Германы Мэдээллийн Номын Сангийн “Зул сарын баяр”

Хэвлэх

2016 оны 12-р дугаар сарын 13-нд Германы Мэдээллийн Номын Сан оны шилдэг уншигчдаа тодруулан, “Зул сарын баяр”-аа тэмдэглэлээ. Гёте-Институттэй хамтран зохион байгуулсан уг үйл ажиллагаанд Гёте хөгжмийн танхимын жааз хөгжмийн хамтлаг болон 18-р сургуулийн сурагчид ая дууны мялаалга өргөв. 2016 оны “Шилдэг уншигч”-аар ХУИС-ийн 3-р курсын оюутан Чулуунбаатарын Эрдэнэсүх, АШУҮИС-ийн 2-р курсын оюутан Дамбаравжирын Бямба-Очир, “Гёте” дунд сургуулийн 11-р ангийн сурагч Ганхуягийн Номин, МУИС-ийн 3-р курсын оюутан Мөнх-Эрдэнийн Баатархүү, МУИС-ийн 1-р курсын оюутан Батхуягийн Уянга нарын 5 уншигч шалгарч, Хүүхдийн Төв Номын Сангийн оны “Шилдэг уншигч” өргөмжлөл, Гёте-Институтийн мэндчилгээ, номын бэлэг гардан авлаа. Шилдэгээр шалгарсан уншигчид болон нийт уншигчиддаа баяр хүргэж, танин мэдэхүйн их үйлсэд тань улам их амжилт хүсье!

15418451 1173769106053258_8169960550830134117_o 15440500 1173770422719793_811923680331521354_o
15493289 1173770502719785_7185961058834394601_o 15493395 1173770709386431_3358671954778706986_o
15493622 1173771222719713_1695963150630337218_o 15585272 1173771526053016_1546262124550208357_o
15585469 1173771726052996_6808622127440294100_o 15493646 1173771916052977_815466285345701452_o
15493463 1173772232719612_429643438345292455_o 15493516 1173772362719599_537300000128540195_o
15570945 1341190839260706_1047568519_n 15537024 1341483589231431_1738623577_o