Зөвлөмж
2017 оны 11-р сарын 24, Баасан гариг, 13:51
Â
Нэгдсэн бүртгэл нь номын сан,номын сантай байгууллага бүр заавал хөтөлсөн байх үндсэн бүртгэлийн нэг юм. Тус бүртгэл нь номын сан нь урьд жилүүдэд тус номын сан, байгууллага хэдий хэрийн фондтой байсныг, тухайн оны сар, улиралд нэмэгдсэн ба хасагдсан хэдэн нэр төрлийн, хичнээн ширхэг номтойг, тэдгээр нь ямар шинжлэх ухааны салбараар хичнээн тоотой байгааг тус тусад нь ялган гаргаж, нийт хэдэн төгрөгийн номтой болохыг тодорхойлно.
Аль ч ангилалд байдаг шинжлэх ухааны ба салбар ангиудаар түүнчлэн сурах бичгээр ялган бичих боломтой болсон. Нэгдсэн бүртгэл нь шинээр нэмэгдсэн ба хасагдсан номын гэх хоёр хэсгээс бүрддэг.
´Â  1-р хэсэг нь номын санд шинээр нэмэгдэж байгаа номыг бүртгэдэг тул орлогын бүртгэл гэдэг.
´Â   2-р хэсэг нь номын сангаас ямар шалтгаанаар хасагдаж байгаа номыг бүртгэдэг тул зарлагын бүртгэл гэнэ.
Â
1-р хэсгийн 1-13- р хүснэгтийг бүртгэхдээ номын сангийн орлогод орсон номыг хүснэгтэд дурдсан мэдлэгийн анги салбараар ангилан ялгаж тус бүрээр нь тоолж бичнэ. 14-33-р хүснэгтийн тооны нийлбэр нь 6, 9, 11, 12- хүснэгтэнд байгаа ном, сонин, сэтгүүл, хэвлэмэл бус материалуудын тооны нийлбэртэй тэнцэх ёстой.
34-37-р хүснэгтэд уул ном, хэвлэмэл бус материал, тогтмол хэвлэлүүдийг хэлээр нь ялган тоолж бичих ба энэ 4 хүснэгтийн тооны нийлбэр нь мөн 6, 9, 11, 12-р хүснэгтийн тооны нийлбэртэй тэнцэж байх ёстой.
Нэгдсэн бүртгэлд шинээр авсан номыг орлогын бүртгэлд бүртгээд, дагалдах баримт буюу фактур дээр уул номыг нэгдсэн бүртгэлийн хэдний өдөр хэн гэдэг номын санч бүртгэснийг заавал тэмдэглэнэ.
Бүртгэлийг энэ журмаар цаашид үргэлжлүүлэн оны сүүлч хүртэл бүртгээд он дуусмагц тэр жилийн бүх орлогод орсон номыг дүгнэх бөгөөд энэ дүн нь 5-37-р хүснэгт хүртэл тус тусдаа дүгнэгдэнэ.
Бүртгэлийн доод хэсэг дэх орлогын дүн, оны эцэст байвал зохих дүн,  тухайн онд хасагдсан дүн , дараа оны эхэнд бэлэн байгаа дүн зэргийг  нэгтгэн бичнэ
2-р хэсэг нь номын сангаас ямар нэгэн шалтгаанаар хасагдаж байгаа номыг бүртгэдэг бүртгэл юм.
 2-р хэсгийн 5, 8, 10, 11-р хүснэгтэд байгаа тоо нь 13-32-р хүснэгт мөн 33-36, 37-41- хүснэгтийн тооны нийлбэртэй тус тус тэнцүү байх ёстой. 4-7-р хүснэгтэд хасагдсан номыг нэр төрлөөр нь ялган тоолж бичнэ.
Гэмтэж муудсан, уншигчид үрэгдүүлсэн, агуулгаар тэнцэхгүй болсон гэсэн 3 янзын шалтгаанаар хасагдаж байгаа бол тус тусд нь акт бичсэн байна
Хасагдсан шалтгаан \37-41\
37- гэмтэж муудсан гэдэгт ус бороонд орсон , нар салхинд удаан жил элэгдэж гэмтсэн, гамгүй ашигласнаас болж элдэв зүйл зурж тэмдэглэсэн, урагдан тасарч уншигчдын хэрэгцээг хангахгүй болсон номууд хамрагдана.
38- Уншигчид үрэгдүүлсэн гэсэн хүснэгтэд уншихаар аваад эргүүлж өгөлгүй үрэгдсэн ном хамрагдах бөгөөд уул номыг яг ижлээр нь төлсөн бол үрэгдүүлсэн номонд тооцохгүй урд дансны дугаарыг тавьж фондонд шилжүүлнэ.Хэрэв уншигч алдаж , үрэгдүүлсэн тохиолдолд тухайн номын оронд номын санд нөхөн бүрдүүлэх шаардлагатай өөр нэрийн ном авчирсан тохиолдолд урьдах ном нь үрэгдүүлсэн номын тоонд орж хасагдан  нэгдсэн бүртгэлийн 2-р хэсэгт бүртгэгдэх бөгөөд уг номын оронд хүлээн авсан ном нь орлогод бүртгэгдэнэ.
39 – Агуулгаар тэнцэхгүй болсон гэдэгт : Номын утга агуулга хуучирсан,
эсвэл хэд дахин засварлагдаж хэвлэгдсэн бол агуулгаар тэнцэхгүйд
тооцоно. Актлах номыг төрийн захиргааны төв байгууллага төрийн
өмчийн хорооны шийдвэрээр фондоос хасна.
40-Тооллогоор дутсан гэдэгт : Номын тооллогоор дутсан номонд
тооллогын комиссоос тогтоосон тусгай актыг үндэслэн бүртгэнэ.
41-Бусад шалтгаанаар гэдэгт номын сан хоорондын ном солилцоогоор
явуулаад ирээгүй, хулгайд алдсан зэрэг номыг бүртгэнэ.