэй” зэрэг номууд хэвлүүлжээ.
  • Орос хэлнээс орчуулсан нэлээд бүтээлүүдийг хийж үлдээжээ.

Энэ жил эрдэмтэн зохиолчийн 100 жилийн ойг орон даяар тэмдэглэж байгаа учир Хүүхдийн Номын Ордны Мөрөөдөл танхим зохиолчийн хүүхдийн зохиолийг уншигч хүүхдүүдэд танилцуулан зохиолуудаар нь жүжигчилсэн тоглолт, гар зураг, дараагийн хуудас болон АХА тэмцээнийг зохион явуулав. Уг арга хэмжээнд Нийслэлийн 5-р сургуулийн Оюунчимэг багштай 6-р анги “ Хоньчин Найдан”зохиолоор , 67 сургуулийн Ариунаа багштай 4-р ангийн сурагчид “ Хун шувуу бодон гахай хоёр”зохиолоор идэвхтэй оролцов.

SANY6141 SANY6125
DSCN2656 DSCN2659
DSCN2643 DSCN2663

 

Г.Мэнд-Ооёогийн шинэ уран бүтээл, зохиолч уншигчдын уулзалт

Хэвлэх PDF

mend-ooyo

                Хөтөлбөр

1. Зохиолч Г.Мэнд-Ооёо сүүлийн 3 жилд туурвисан шинэ уран бүтээлийнхээ талаар товч мэдээлэл хийнэ.
2. Доктор профессор Б.Магсаржав зохиолчийн "Шилийн Богд" шинэ романы тухай шүүмж танилцуулга хийнэ.
3. Асуулт хариулт
4.Яруу найргийн уншлага
5. Шинэ номын худалдаа, чөлөөт ярилцлага

                                       Хаана: ХНО "Боловсрол хөгжил танхим"

                                       Хэзээ: 2015 оны 4-р сарын 10-нд 14:00 цагт

УРИЛГА

Хэвлэх PDF

990-middle

        Хүүхдийн номын ордны Тайвань  танхимаас зохион явуулдаг чөлөөт  уулзалт, ярилцлагад 
 хүрэлцэн ирэхийг урьж байна.

        Энэ удаагийн уулзалтанд
 орчуулагч, доктор, профессор
 Доржсүрэнгийн Болдбаатар  оролцоно.



 Хаана: Хүүхдийн номын ордны Тайвань
              уншлагын танхим


 Хэзээ: 2013 оны 10-р сарын 30-ны 15                          цагт