"Өсвөрийн эрдэмтэн" бичил хүрээлэн

Хэвлэх

  Энэ жилийн Дэлхийн шинжлэх ухааны өдрийн хүрээнд ирээдүйн судлаачид, эрдэмтдийг бэлтгэх зорилгоор, БСШУСЯ, ЮНЕСКО, ШУА, Хүүхдийн төв номын сантай хамтран "Өсвөрийн эрдэмтэн " бичил хүрээлэн нээж байна.
БИЧИЛ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗОРИЛГО:
Шинжлэх ухаан, технологийн салбарын судлаач, зохион бүтээгч болох хүсэл сонирхолтой хүүхэд багачуудыг бага наснаас нь шинжлэх ухаан, судалгааны ажилд сонирхолтой болгох, тэдний авьяас чадварыг багаас нь илрүүлж, чиг зорилготойгоор бэлтгэхэд бүх талын мэргэжлийн арга зүйн дэмжлэг, тусалцаа үзүүлж, хөгжүүлэн, төлөвшүүлэхэд оршино. 
Энэ бичил хүрээлэн нь эрдэм шинжилгээ, зохион бүтээх сонирхолтой ерөнхий боловсролын дунд (IX-X анги), ахлах (XI-XII анги) ангийн сурагчдаас сонгон шалгаруулж, эрдэм шинжилгээний тоглоомын аргаар тусгай бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрт сургаж , мэргэжлийн баримжаа олгох замаар Монголын шинжлэх ухааны эрдэмтэн мэргэдийн залгамж холбоог чиг зорилготой бэлтгэж дэмжлэг үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ. 
“Бичил хүрээлэн”-гийн үйл ажиллагаа нь тус хүрээлэнгийн орон тооны бус сайн дурын өсвөрийн судлаачдын өөрийн удирдлагын бие даасан судалгааны нэгж байх юм. 
Иймд ирээдүйдээ эрдэмтэн, судлаач болох хүсэл сонирхолттой хүүхэд залуучуудыг бүртгэж байна. 
Бүртгэл: Хүүхдийн төв номын сангийн “Мөрөөдөл” танхимд 
Мягмар-Бямба гаригт 10:00 -18:00 цагийн хооронд бүртгэнэ. Утас: 96014837

erdemten