Номыг буруу уншвал мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг

Хэвлэх

nom

Муу уншлага

Муу унших нь зөв уншсанаар гарах ашгийг бууруулах хорт нөлөөтэй юм. Уншлагыг хоёр талаас нь авч үзэж болно. Юу унших вэ? Яаж унших вэ? Аль ч талаас нь авч үзсэн ном унших нь хортой, хохиролтой байж болохыг үгүйсгэхгүй.

Юу унших вэ?

Хүнд хэрэггүй, уншихад хор болох ном байдаг. Үүнээс гадна ном унших арга нь өөрөө хүний мах бодь болон сэтгэл зүйд хор хүргэж болно. Номыг “залгих” зуршил нь толгой өвтгөдөг. Мөн цаашилбал мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Зүй бус уншлага нь заримдаа чадварын хэвийн хөгжлийг сааруулахаас гадна түүнийг балладаг. Жишээ нь: анхаарал төвлөрүүлэх чадвар, ой тогтоолтыг бууруулах гэх мэт. Мөн сэтгэх чадвар, хүсэл зоригийг сулруулдаг. 

Зүй бус уншлага нь хүсээд баймааргүй хоёр төрлийн хүнийг бий болгодог. Тодруулбал “хоосон цэцэрхэгч” ба “толгойдоо холион бантантай хүн”.

“Хоосон цэцэрхэгч” гэдэг нь онч мэргэн үгс хэрэглэх дуртай боловч “дотор хүн” нь үүнтэйгээ нийцдэггүй хүн юм. Бодол санаа, мэдрэхүй болон тэдгээртэй холбоотой зүйлүүд нь үнэн хэрэгтээ түүний хувьд айхтар ялгаа байхгүй. Түүний амьдрал, хийж буй алхмууд нь эсрэг тэсрэг бодол санаа ба мэдрэхүйгээр ихэнхдээ тодорхойлогддог.

‘Толгойдоо холион бантантай хүн” бол энд тэндээс хагас дутуу мэдлэгийг зулгаасан хүн юм гэж ойлгож болно. Эдгээр мэдлэгүүд нь хоорондоо ямар ч холбоогүй байхаас гадна системгүй, муу ойлгогдсон, боловсруулагдаагүй байдаг. Ийм хүнд мэдээж ертөнцийг үзэх тууштай үзэл байхгүй, ийм хүнтэй юм ярих их зовлонтой. Ярьж буй зүйлийн утга санаа нь үргэлж үсчиж байдаг. “Толгой дахь холион бантан” нь зүй бус уншлагын үр дүн, олон номыг хуурмаг уншсаны гай юм.

Эх сурвалж: news.zone.mn